Sunday, November 9, 2008

Цөлжилт тав дахин нэмэгджээ


REPRINTED FRM: http://niigmiintoli.mn/index.php?option=com_content&task=view&id=227&Itemid=33
Бэлтгэсэн Г.БАТЗОРИГ
Monday, 10 November 2008

Сүүлийн жилүүдэд манай улсын ихэнх нутаг цөлжилтөд хүчтэй нэрвэгдэх болжээ. Судалгаагаар сүүлийн 10 жилийн хугацаанд цөлжилт тав дахин нэмэгдсэн байна. Манай оронд үүссэн цөлжилт хөрш зэргэлдээ орнуудад сөргөөр нөлөөлдөг. Иймд Монгол, Японы Засгийн газар хамтран Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр манай улсад цөлжилтийн судалгааны цэгүүд байрлуулж ажиллуулах болсон. Мөн цөлжилтийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч байгаа. Цөлжилтийн судалгаа хийж буй эрдэмтэд манай оронд 2000 оноос хойш нэгэн цөлжилт нэмэгдэх хандлагатай болсныг тогтоожээ. Нэгэн цөлжилт гэдэг нь өмнө нь гол горхи, ургамал модтой байсан газар цөлжилтөд нэрвэгдэж буйн эхний шинж тэмдэг илрэхийг хэлдэг аж. Өөрөөр хэлбэл, манай оронд гол горхи ширгэн, шинэ цөлжилтүүд бий болж байна. Энэ нь ноцтой зүйл болохыг эрдэмтэд сануулсан.

Powered by !JoomlaComment 3.26
3.26 Copyright (C) 2008 Compojoom.com / Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."

No comments: