Tuesday, September 30, 2008
Агаарын тєлбєрийн тухай хуулийг єргєн барив
С.Тvмэнжаргал: Агаарын тєлбєрийн тухай хуулийн тєслийг УИХ-д єргєн барьсан
Нийтэлсэн: 2008-09-30 11:38:33 , Мэдээний дугаар: #1137571
Байгаль орчин аялал жуучлалын яамны Хvрээлэн буй орчин байгалийн нєєцийн газрын мэргэжилтэн С.Тvмэнжаргалтай ярилцлаа.
-Агаарын бохирдлыг бууруулахын тулд яам, тамгийн газраас янз бvрийн тєсєл хєтєлбєр хэрэгжvvлж байгаа. Гэвч нэг жилийн хугацаа єнгєрєхєд бид нєгєє л тєслєє ярьсаар сууна?
- Байгаль орчин, аялал жуучлалын яам агаарын бохирдлыг бууруулах бvхий л тєслийг хариуцдаггvй. Харин эрх зvйн орчинг нь бvрдvvлэхэд анхаарч ажилладаг. Жилийн хугацаанд тєсєл хэрэгжvvлээд агаарын бохирдол буурна гэж байхгvй. Яагаад гэвэл агаар бохирдоход олон хvчин зvйлс нєлєєлдєг. Хамгийн наад зах нь гэр хорооллын тvvхий нvvрсний хэрэглээ, автомашины утаа хаялт гэх мэт. Энэ бvхнийг цэгцэлнэ гэхээр цаг хугацаа их шаарлах байгаа биз дээ. Засгийн газраас 2007 оноос агаарын бохирдлыг бууруулахад зориулж 1,5 тэрбум тєсєвлєн НЗДТГ-т шилжvvлсэн. Харин 2008 онд яамны сайдын багцад 1,2 тэрбум тєгрєг тусгагдснаар агаарын чанарын хяналт шинжилгээг єргєжvvлэх, лабораторийн хvч чадлыг єргєжvvлэх гэх мэт олон ажлыг тусган хийсэн байгаа. Тухайлбал, Баян-Єлгий, Баянхонгор, Завхан, Ховд аймагт агаарын тоос хэмжигч автомат багаж, Архангай, Дорнод, Євєрхангай, Увс, Хєвсгєл, Эрдэнэтэд тоосонцорыг шинжлэх, агаарыг хэмжих багаж гэх мэт. Тvvнчлэн мєнгєн усны багаж авч єгсєн. Яам, агентлаг, тєр засгийн байгууллагууд агаарын бохирдлыг бууруулахад зангидсан гар шиг ажиллаж, иргэд нь ямар тvлш хэрэглэвэл агаар бохирдуулахгvй вэ гэсэн мэдлэгтэй байх нь чухал юм.
-Агаарын чанарын алба нийслэлийн дєрвєн цэгт харуулаа байрлуулан агаарын бохирдлыг хэмждэг. Хэмжсэнийхээ дараа ямар арга хэмжээ авдаг юм бэ?
-2007 онд тус алба байгуулагдан харуулаа байрлуулан нийслэлийн агаарын бохирдлыг хэмждэг. Агаарын чанарын албаны гол ажил бол агаарын бохирдлын хэмжээг хянах, шинжлэх vvрэгтэй. Энэ дагуу ч єдєр бvр хэмжин мэдээлэх ёстой юм. Харин энэ жилээс энэ албаны хvч чадлыг нэмэгдvvлэхийн тулд НЗДТГ-ын Байгаль хамгаалах албад Германы Засгийн газрын хєрєнгє оруулалтаар дєрвєн суурин харуул авч єгєхєєр болсон. БОАЖЯ Францын Засгийн газрын хєнгєлєлтэй зээлээр дєрвєн суурин харуул, нэг явуулын станц авахаар тєсєл боловсруулаад байна. Ємнєх багажууд нь хvхэрлэг хий, тоосонцор, азотын давхар исэл, нvvрс тєрєгчийн дутуу исэл гэсэн дєрвєн бодисыг шинжилдэг байсан бол тєслєєр авах тоног тєхєєрємж нь химийн зургаан бодисын хэмжээг тогтоон шинжлэх чадвартай юм.
-Хэдийгээр агаар бохирдсоныг гэр хорооллын оршин суугчид руу тvлхдэг ч багагvй хэсгийг нь нийслэлдээ тєвлєрсєн хvнд, хєнгєн vйлдвэр ч буруутай юм биш vv?
-Тэр ч тиймээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хvрээнд УИХ-ын 2007 оны "Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжvvлэх зарим арга хэмжээний тухай" 46 дугаар тогтоол, Засгийн газрын 2007 оны "Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай 218 дугаар тогтоолыг санаачлан гаргаад байна. Тогтоолыг хэрэгжvvлэхийн тулд хvн амын эрvvл мэнд, аюулгvй орчинд амьдрах нєхцєлийг бvрдvvлэхийн тулд бохирдуулсан нь тєлєх зарчмыг хуульчлан тогтоох. Агаарын бохирдлыг бууруулах хєрєнгийн эх vvсвэрийг бvрдvvлэх, хот руу чиглэсэн шилжилт хєдєлгєєнийг сааруулах зорилго бvхий "Агаарын тєлбєрийн тухай хууль"-ийг шинээр боловсруулж, яамдын саналыг тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцvvлэн УИХ-д єргєн бариад байгаа. Энэ хууль батлагдвал хvнд, хєнгєн vйлдвэрvvд агаарт хорт бодис цацсаны тєлєє хариуцлага хvлээн торгууль тєлєх юм. Тиймээс ч стандартчлал хэмжил зvйн тєвєєр vйлдвэрvvдийн хорт утаа хаялтын хэмжээг тогтоолгосон байгаа.
-Бид гаднаас баахан тоног тєхєєрємж аваад агаарын бохирдлоо судлаад шинжлээд л шахмал тvлшээ иргэддээ туршилтын гэж vнэгvй тараагаад байдаг. Хэзээ агаарын бохирд-лоо бууруулах юм бэ?
-Агаарын бохирдлоо хэрхэн багасгах талаар манайд туршлага байхгvй. Тиймээс бид єндєр хєгжилтэй орнууд хэрхэн бууруулсан арга туршлагаас нь суралцан эх орондоо тал бvрээр нь туршилт хийж байна. Тухайлбал, нийслэлийн 70 гаруй хувийг гэр хорооллынхон эзэлдэг учраас тvvхий нvvрсний хэрэглээг багасгахын тулд шахмал тvлшийг янз бvрээр vйлдвэрлэж байна. Одоохондоо туршилтын журмаар тарааж байгаа нь vнэн. Vvнийг НЗДТГ-аас хариуцан тендер зарлан 10 шахам аж ахуй нэгжийг шалгаруулан Засгийн газраас зээл олгоод байна. Энэ зовлонг эдэлеэн олон орон 10 жил бvр 20-30 жил болж байж агаарын бохирдлоо бууруулсан тvvхтэй. Олон зvйлээс шалтгаалж байгаа ч байгууллага бvр єєрийн даасан ажлаа амжуулах гэж зvтгэж л байна.
-Гэхдээ иргэдийн ярьж буйгаар шахмал тvлш нь утаа май тавьдаг, илчгvй гээд байгаа юм биш vv?
-Яахав. Зарим нэг байгууллага хариуцлагаггvй, алдаа дутагдал гарган ажиллаж байгаагаас ийм асуудал гарч байгаа байх. Гэхдээ агаарын бохирдлыг бууруулахад тvvхий нvvрсний хэрэглээг багасгах ёстой. Тvvхий нvvрсний хэрэглээг багасгахад ТЭХЭБЯ, НЗДТГ, гэр хорооллыг орон сууцжуулахад БХБЯ гэх мэтээр хариуцан ажилладаг. Хариуцан ажиллаж байгаа байгууллага нь чанарыг нь сайжруулах талаар арга. хэмжээ авах биз ээ.
-Агаарын бохирдлыг бууруулахад нэг нєлєєлєх зvйл бол ой мод гэж бодож байна. Тэр дундаа дєрвєн уулынхаа дунд орших нийслэлийнхэнд ногоон байгууламж тун хэрэгтэй?
-Тэр vнэн. Гэвч єнєєгийн байдлаар нийслэлд ногоон байгууламж тун хангалтгvй байна. Vvнд хот тєлєвлєлтийн буруу ч нєлєєлєх биз. Яагаад гэвэл, хэт бєєгнєрєл. Агаарын бохирдлыг бууруулахад хуурайшилт их байгаагаас ой хээрийн тvймэр их гарч байна. Далайд дусал нэмэр гэгчээр магадгvй гэр хорооллын айл бvр хашаандаа мод тарих нь зvгээр шvv дээ.
Т.Оюун
дугаар 195/514/
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1137571&catid=153
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment