МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ НОГООН ХӨДӨЛГӨӨН - MONGOLIAN GREEN MOVEMENT
Огноо 10/17/2008 № 01/99 Улаанбаатар хот
Дамдинсүрэнгийн БОЛДХУЯГ Танаа
Азийн гуч гаруй орны тэргүүний сэтгүүлчдийн төлөөллийг эгнээндээ нэгтгэсэн Азийн Сэтгүүлчдийн холбоо хэмээх байгууллагыг бид сайн мэднэ. Энэ оны 10 дугаар сард болсон чуулга уулзалтаараа дэлхий нийтийг хамарсан цаг уурын өөрчлөлт, байгаль экологийн асуудлаар засгийн газруудын авсан үүрэг амлалт, хийсэн олон улсын гэрээ хэлэлцээр, конвенци зэргээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсаныг Монголын Үндэсний Ногоон Хөдөлгөөн талархан хүлээж авсан билээ. Үзэл бодол нэгт нөгөөтэйгүүр хамгийн олон хүн амын бүхий Ази тивийн шилдэг сэтгүүлчдийн ийм байгууллагаас “Хэвлэлийн эрх чөлөө”-ний оны шагнал хүртэнэ гэдэг нэр төрийн хэрэг билээ. Монголын сэтгүүлчдээс түүчээ болон энэ нэр хүнд бүхий олон улсын шагналыг авсанд баяр хүргэхийн ялдамд булган сүүлтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлсэн,
Тэргүүн /Доктор А.САРУУЛ/
Гэрлэх ёслолын ордон, 3 тоот
Улаанбаатар 49-18 Утас/Факс: 00976 70110680
Монгол E-mail: asaruul@yahoo.com
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment