Thursday, October 9, 2008

Ноолуурын vнийн зєрvvнд олгох 30.5 тэрбумыг дэмжсэнгvй


Энэ нь зєвхєн дэд хорооны санал бєгєєд цаашид байнгын хороо, чуулганаар орж хэлэлцэнэ
УИХ-ын Тєсвийн байнгын хорооны дэргэдэх Тєсвийн зарлагын хяналтын дэд хороо єчигдєр хуралдаж 2008 оны тєсвийн тодотголыг хэлэлцлээ. Ойрын єдрvvдэд дэлхийн зах зээл дээр зэсийн vнэ огцом унасан нь манай улсын эдийн засагт шууд нєлєєлж байна. Цаашид зэсийн vнэ нэг тонн нь 5600-5400 ам.долларт хvртлээ буурч 20 хоновол тєсвийн тооцоог хєдєлгєхєєр єєр аргагvй болохыг Сангийн яамны Тєсвийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батжаргал хэлж байна. Сангийн яамныхан зэсийн vнэ буурах хандлагатай байсныг тооцоолж тєсвийн тодотголыг боловсруулжээ. Єнєєдрийн байдлаар тэдний тооцоолсноос зэсийн vнэ доош буугаагvй байгаа аж. Манай улсын тєсєвт тодорхой хувь эзлэх 68 хувийн татвар ч vгvй болох эрсдэл тулгараад байгаа юм. Хэрэв зэсийн vнэ 1000 ам.доллараас доош буувал 68 хувийн татвар авч чадахгvй болохыг Сангийн яамныхан онцолж байв.
Тєсвийн тодотголыг боловсруулах явцад зэсийн vнийг 6400 ам.долларт эргэлдэхээр тооцоолсон байна. Харин энэ жилийн дундаж vнэ нь 7500 ам.доллар байхаар тооцсон гэнэ. Сангийн яамнаас дэлхийн зах зээл дээрх зэсийн vнийн огцом уналтыг судлах баг гаргажээ.
Хэрэв vнэ 5600 ам.доллараас доош унавал урсгал зардлаас танах юм байна. Эхний ээлжинд хасагдах хєрєнгє оруулалтуудын жагсаалтыг Сангийн яамнаас удахгvй гаргана. Шинээр гэр бvл бологсдод олгох 500 мянга, хvvхдийн мєнгє, цалин халамжийн vйлчилгээг хасах зарчмын бодлого барьж ажиллаж магадгvй нь.
Тvлш, халаалт, гэрэл цахилгаан, цэвэр бохир ус, тээвэр гэх мэт тогтмол зардлыг хасах боломжгvй. Харин урсгал зардлын 76 хувийг эзэлдэг тэтгэвэр, цалин, халамжийн мєнгє багасч магадгvй нь.
Дэд хорооны хуралдаанаар Монгол Улсыг хєгжvvлэх сангаас гаргах 30.5 тэрбум тєгрєгийн талаар хэлэлцсэн юм. Энэ нь ноолуурын vнийн зєрvvнд малчдад олгох мєнгє юм. УИХ-ын гишvvн Л.Гантємєр 30.5 тэрбумын зарлагыг хасах горимын санал гаргасныг, дэд хорооны гишvvд дэмжлээ. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш бєгєєд Тєсвийн байнгын хороонд танилцуулах юм.

No comments: