Wednesday, October 8, 2008

Ямба нь дэндсэн ямаанаас онцгой албан татвар авъя


Ямааны “цалин” буюу цєлжилтийг нэмэгдvvлэх 30.5 тэрбум

Сууж байгаа модоо унагадаг дvнхvv амьтан баавгайнаас єєр байдаггvй гэсэн нэг vг бий. Монгол Улсын Их Хурал дээр vvнтэй агаар нэгэн асуудал яригдаад хэдэн долоо хонож байна. Эрхэм тvшээд нэг кг ноолуур тутамд 5000 тєгрєгийн татаас олгоно, vгvй гээд маргаж байгаа юм.

Сvvлийн vед эсрэг сєрєг нам гэж юм байхаа болиод 100 хувь ярс хийтэл гар єргєх нь олонтаа болоод байгаа парламент дотор ямаанд 30.5 тэрбумын “цалин” єгєхийг эсэргvvцэж байгаа гишvvд байгааг “Овоо ш дээ” гэж vнэлье.
Дэлхийн зах зээл дээр ноолуурын vнэ єссєн тэр хэрээр Монголд ямаа гэдэг амьтан хаданд гарсан. Ямааны тоо толгой жилээс жилд єссєєр ирсэн. Єнгєрсєн жилийн мал тооллогоор 18 сая ямаа тоолуулсан гэсэн дvн гарч байгаа. Ямаа цалин аваад эхлэхээр энэ тоо цааш єснє vv гэхээс буурахгvй нь лавтай. Тєрєєс “ямааны мєнгє” єгєєд байхад тvvнийг заазалж цєєрvvлдэг малчин гэж хаана байхав.

Мэдээж, ямаанаас олж байгаа ашиг их. Ноолуур нь vнэтэй. Ченжvvдийн бизнес ухааны
ачаар мах нь хониных болоод хувирчихдаг. Улаанбаатарын гуанз, ресторан хиаман цехийн хэрэглэдэг махны 60 хувь ямааных байдаг гэсэн тооцоо байдаг юм билээ. Бас ямааны сvvг эхийн сvvтэй адил тєстэй сайн чанар олонтой гэж зарим судлаач гаргаж ирсэн байдаг. Энэ мэтчилэнгээр ямааг магтаж болно. Гэхдээ ямаа ашигтай, малчдын амь амьдралыг энэ хэдэн ямаа л нууруун дээрээ vvрч яваа, нь, ноолууран бvтээгдэхvvн Монголын брэнд гэх мэтээр ярихаасаа ємнє сєрєг тал юу гэдгийг харахгvй бол болохгvй нь ээ. Yvнийг ганцхан Монголын биш, дэлхийн нийтийн “шvдний євчин” болоод байгаа цєлжилт шаардаж байна.
Геоэкологийн хvрээлэнгийн Цєлжилтийн эсрэг судалгааны тєвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор А.Хауланбек:
-”Монгол орны цєлжилтийн динамик, тvvний хандлага” сэдэвт суурь судалгааны ажлын хvрээнд манай орны нутаг дэвсгэрийг хамруулсан нэгдсэн аргазvйн дагуу явуулсан судалгааны vр дvнд 2006 оны байдлаар цєлжилт зэрэглэлээр дунд болон хvчтэй нэрвэгдсэн нутаг 70-аад хувьтай болоод байна. Єєрєєр хэлбэл, манай орны нийт нутаг дэвсгэрийн 80-аад хувь нь цєлжилтєд єртжээ. Энэ нь манай орны цєлжилт нь vндэсний аюулгvй байдлын тєвшинд хvрсэн хэмээн ойлгож болох юм хэмээн єнгєрсєн жил манай сонинд бичиж байсан билээ. Ямаанд цалин єгєх биш, газар нутгийнхаа vлдсэн 20 хувийг цєлжилтєєс яаж хамгаалах вэ гэдэг нь асуудал биш гэж vv. Ямба нь дэндсэн сая сая ямаа хаана бэлчих вэ гэдэг наад захын асуудал. Бэлчээрээ булаацалдан газаргvйгээс болж хєдєєгийнхєн бие биедээ дайсагналцаж, буу шийдэмдээ хvрч байсан тvvх тэртээ тэргvй зєндєє бий.
Ямаа цєлжилт хоёр ямар хамаатай юм бэ гэж гайхах хvн гарч магадгvй. Бас цєлжилт ганцхан ямаанаас болоод байгаа юм уу гэсэн асуулт ч гарна. Цєлжилтєд нєлєєлж байгаа олон хvчин зvйл бий. Хамгийн гол нь уур амьсгалын єєрчлєлт. Уур амьсгал нь хуурайшиж, ургамал ургахаа болиод байгаа дээр нь хvний нєлєє нэмэгдэхээр мєнєєх цєлжилт улам эрчтэй явагддаг аж.
Экологийн эрдэмтэд, ямааны тоо олон байна гэдэг цэгэн цєлжилтєєс гадна цєлжилтийг vvсгэж байгаа гол эх vvсвэр гэж vздэг. Яагаад гэвэл, нэгэнт уур амьсгалын чийг байхгvй болчихсон ийм хєрсєн дээр ургах гэж ядаж гэж байгаа ургамлыг ямаа хазаад татаж иддэг гэнэ. Ингэж татахаар ургамал vндсээрээ сугараад гараад ирдэг байна. Хоёрдугаарт, ямаа салаа туурайтай амьтан. Салаа туурайтан суларсан хєрсєнд гvн ороод хойшоогоо цацаж явдаг байна. Ингэснээр суларсан хєрс нэг шуурганаар алга болдог гэнэ. Хєрсийг жинхэнэ цєлжилт рvv тvлхдэгээс нь болоод дэлхийн олон орон ямааг цєєрvvлж, зарим нь устгасан байдаг аж. Ноолуур хэрэгтэй юv гэвэл хэрэгтэй. Гэхдээ vvнийг нь єєр юугаар орлуулах вэ гэдэг дээр толгойгоо ажиллуулах цаг иржээ.
Ямаатай холбогдуулан Монголын газар нутгийг судлаачид гурван бvсэд хуваадаг байна. Ямаа vржvvлэх зохисгvй бvс нутагт энэ амьтны тоо толгой олшроод байгаа нь анхаарах ёстой л зvйлийн нэг.
Амьдарч байгаа газар нутгаа элсэн цєл болгоход татвар тєлєгчдийн мєнгийг зориулах ёстой гэж vv. Татвар тєлєгчдийн мєнгє нийгмийн сайн сайхны тєлєє зарцуулагдах ёстой. Тvvнээс амьдарч байгаа газар нутгаа устгах сvйтгэх улам цєлжvvлэхэд хєрєнгє оруулалт болох ёсгvй.
Газар нутагтайгаа vлдэе гэж байгаа бол ямаанд татаас єгєх биш, харин эсрэгээрээ ямаанаас онцгой татвар авъя, эрхэм гишvvд ээ. Сууж байгаа модоо унагадаг баавгай биш биз дээ бид чинь.

Д.Отгонбаяр
http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=5522&catid=4

No comments: