Tuesday, September 30, 2008
Эх оронтойгоо vлдье гэвэл ямаагаа устгая
Нийтэлсэн: 2008-09-30 08:32:23 , Мэдээний дугаар: #1137525
Ямааны ноолуурын vнэ буужээ. Vvнээс болж УИХ, Засгийн газар бvтэн нойртой хонохгvй шахам байна. Ноолуурын vнийг Засгийн газар 30-32 мянган тєгрєгєєр авна хэмээн зарласан.
Одоо УИХ тєсвийн тодотгол хийж ноолуурын кг тутамд таван мянган тєгрєг тєсвєєс олгох талаар хэлэлцэх юм гэсэн. За яахав, хэдэн малчид ноолуурын vнээрээ хэл ам хийхгvй амьдраад сайхан байдаг юм байж. Тєр засагт дараа тээргvй амар байгаа л даа. Харин ямааны ноолуурыг єндєр vнэтэй барьж байх хэрэг байгаа юм уу гэсэн бодол тєрєєд байх боллоо. Ноолуур vнэтэй болохоор ямааг их єсгєж байна. Тэгээд ч хурдан єсдєг мал юм хойно. “Баяжихын тvрvvнд ямаа, балрахын сvvлд ямаа" хэмээн малчин ардууд хэлэлцдэг нь оргvй ч юм биш. Ямааны тоо толгой ингэж их єссєнєєр бэлчээр, байгаль орчинг сvйдлээд дууслаа. Байгаль орчинд ямаа шиг хорлонтой амьтан энэ дэлхий дээр байхгvй гэцгээдэг. Ямаа хурц туурайгаараа хаданд авйраад зогсохгvй євсний vндсийг ухаж иддэг. Yндсээр барьцалдсан хєрсийг ухаад сэндийлчихээр тэр хэсэг шороо салхинд хийсэн замхардаг. Нэгэнт хєрсгvй болсон газар элс л нvvж тогтохоос єєр юм тогтдоггvй аж. Vvнийг эрдэмтэн мэргэд судлан тогтоосон байдаг. Мєн энэ талын жишээ баримт ч их дурддаг. Хамгийн ойрын жишээнд Хятадын цагаан хэрмийн эргэн тойрон халцгай ургамал хєрсгvй байдаг.
Энэ нь эртний хятадууд хэрэм барьж байх vедээ ямааг сvрэг сvргээр нь хvнсэндээ хэрэглэж байсантай холбон тайлбарладаг. Тэр vед нанхиадууд идэх ямаа болгоныхоо нуруун дээр уут шороо ачин авчирч байсан гэдэг. Ингэж хvнс, шороо зєєх ажлаа зэрэг амжуулж байсан тухай эртний сурвалжуудад vлджээ. Мєн Египетийн цєл, Сахарын их цєл зэргийг нvvдэлчин малчид тэр дотроо ямаан сvрэг бий болгосон хэмээн vздэг. "Нvvдэлчин ард тvмэн говь цєлийн хvv нь гэхээсээ эцэг нь юм'' гэсэн мэргэдийн vг ч байдаг. Энэ нь дур дураараа нvvдэллэн явдаг малчин, мал хоёрыг хэлсэн vг юм. Ийм учраас ноолуурын vнийг єндєр барьж нялуураад, нvvдэлчин малчдыг яг энэ хэвээр нь амьдруулаад байвал Монгол орон бvрэн цєлжих нь байна. Цєл бол эх орсн биш. Бvvр энэ дэлхий ч биш. Усгvй, ургамалгvй хоосон элсэн цээр амьдрах гээд vз дээ. Ямааны тоо толгойг одоо байгаагаар нь байлгаад байхад ганцхан жарны дотор бид элсэн цєл дунд хоцрох болно.
Тэгэхээр ямаатайгаа vлдэхvv, эх оронтойгоо vлдэх vv гэсэн асуулт урган гарч байна. Хонин сvргийн хориод хувь нь ямаа байхад болдог хэмээн манай малчид vзсээр ирсэн. Vvнээс илvv гаргаж байсан удаа тvvхэндээ байхгvй. Харин одоо хонин сvргийн наяад хувь нь ямаа болчихоод байна. Vvнийг зохистой хэмжээнд нь хvргэж ямааны тоо толгойг цєєлж ямаагаа устгах нь зєв юм. Энэ зохидолгоог эдийн засгийн болон хууль эрхзvйн аргаар даруй шийдмээр байна. Тэгэхгvй бол бид эх оронгvй болцгоож, харин хэдэн ямаатай vлдэх шинж бvрдэж эхлээд байгааг одоо бvгдээрээ ний нуугvй ярилцах хэрэгтэй. Алийн болгон хvн амын цєєхєн хувийг эзэлдэг малчдын дур хvслээр бvхнийг зохицуулах вэ. Нvvдэлчин малчин гэдэг бол юу ч хийдэггvй, дээр нь ямар ч хариуцлага хvлээдэггvй мєртлєє єлсч vхдэггvй дэлхийд єєр хаана ч байхгvй тийм мэргэжил. Хийдэг ажил нь малаа дагаад л явж байдаг. Хаана ус євс элбэг байна. Тэнд очиж талхалж талхалж байгаад улаан халцгай газар vлдээгээд нvvгээд явчихна. Байгаль орчныг доройтуулсныхаа тєлєє хэний ч ємнє хариуцлага хvлээхгvй. Одоо цагт сvргийнх нь дийлэнх ямаа болчихсон. Тийм учраас бэлчээр, байгалийг бvvр илvv сvйтгэнэ.
Энэ єлсєхгvй байгаад л бидний монголчуудын хоцрогдлын хамаг нууц оршдог. Гэдэс єлсєхгvй болохоор ном хэрэг болдоггvй. Ном мэдэхгvй болохоор юм хийж бvтээж мэддэггvй. Юм бvтээдэггvй болохоор нэмvv єртєг бий болдоггvй. Нэмvv єртєг бий болгохгvй болохоор хуримтлал байдаггvй. Хуримтлал байхгvй улс чинь хувхай хоосон л байж таарнаа даа. Хоосон улс хєгжиж байхыг хэн ч, хэзээ ч хараагvй байдаг. Дэлхийн улс орнууд ямааны тоо толгойг зохистой хэмжээнд нь хуулиар барьж, байдаг аж. Миний дуулснаар Грект гэхэд л нэг хvн нэг ямаатай байхыг зєвшєєрдєг гэсэн. Vнэн худлыг нь мэдэхгvй. Vvн шиг ямааны тоо толгойг тєрєєс тогтоож єгєх хэрэгтэй. Тэгэхээр хvчирхэг эдийн засагтай, говь хангай хосолсон эх оронтойгоо байя гэвэл ямаагаа устгах хэрэгтэй. Юун ноолуурын vнийг зохиомлоор нэмж тоо толгойг нь єсгєх.
Җ.Сандагдорж
Дугаар 235 /3000/
Мэдээллийн эх сурвалж:
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1137525&catid=153
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment