ЯМАА ГЭЖ ЯМАР АМЬТАН БЭ?
Ямаа янзын амьтан. Хvйтэн хошуутай мал. Бусдыгаа бодвол новшийн зантай, хvн муутай гэдэг шиг мал муутай хэмээн vзнэ. Тиймдээ ч хонин сvрэг доторх цєєнх байсаар ирсэн. Євсний сор, усны тунгалагт удаан хониноос тvрvvлж хvрнэ. Ямаа олон байвал хонь таргалдаггvй. Ямаа гэдэг vгийн vндэс “ямба”-тай нэг байх. Ямбатай ч амьтан даа, ямаа гуай. Сэлмэн эвэрт Сэнгээ баатар єлсвєл гэрийн бvрээс ч тэсгээхгvй. Ямаа эцэг євєг болсон янгиртайгаа адилхан уулчин. Хад чулуу дамжин харайж, тэрэг, гэр дээр vсрээд гарчихна. Бvр гэрт орж ирээд авдар дээрх толинд зvсээ хараад зогсчихно гээч. Хонь шиг номхон гэдгээс цааш муу vг байдаггvй бол адтай, адайр ямааг оруулсан хэлц, хэллэг олон.
“Ямаа туйлаад янгиа эвдэхгvй”, “Ишиг эврээ ургахаар эхийгээ мєргєнє” гэж ярина. Битгий ухнадаад байгаарай гэхээс буурдахаа боль, бухлахаа азна гэж болдоггvй. Ботго бєх нь сэрийхээр аав буурыгаа доош хийнэ, унаганы туурай бэхжихээр ээжээсээ тvрvvлж онгирно гэх зэрэг бусад малын тухай єєдгvй маягийн vг алга. “Ямааны мах халуун дээрээ” гэсэн анхааруулгын vг бий. Махыг нь тогооноос гаргангуут, fast food маягаар гялс идэхгvй бол сум харвана шvv гэсэн анхааруулгын мессеж юм. Долгор эмээ долоон ямаагаа саагаад гэх буюу онгиргон сагсуу ишигний vлгэр зохиол их байдаг, хошин шогийн объект л гэсэн vг. Сvvгээр нь архи, ааруул, зарим нутагт єрєм ч хийнэ. Ноолуурыг эс тооцвол ашиг шимээр хонинд хvрэхгvй мал.
ТАВАН ХОШУУ МАЛЫН VНДЭСНИЙ ЗЄВЛЄГЄЄН/Фельетон/
Азарга, гvv хоёр: Биднийг молор эрдэнэ энэ тэр гэж хєєргєдєг ч цалин байхгvй. Хэдхэн хурдан морь, бусад ердийн адуу хоёрын хооронд амьжиргааны тvвшний ялгаа их байна. Ямаа ургамлын vндсийг идэж, цєлжvvлдэг мєртлєє цалин авахыг ойлгохгvй байна. Байгаль орчны яамнаас ямаа тус бvрийг 5000 тєгрєгєєр торгодог бол зvгээр.
Буур: Харин ч бид хамгийн цєєхєн тоотой мал шvv. Хоёр бєхтэй бид дэлхийд цєєхєн. Пунцагийн Бадарчийн шvлэг мvлэг хvртэл бий. Том биетэй, тоо цєєтэйгээр бид сард 50 мянгын цалин авна. Эсвэл ботгоны мєнгє єг. Олон авгайтай зовж байна. Нялхсын эндэгдэл их. Зєвшєєрєхгvй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, орсон буурнуудын атак хийнэ шvv.
Vнээ: За, арай ч дээ. Тэгвэл сvv уухаа больчих. Євєр¬монголын меламинтай сvvндээ хордоцгоо. Эхчvvд бид хvмvvсийг, єєрсдийнхєє тугалтай давхар сvvгээр хангаж байна. Vнээдvvдэд алдарт эхийн тэтгэмж олгоё.
Хонь: Биднийг vргэлж алж иддэг мєртлєє ямааг болохоор самначихаад л дураар нь тавьж байна. Сvрэг дотроо бид цєєнх боллоо. Дандаа захаар нь хэвтэж салхи, жаврыг нь хаана. Бид сvрэг бvрт Хонины намын vvр байгуулж, цєєнхийн бvлэгтэй болно. Хамтарсан сvрэг, бvдvvн бvлэг гэдэг ойлголт бол байхгvй шvv.
Ямаа: Та бvхнийг маань байгалийн гарал угсаагаар ялгаварлан гадуурхсанд УИХ-ын гишvvдийн ємнєєс уучлал гуйж байна. Бид адилхан л мал шvv дээ. Хvмvvсийн л хийж буй ажил. Орон нутгийн хурлын сонгуульд бидний нуруун дээр ургадаг юм хэрэг болсон юм билээ л дээ. Цалинг эзэн авахаас бид ч авахгvй. Яахав болохгvй бол бvгдээрээ хамт тэмцэе. Болохгvй бол Солонгосын виз хєєцєлдєцгєєе.
Зєвлєгєєнд оролцогчид ялгаварлан гадуурхахын эсрэг байгаагаа илэрхийлж, нэгдсэн хоороор мєєрч, янцгааж, буйлж, майлцгаав.
Ямааны тоо толгойг зах зээл єсгєсєн. Єнгєрсєн онд 18 сая ямаа тоологдсон. Дєчин сая малын тал нь ямаа болсон байна. Таван хошуу мал гэж ярих утга бага болжээ. Ямаа болон дєрвєн хошуу мал гэвэл зохино. Баянхонгор чигт бол алдарт улаан ямаанаас єєр мал бараг vгvй мэт тийм олуулаа амьтан. Ямаа ургамлын vндсийг нь иднэ. Сэнгээ баатрууд бэлчсэн газраа УИХ-ын гишvvн Д.Дамба-Очирын компани Лvнгийн замыг баллаж хаясан шиг тамлана. Социализмын vед ямааны vvлдэр угсаа, шилмэл омог, удмын санг анхаарч, нэгдэл бvрт зоотехникч Дуламсvрэнгvvд ажиллаж байлаа. Тоо толгойн хувьд тєлєвлєгєєт нийгэм, нэгдлийн vед долоон саяас хэтэрч байгаагvй. Чанартай, нарийн ноолуур гаргаж авахад л анхаардаг байсан юм.
НООЛУУРЫН VЙЛДВЭРЛЭЛИЙН ЭХЛЭЛ
Дайны тєлбєрт “Говь” vйлдвэрийг Японоос авснаар ноолууран бvтээгдэхvvн экспортын гол барааны нэг болсон. Хорин долоон жилийн ємнє БНМАУ-д ноолуураар эцсийн бvтээгдэхvvн хийж эхэлсэн. Экспортыг нэмэгдvvлэх vйлдвэр байгуулах, инженер ажилтан бэлтгэх, мэргэжилтэн урих хэлцлийг хєрєнгєтєн оронтой хийсэн нь тэр vедээ том эр зоригт тооцогдоно. ХХVЯ-ны сайд асан Паавангийн Дамдин гол автор нь. Сvvлд нь “Говь”-ийн захирлаар ажиллаж байсан, ХХVЯ-ны Хєнгєн vйлдвэрийн хэлтсийн дарга Б.Ёндонжамц нарын хамт Японд очиж, vйлдвэрийг нь сонгон, гэрээ хэлцэл хийж байжээ. Одоогийн УИХ-ын гишvvн Ц.Сэдваанчиг, Д.Ганхуяг нар ч “Говь”-ийн шугамаар хаалттай цагт Японд сурч, инженерvvд болцгоосон хэрэг. Хятад ч мєн 1981 онд Євєрмонголын Ордост ноолуур угаах, самнах, утас ээрэх, эцсийн бvтээгдэхvvн хийх анхны vйлдвэрээ байгуулсан. Монгол, Хятад хоёр гарааны ижил шугаман дээр эхэлсэн. Хоёр улсын энэ салбарын тvvх яг адилхан 27 жил. Нэг шугамнаас эхэлсэн ч єнєєдєр байдал ёстой тэмээ ямаа шиг зєрvvтэй байна.
ЯМАА ЯАГААД ОЛШИРСОН БЭ?
Сvргээсээ шєлний хонь авахдаа нэгдлийн даргаар цохуулж, тєл алдсаны тєлєє шоронд явж, сvv цєцгийний норм биелvvлэхгvй бол сонинд гардаг цаг vе нэгдэлтэйгээ хамт єнгєрсєн. Социализмын vед Сталин 200 сая малтай болохыг тушаагаад ч, улсаараа малчин болж, хvнийг 2 дугаарт тавиад ч 25 саяас хэтэрч vзээгvй юм. Малчдад нь хувьчилж, нэгдлvvдийг тарааснаар зах зээл нь зохицуулдаг болсон. Тэмээний тавхай Хятадад vнэд ороход хоёр бєхтvvдийн тоо толгой Монголд багасч байх жишээтэй. Vндсэн хууль баталсан АИХ-ын 430 орчим депутатын олонхи нь хар госчоомтой мєртлєє цагаан оймс гялалзуулсан нэгдлийн дарга нар байсан учраас малыг тєрийн хамгаалалтанд авч орхисон. Хvнийг хойшоо тавьж, малыг дээрээ залсан сэтгэхvй одоо ч хэвээрээ. Арвайхээрт “Арвагар хээр” морины суварга байгуулаад дуусч байна. Хурдан л болохоос нvvрэндээ vстэй адгуус нь бурхан болж, оюун ухаант хvн нь vхэж талийсан малдаа мєргєх ёстой. Ноолуур нь бэлэн мєнгє болдог учир малчид ямааг vржvvлээд єгсєн хэрэг. 2006 онд 15 сая байсан ямааны тоо энэ жил 18 саяд хvрчээ. Жилдээ ямааны тоо толгой 20 хувиар нэмэгдэж, ухнуудын ажил гэж ундарч єгч байна.
ХЯТАД УХААН, МОНГОЛ УХНА БУЮУ НООЛУУРЫН ЗАХ
Ямааны ноолуур Хятадын мєнгєєр эргэлтэнд орж байна. Ашгаа дагаж тоо толгой нь єссєн. Тvvхийнхээ туршид тvvхий эдийн бааз байсан монгол уламжлал давтагдлаа. Зєвлєлт рvv хєлєєр нь тууж, хилийн ойролцоох махкомбинатуудад амьдаар нь тушааж, дэлхийн зах зээлийн vнээс илт хямдаар арьс шир, vс ноос тушаадаг байсан бол одоо Хятадын тvvхий эдийн бааз болсон. Жилдээ 4500-5000 тонн ноолуур авна. Ерэн хувийг нь тvvхийгээр нь, эсвэл угааж самнаад Хятад руу гаргана. Ердєє 10 хувиар нь цамц, ороолт, малгай зэрэг нэмvv єртєг шингэсэн эцсийн бvтээгдэхvvн хийнэ. Япон, Италийн техник, технологи, хєрєнгє оруулалттай “Говь”, “Гоёо”, “Буян” зэрэг компаниуд ажиллаж байна. Тэд ямаа бvрийн нуруун дээрх ноолорсон vсний 10 хувиар нь л бvтээгдэхvvн хийдэг гэсэн vг. Жижиг, дунд vйлдвэрvvд нэлээд бий ч ноолууран утсаа Хятадаас авдаг. Том vйлдвэрvvд нь єєрс¬дийнхєє бvтээгдэхvvнийг хийх утсаа ээрнэ. Дэлхийн ноолуурын зах зээл 15 тэрбум доллар орчим. Монголчууд vvний 2-3 хувийг эзэлнэ. Ноолуурын зах зээлээс монголчуудад ноогддог нь 200 сая доллараас давдаггvй. Дэлхийн ноолуурын 35 хувийг ямбатай ямаанаасаа самнаж гаргах атлаа авч буй хувь, эзэлж байгаа хэмжээ нь 2 хувь. Италичууд єндєр vнэтэй, тансаг хэрэглээний зах зээлийг хянана. Милан, Венец, Ромоор дvvрэн ямаа бэлчинэ гэж мэдээж байхгvй. Нэмvv єртгийг л бий болгож чаддагтаа байна. Ноолууран пиджакан дээрх итали шошго 10 мянган долларын vнэд хvрэх нь ердийн зvйл. Бодит єртєгт зарчмын ялгаа алга. Монголд ч, Италид ч 250 грамм ноолууран утсаар цамц хийнэ. Нэмvv єртгийг бий болгож чаддагтаа л байна. Тvvхий эдийн 30 хувийг 18 сая ямаанаасаа гаргадаг Монгол энэ том зах зээлээс 200 сая доллар олж чаддаггvй учир ч энд байгаа юм. Италичууд хямдхан ажиллах хvчтэй хятадуудаар оёулаад, шошгоо тавьж, Fashion tv, загварын ертєнцєєр гайхуулаад ашиг олчихдог л гэсэн vг. Масс vйлдвэрлэлийг хятадууд хянаж байна. Хятадын бодлого тун эвгvй. Монголын ноолуурыг тэд л хянана. Манай ноолууртай хольж утас гаргаж авах, масст зориулсан захаа хянах нь тэр чигээрээ бодлого. 2000 оноос ємнє арьс ширний 80 гаруй vйлдвэр Монголд ажиллаж байлаа. Гэнэт малчдын магнай тэнийж, хонины нэхий, vхрийн шир зэрэг нь дэлхийн зах зээлийн vнээс ч илvv тэнгэрт хадсан. Магнай тэнийлгэсэн “буянтан”-ууд нь хужаа нар байсан юм. Vндэсний vйлдвэрvvдийг тvvхий эдийнх нь vнийг єсгєх замаар сєхрvvлэх тактик байндаа туслаа. Ная гаруй vйлдвэрээс хоёр нь vлдэж, єр авлага, аваагvй цалин, цоожтой хаалга, шарилжтай хашаа vлдэх нь тэр. Энэ жил ноолуурын vнэ унасан нь vндсэндээ хятадуудын тоглоом. Олимп болсон, малын гаралтай тvvхий эдийг нэвтрvvлэхэд хяналтаа чангаруулсан, цєлжилттэй тэмцэж байна зэрэг нь зvгээр л шалтаг. Монгол ямаа нутгаа цєлмєж, ургамлын vндэс устгадаг ч нуруун дээр нь ургасан ноолуур яахаараа Хятадын цєлжилтийг нэмэх ёстой билээ гэх мэт энгийн тайлбараар нотолж болно. Гадаад хvчин зvйл бол байна. Дэлхийн дулаарал пvнхийсэн халуун хувцасны эрэлтийг багасгасан. Санхvvгийн хямрал нvvрлэж, хэрэглээний эдийн засаг хумигдаж байна.
УХНАДСАН БОДЛОГО 30 ТЭРБУМ
Бодлого гэдэг нєхцєл байдлыг бvрэн цэгнэж, сайн vр дvнд хєтлєх ухаан. Ямааны цалин бол цуйвангийн зєвхєн манжин нь амттай бол гурил, давсаар яахав гэсэнтэй адил єрєєсгєл шийдвэр гэж vндэсний vйлдвэрлэгчид vзэж байна. Ухаанд нь ухна ишиг унаж vхсэн гэдэг хэлц энд яг зохино гэж эгдvvцсэн бизнесмэн нэмж хэллээ.
Тvvхий эдийг нь хиймлээр єндєр vнэтэй байлгах гэсэн зорилго нь ухвар мєчид шийдвэр болж байна. Vйлдвэрлэгчид яах болж байна аа? гэсэн асуулт. Нэмvv єртєг бий болгож, татвар тєлж, ажлаар хангаж, тvvхий эдээр биш эцсийн бvтээгдэхvvнээр єрсєлдєх оролдлого, vндэсний vйлдвэрийг дэмжих уриа зорилго энэ шийдвэрийн хаанаас гээгдэв ээ? Эцсийн бvтээгдэхvvн болгож, экспортоо нэмэгдvvлэх боломжтой цєєхєн салбарын нэг нь ноолуурын vйлдвэрлэл. “Монгол брэндээр дэлхийг гоёх” хувийн хэвшлийнхний ажлыг тєр харахгvй л байна. Эсвэл нvдээ тас аньж байгаа хэрэг. Автобусанд суулгvй арав хорин жил болж, ард тvмнээс тасарсан шийдвэр гаргагчид амьдрал дээр ноолуурын vнэ нэмэгдэнэ гэсэн баталгаа єгч чадахгvй. Хятадын мєнгийг гар дээрээ тавьсан хэдэн ченжvvд илvv ухаантай. Засаг алдагдлыг чинь даасан, ноолуураа 25 мянгаар єг гээд амаа нийлvvлчихнэ.18 сая ямаа бvхэнд 17 микроноос бага нарийн ноолуур байхгvй. Эрлийз ямаанаас ноолуур биш ангор гарна. Малын удмын сан алдагдсанаас эрлийзжиж, нарийн ноолуургvй ямаа олширсон. Тэгээд ч бас цалин єгнє. Ченжvvд бол эрлийз ямааныхыг ялгаад шидчихнэ. Малчид хурал зєвлєгєєн хийгээд ч vнийн нэгдсэн ханш тогтоож чадахгvй. Vр дvн нь дотоод зах зээлээ хамгаалах биш тавьж тууж, Хятадыг дэмжсэнээр тодорхойлогдож байна. Ингэхэд аль vндэсний vйлдвэрийг дэмжих ёстой вэ, Монголын парламент. Гучин тэрбум бол утас ээрэх итали технологитой гурван vйлдвэр байгуулах мєнгє. Єєрсдєє тvvхий эдтэй байж, хятадуудаас утас авна гэдэг алдагдал, гутамшиг. Єрсєлдєєний боломж эндээс алдагдана. Хятад утсаар хvзvvгээ боолгочихоод єрсєлдєх тухай бодох ч сєхєє алга. “Гоёо” компани Италийн Моника Капиллинигийн загваруудаар vйлдвэрлэл явуулж, Соёлмаатай гэрээ байгуулж, Ромоос авчирсан машинуудаараа єнгє, будаг, чанараараа єрсєлдєхєєр зvтгэвч бодлогын дэмжлэгээр єнчин. Монголын тєр ядаж єрсєлдєгч Хятадыг дэмждэггvй сэн бол “Буян”-гийн Марубенид тєлєх єрєєс болж Засгийн газар Лондонгийн шvvхэд дуудагдахгvй ч байсан юм бил vv? гэх мэт алдагдсан боломж, аваагvй ашиг хєвєрнє. Ноолуурын vнийг ч єсгєсєн юмгvй, Хятадыг тэтгэж, vндэсний vйлдвэрvvдээ тvлхсэн гучин тэрбум татвар тєлєгчдийн хєрєнгє МАХН Орон нутагт ялах тєсєв ч биш. Ямаа, ноолуур гэдэг бизнес. Шударга ёсыг бодвол дуучдын CD-ний борлуулалтын алдагдлыг нєхєж, шатсан бизнесмен, бvтээгдэхvvнийх нь vнэ унасан компаниудад мєнгє тараах хэрэгтэй л болж байна. Цєлжилтийг сааруулах тєсєл, Ногоон хэрэм хєтєлбєр, гол горхи, цэвэр усаа хадгалах хамгаалах зорилтууд, нэгдэн орсон олон улсын гэрээ хэлцлийн тухай тєр засаг аль амаараа дуугарчихаад мартчихав аа. Тєсвийн зардлыг бууруулах, хямрал нvvрлэсэн vед иргэдийн хадгаламжийг хийсгэж мэдэх, бvх эдийн засгийг доголдуулж болзошгvй банкуудыг дэмжих, бизнесийг ялгаварлахгvй байх, тєр хошуу, хуруу хоёроо татах, дотоод зах зээлээ хамгаалах гэх мэт хэрэгцээ шаардлага, суурь зарчмууд ухна ишгийн замаар орлоо.
Д.Болдхуяг
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment