Wednesday, October 29, 2008

НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссоос Монголын Засгийн газарт 7 сарын 1-ний үйл явдлын талаар ирүүлсэн захидал


НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГА
ХҮНИЙ ЭРХИЙН ДЭЭД КОМИСС
ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН
ТУСГАЙ ЖУРАМ

Телефакс: (41-22) 917 9006
Телеграмм: UNATIONS, GENEVE
Телекс: 41 29 62
Утас: (41-22) 917 9255
Хаяг:Үндэстнүүдийн Ордон CH-4544 Женев 10
Интернет www.ohchr.org
Email: urgent-action@ohchr.org

Дугаар: ALG/SO214(67-14)G/SO214 (53-21)
MNG 1/2008

2008 оны 8 дугаар сарын 18
/Албан бус орчуулга/

1293 Бэллэву
Чэмин дэс Моллиз 4
Женев дахь Нэгдсэн Үндэсний Байгууллагад суугаа
Монгол улсын суурин төлөөлөгч
Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд
Эрхэмсэг ноён Данзанноров Болдбаатар танаа


Эрхэмсэг ноёнтон,

Үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх болон түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөг хамгаалан хөхиүлэн дэмжих Тусгай илтгэгчийн хувиар Ерөнхий Ассамблейн 60/251 тоот тогтоол болон Хүний Эрхийн Зөвлөлийн 7/36 болон 8/8 тоот зэрэг тогтоолыг үндэслэн эрүүдэн шүүх болон хүнлэг бус хэрцгийгээр харьцах, шийтгэсэн талаарх Тусгай илтгэгчийн хувиар таньтай харьцаж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг билээ.

Үүнтэй холбогдуулан 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр танай Засгийн газраас онц байдал тогтоож ноён Доржсүрэн Энхбаяр, ноён Мөнх-Эрдэнэ Ренчиндагва, ноён Батсайхан Тогтох болон ноён Энхбаатар Цэрэгжавын аллагын талаар бидэнд ирүүлсэн мэдээллийг танай Засгийн газрын анхааралд толилуулмаар байна.

Бидэнд байгаа мэдээллээс харахад:

Сонгуулийн дараахь эсэргүүцэл илэрхийлэх яюцад Улаанбаатар хотноо ойролцоогоор 700 хүнийг баривчлан саатуулж, бас олон хүнийг гэмтээсэн байна. Сонгуулийн булхайд дургүйцсэн олон түмний эсэргүүцэл эмх замбараагүй байдал болон хувирахад Засгийн газраас 4 хоногийн онц байдал зарласан байна. Цагдаагийн албаныхан цугласан олныг тараахын тулд нулимс асгаруулах хий, резинен сум болон даралтат усаар шүршсэн байна. Үүний улмаас хэд хэдэн хүн хараагүй болж, зарим нь нүдэндээ бусад хүнд хөнгөн гэмтэл авсан байна. Онц байдал зарлахдаа хөл хорих тухай нийт иргэддээ болон тухайн үед гудамжинд байж байгаад баривчлан саатуулагдсан хувь хүмүүст мэдэгдэх тал дээр шаардлагатай арга хэмжээ авсангүй.

7 дугаар сарын 2-ны өдрийн өглөөний эхний цагуудад ноён Доржсүрэнг Энхбаяр, ноён Мөнх-Эрдэнэ Ренчиндагва, ноён Батсайхан Тогтох болон ноён Энхбаатар Цэрэгжав нарыг Улаанбаатар хотын төв гудамжинд эсэргүүцлийн жагсаал цуглаан болж байсан газрын голомтоос холгүй газар буудаж амь насыг нь бүрэлгэсэн байна. Бидэнд байгаа мэдээлэл, тайлангаар тэднийг буудаж хөнөөхийн өмнө зэрлэг хэрцгийгээр зодож занчсан байх юм. Энэ хэргийн талаар цагдаагийн албан ёсны мөрдөн байцаалт дахин дахин хийгдсэн байна. Хэдий тийм ч, мөрдөн байцаалтын үр дүнг олон нийтэд хараахан ил болгоогүй байна.

Баривчлан саатуулагсадтай, тэдгээрийн дотор эмэгтэйчүүл болон хүүхдүүдтэй зүй бусаар харьцсан, зодож занчсан, жижиг өрөөнд олноор нь чихсэн, хоол ундгүй, уух ус ч өгөлгүй байлгаж байгаад үймээний явцад хүчирхийлэх үйл ажиллагаанд оролцсон тухайд өөрсдийг гэмт хэрэгт холбогдуулсан мэдүүлэгт гарын үсгийг хүчээр тулган зураалсан талаар маш олон тооны гомдол ирсээр байна. Монголын Эрүүгийн байцаан шийтгэх хууль ямар нэг гэмт хэрэгт ял тулгахгүйгээр 72 цагийн турш хорих эрхийг олгож байна. Баривчлан саатуулагдсан тэдгээр хүмүүсийн олонхийг 72 цагийн дотор сулласан байна. Гэвч баривчлагдан саатуулагдсан хүмүүст тэр үед нь өмгөөлөгчөөр хангаагүй байна. Эсэргүүцлийн жагсаал цуглааны дараагаар жагсаал цуглааны үеэр хийгдсэн видео бичлэгийг үндэслэн нэмж хүмүүсийг баривчлан саатуулсан тухай тайланд дурьдсан байна. 7 сарын 4-ний өдрөөс эхлэн баривчлан саатуулагдсан 20 орчин хүмүүсийг суллахыг шаардсан дуугүй суулт иргэдийн дэмжлэг, гарын үсэг зуруулах зорилгоор өдөр тутма хийгдсэн байна. Суултанд оролцогсдын аюулгүй байдлын талаар өнөөдрийг хүртэл ямар нэг мэдээлэл ирээгүй боловч, тайван эсэргүүцлийг зохион байгуулсан 2 хүнийг Сүхбаатар дүүргийн шүүхээс зарлан дуудуулсан байна. Тэднийг 14 хоногоор урьдчилан хорих байран саатуулсан бөгөөд амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр захиргааны хариуцлагад татагдсан байна.

Онц байдал зарласан үеэр Монголын Үндэсний радио, телевизээс бусад бүх радио, телевизийн үйл ажиллагааг хориглосон байна.
Дээр дурьдсан үйл явдлууд Монгол улсад үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх болон түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөг нухчин дарах шууд оролдлого байж болох тал дээр сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байна.

Хэдийгээр дээр илэрхийлэгдсэн гомдол, буруутгалын талаар бид урьдчилан ямар нэг дүгнэлт хийхийг хүсэхгүй байгаа ч гэсэн дээр дурьдагдсан хүмүүсийн хүний үзэл бодолтой байх болон түүнийгээ илэрхийлэх эрх, эрх чөлөөг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 19 дүгээр зүйл болон Иргэний болон Улс төрийн Эрхийн талаарх Олон улсын конвенцийн 19 дүгээр зүйлд “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүн бүрт байгаа. Энэхүү эрх чөлөө нь хил хязгаарт баригдалгүйгээр амаар болон хэвлэмэлээр, урлагийн бүтээлийн хэлбэрээр болон өөрийн сонгосон хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүхий л төрлийн мэдээлэл болон үзэл бодол, итгэл үнэмшлээ эрж хайх, хүлээн авах болон цааш түгээх” гэж заасныг дурьдан тэдгээрт заагдсан үндсэн зарчмыг хэлбэрэлтгүй мөрдөж хэрэгжүүлэх тал дээр шаардлагатай бүхий л арга хэмжээ авахыг Эрхэмсэг ноёнтон таныг болон танай Засгийн газраас үүгээр шаардаж байна.

Иргэний болон Улс төрийн Эрхийн талаарх Олон улсын Конвенцийн 21 дүгээр зүйлийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг Эрхэмсэг ноёнтон таны Засгийн газраас бид үүгээр шаардаж байна. “Хүн бүр тайван жагсаал цуглаан хийх эрхтэйг хүлээн зөвшөөрөх ёстой. Ардчилсан нийгмийн хууль зөрчсөн хйигээд үндэсний болон олон нийтийн аюулгүй байдалд заналхийлсэн, олон нийтийн дэг журмын эрх ашгийн үүднээс олон түмний эрүүл мэнд болон бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах ёс суртахууны үүднээс л биш бол дээр дурьдсан эрхийг эдэлж хэрэгжүүлэхэд аливаа саад тотгор тавих ёсгүй” гэсэн байгаа.

Цаашилбал, Дээр дурьдсан хүмүүсийн холбогдсон асуудал /хэрэг/-ын нөхцөл байдлын талаар Эрхэмсэг ноёнтон таны Засгийн газраас тодруулахыг бид үүгээр шаардаж байна. Аль ч улсын Засгийн газар иргэдийнхээ бие махбод болон оюун санааны аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй болохыг бид цохон тэмдэглэхийг хүсэж байна. Энэхүү эрх нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Иргэний бол Улс төрийн Эрхийн талаарх Олон улсын Конвенци болон Эрүүдэн шүүх болон бусад Зэрлэг, Хүнлэг бус Доромжилсон харьцаа болон Шийтгэлийн Эсрэг Конвенци зэрэгт бүрнээ тусгагдсан байгаа.

Мөн Хүний Эрхийн Зөвлөлийн 8/8 тоот тогтоолын 1 дүгээр зүйлд “Эрүүдэн шүүлт болон бусад зэрлэг, хүнлэг бус, доромжилсон харьцаа болон шийтгэлийг аль ч цаг үед, хаана байгаагаас үл хамааран зөвтгөх шалтгаан байж болохгүй, буруушааж хориглох ёстой бөгөөд үүнийг Засгийн газруудыг ийн эрүүдэн шүүх болон бусад зэрлэг, хүнлэг бус болон доромжилсон харьцаа болон шийтгэлийг бүрмөхөн халж хориглохыг үүргийг нь үүгээр сануулж байна.” гэсэн заалтад танай Засгийн газрыг онцлон анхаарахыг хүсэж байна.

Дээр дурьдсан хүмүүсийн эрх эрх чөлөөг бүрэн бөгөөд баталгаатай эдлүүлэх, зөрчсөн талаарх баримт ил болсон ямар боловч холбогдох гэмт этгээдийг хуулийн хариуцлагад татаж ажиллахыг танай Засгийн газарт үүгээр сануулж байна. Ийм асуудал дахин давтуулахгүй тал дээр анхаарч ажиллахыг бас танай Засгийн газраас хүсэж байна.

Түүнчлэн, Хүнйи Эрхийн Зөвлөлөөс олгосон бүрэн эрхийнхээ дагуу манай сонорт хүргэгдсэн аливаа асуудалд тодруулга авах нь бидний үүрэг мөн. Бид Хүний Эрхийн Зөвлөлд дээрх үйл явдлын талаар илтгэх учиртай тул дараах асуудлаар таны зүгээс хамтран ажиллах болон албан ёсны байр сууриа хуваалцахыг үүгээр хүсэх байна. Үүнд:

1.Дээр дурьдсан дүгнэлтэд орсон баримтууд үнэн болох эсэх,

2.Дээр дурьдсан хохирогчид буюу тэдний нэрийн өмнөөс өргөдөл гомдол гаргасан эсэх,

3.Ямар нэг хэрэг бүртгэх, мөрдөн байцаа ажиллагаа явуулсан эсэх, шүүх эмнэлгийн эрүүл мэндийн үзлэг болон дээрх хэрэгтэй холбоотой бусад судалгаа шинжилгээ, хэрэв гарсан бол акт, үр дүн, тайлангийн талаарх нарийн ширийн зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргүүлнэ үү.

4.Иргэний болон Улс төрийн Эрхийн талаарх Олон улсын Конвенцид зааж баталгаажуулсан хүн бүрийн тайван жагсаал цуглаан хийх эрх, эрх чөлөөний талаар болон үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх болон түүнийгээ илэрхийлэх эрх, эрх чөлөөний талаарх олон улсны хэм хэмжээ болон стандартуудтай төрийн албан хаагчдын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл хөдлөл хэрхэн нийцэж байсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлнэ үү.

Жар хоногийн дотор хариу өгөхийг үүгээр хүсэж байна. Хүний Эрхийн Зөвлөлийн анхааралд хүргэх бидний гаргаж өгөх тайланд дээр дурьсан асуудал бүрээр танай Засгийн газрын албан ёсны байр суурь үнэн зөв тусахыг бид хүсч байна.

Бид энэ асуудалд хамаг ихээр анхаарал тавьж байгаа амлалтыг маань хүлээж авна уу.

/Гарын үсэг зурсан/

Үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх болон түүнийгээ илэрхийлэх
эрхийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих талаарх
Тусгай илтгэгч /Франк Ла Руе/


Эрүүдэн шүүх болон бусад зэрлэг дошгин
Хүнлэг бус хэрцгий харьцах, шийтгэх үйлдлийн талаарх
Тусгай илтгэгч /Манфрэд Новак/
[хоёр гарын хоёулаа зурагдсан байна]

No comments: