Friday, October 10, 2008
Хамгийн сvvлчийн мод унахын цагт...
Нийтэлсэн: 2008-10-11 11:28:31 , Мэдээний дугаар: #1138751
Хамгийн сvvлчийн мод унаж
Хамгийн сvvлчийн ус дусахын цагт
Мєнгє ямар vнэгvй болохыг
Хvмvvн тєрєлхтєн мэдэх болно гэж vг бий сэн. Нээрээ л амьд байгаль vгvй болж ертєнциин сvvлчийн єдєр ирэхэд уул овоо шиг их мєнгє байлаа гээд яах билээ. Мєнгє байлаа гээд мод ургаж ус урсах биш. Мєнгє байлаа гээд алтан нар гэрлээ худалдаж амьдрал єєрєє мєнхжих биш дээ, ямар...
Харин єнєєдєр мєнгє л байвал амьдрал сайхан байна аа. Мєнгєєр бvхнийг худалдан авч болно. Хоол унднаас эхлээд хувцас хунар, машин унаа, байр сав, газар. Бvр УИХ-ын гишvvн, сайд, Ерєнхийлєгч ч болж болно. Болохгvй юм байхгvй мэт. Гэвч бас мєнгєєр vнэлшгvй юм гэж байна.
Тиймээ, мєнгєєр vнэлэхийн аргагvй дахин хэзээ ч олдошгvй эд баялаг гэж бий. Тэр бол байгалийн баялаг. Байгалийн баялаг гэхээр дэлхий нийтийн шуналын оч vсэрч байдаг ашигт малтмал гэж ойлгуузай.
Vгvй юм аа. Тэр бол мод. Яагаав байрны чинь гадаа ургаж ядан байгаа, мєчир нь нvцгэрч хоцорсон мод. Эгээ л ядарч туйлдаж овгорч хєгширсєн хvн шиг бєєвийсєн мод Улаанбаатарын гудамжинд хэдхэн бий билээ. Та тэр моддыг сайн ажаарай. Тэд чинь амьтай. Ургана цэцэглэнэ, vгvйрнэ нvцгэрнэ. Нар гарвал баясаж навчсаа сагсалзуулан анхилам vнэрээрээ урин дуудаж сvvдэртээ суулгадаг бол євлийн тэсгим хvйтэнд гундан навчсаа гvвж дуу чимээгvй дvнсийж орхино. Тэд бас яг л хvн шиг нялхаасаа эхлээд хєгширч ємхєрглєє амьдрахыг хvсдэг гэнэ.
Дєнгєж ургаж байгаа зулзаган моддыг хэн хvнгvй харсан байлгvй. Амьтай бvхний нялх нь єхєєрдєм байдаг хойно мод ч гэсэн бяцхан мєчрєє дэлгэж нар єєд тэмvvлж ургах гэж ядна. Дєнгєж тєрсєн нярай хvvхдийг монголчууд "Эвий хєєрхий хvн болох гэж ядаж яваа амьтан" гэж эвийлдэг шиг зулзаган модод ч гэсэн амьдрах гэж ядна. Гэтэл тэр бяцхан моддыг хєрєє, сvх vvрсэн хvн хvрч ирээд цавчиж унагаад хотод аваачин зах дээр мянган тєгрєгєєр зарж орхино. Нийслэл хотыг моджуулах гэж хашаандаа мод тарьсан єрхийг шагнаж урамшуулна гэж зарласан болохоор ийнхvv зулзаган моддыг хороох аян эхэлжээ. Зах дээрээс мянган тєгрєгєєр худалдаж авчраад нvх ухаж суулгачихаад хороо хорины ажилтандаа vзvvлж бvртгvvлээд л чамгvй мєнгє цохичихно. Єнєє мод ургана уу, байна уу хамаа байхгvй. Vр хvvхдээ тэжээхийн тєлєє л ингэж байна хэмээн ярих нь олон.
Тэд мод ч бас амьтай гэдгийг хэдийнэ мартжээ. Vр шигээ нялх модыг хайр найргvй огтолж авчраад зарсан мєнгєєрєє хvvхдэдээ хоол авч єгч байгаа нь тэр. Ингэж нялх нь нялхынхаа аминд хvрч байдгийн гашуун vнэн энэ. Яаж ч ядарч туйлдаж vр хvvхэд нь єлсєж цангасан ч гэлээ єнчин ишгээ алж иддэг монгол хvн байгаагvй л юм. Амьтны балчрыг хєнєєхгvй гэсэн тал шигээ уужим сэтгэлтэй тvмэн юмсан бид. Гэтэл одоо мєнгє л олж байвал бусад нь хамаагvй болсон цаг ажээ.
Нийслэлтэй ойрхон газруудын уулын моддыг тэр чигээр нь хамчихаж. " Мод гэж бэлэн мєнгє эзгvй хээр газар олон арваараа ургаж байхад огтолдоггvй тэнэг хvн єлсєж vхвэл таарна" гэж модны хулгайчид ярьдаг гэнэ. Vнэн байх л даа. Нээрээ ч модыг хєрєєдєж унагалаа л бол шууд мєнгє болж хэтэвчинд ордог аж. Тэгээд бас тєрийн ємч гэсэн тодотголтой болохоор эзгvйтэй адил. Байгаль хамгаалагч гэж байх авч тэр нь хулгайч нартайгаа хуйвалдаж модоо цєлмєнє. Олсон ашгаас нь хувь хvртэнэ. Уулын модыг тухтайхан огтлохын тулд хvний нvдэнд харагдах хэсгийг авдаггvй аж. Vvнийгээ "хєшиг татах" гэж нэрлэжээ. Хєшигтэй атлаа нvцгэрсэн газар зєндєє бий. Єдгєє бас мод бэлтгэх зєвшєєрєл тойрсон авлигын сvлжээ ч цэцэглэж амжсан гэнэ.
Сvvлийн хэдэн жил "Туул гол ширгэлээ", "Орхоны хvрхрээ тасалдлаа" гэж хангалттай л халагласан. Тэгсэн атлаа уулын мод барагдлаа гэж цухалдахыг харин сонссонгvй. Гол мєрєн ширгэж байгаад бачимдсан хvмvvс хєдєлгєєн байгуулж алтны компаниудтай тэмцлээ л гэсэн. Тэдний хэн ч модны тєлєє харамссангvй. Vнэндээ ой мод ихээхэн сvйдэж байгаагийн хэрээр гол мєрєн ширгэж буйг мэдсэн атлаа мэдээгvй царайлах аж. Зарим нь "Хэдэн тэрбумаар нь идэж ашиглаж байгаа авлигачдаа гэсгээж чадахгvй байжхэдэн мод огтолк ар гэрээ тэжээж байгаа борчуудыг яах гээ" хэмээн бухимдаж мэдэх л юм.
Хэрвээ энэ байдлаараа ой модоо oгтолж хэдэн халтар тєгрєгєєр зараад байх юм бол 48 жилийн дараа Монгол Улс цэвэр усны нєєцгvй болно гэсэн судалгаа гарчээ. Єнєєдєр мод огтолж олсон мєнгєєрєє тэжээж єсгєсєн тэр хvvхэд чинь таны бачаар ирээдvйд балга усаа гадны орноос гуйж зовж амьдрах нь байна. Тэр цагт уул овоо шиг их мєнгє байлаа гээд урсах ус, ургах моддыг худалдан авч даанч чадахгvй болно. Ашигт малтмал гэхээрээ ирээдvй хойчоо ярьдаг, уух ус, ургах мод гэхээр єнєєдрєє хардаг байж болохгvй билээ. Том том дvнзэн байшинд тав тухтай амьдарч байгаа эрхмvvд ч гэсэн сайн бодоосой. Модон байшингаас татгалзаж ч бас болох шvv дээ.
Мод амьтай. Тэд бас уйлдаг гэнэ лээ. Тачигнасан цахилгаан хєрєє бариад vртэс vсэргэн хєрєєдєж байхад хєєрхийс аль чадлаараа бахиран єршєєл эрэн уйлдаг гэнэ лээ. Даанч тэд амгvй учраас дуу хоолой нь vл сонсогдоно. Шувуу єдєєрєє уйлдаг гэдэг бол мод vртсээрээ уйлдаг байх. Нээрээ л...
Хамгийн сvvлчийн мод унахын цагт
Хамгийн сvvлчийн ус дуслах vед тэр vед бид бvхнийг ойлгох вий дээ.
Мэдээллийн эх сурвалж: дугаар 244/3009/
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment