Saturday, January 17, 2009

“Алт” хөтөлбөрийн балаг: 80-аад оноос л алт гээч дэлхийг эрчтэй мөхөөж эхлэв

1. Ганц нарийхан алтан бөгжний төлөө 1.89 метр өргөн, 1.89 метр урт, 3 метр гүн хөрсийг амьтан, үржил шимтэй нь хөнөөдөг. Хэдэн тонн ус, шороо, олон зүйл амьтан, ургамлыг мөхөөнө. Алтны төлөө хүмүүс алтан амиа хөнөөнө. Алт бол “алуурчин” гэдэг имиж дэлхийн тэргүүлэх соёл болчихоод байна. Дэлхий даяар алтны төлөө жилд 15 000 орчим хүн амь үрэгддэг гэсэн тооцоог International Labor Organisation гаргажээ. Манай 100 000 нинжагийн эрүүл мэнд, Хонгорын 2500 хүнийг энэ тоонд оруулбал Монгол улсад алтны золиос бологсдын тоо дэлхийн дунчаас удахгүй хол давах нь!!!
2. “Алт” хөтөлбөрийн буруутан хэн бэ? Монгол улсад хариуцлагагүй энэ хөтөлбөрийг анхлан санаачлагч П.Очирбат. Тэр хүн өнөөг хүртэл ам нээхгүй байна. Уучлал хүсэхгүй байна.
3. “Алт”-ны төлөө дэлхийг мөхөөж байгаа хэмээн шүүмжлэлд хүчтэй өртөж буй гэмтнүүд бол Дэлхийн Банк, ОУВС. Тэдний шахалтаар дэлхийн ядуу буурай 70 улс, Африкийн 31 улс “Ашигт матлмалын хуулиа” том концернүүдэд ашигтай, татваргүй болгон зөөллөсөн. Монгол улс ч мөн тэдний тоонд ороод алхалж явна. (Гэхдээ Бороогийн алтыг завшигч Сү.Батболд, мөн П.Очирбат мэтийн гэмтнүүдийн бурууг бусдад чихэх хэрэггүй). ДБ, ОУВС хэмээх хоёр байгууллага ядуу буурай орнуудад шахалт үзүүлж байж том концернүүдийг тэдгээр орнууд руу дураар нь оруулан алтыг нь чөлөөтэй ухаад авч явах боломж олгосны хүчинд өөрсдөө олон мянган тонн алт хуримтлуулж чаджээ. Дэлхийн олон нийт өдгөө ДБ, ОУВС хэмээх нүгэлтнүүдийг хүчтэй шүүмжилж, хуритмлуулсан олон мянган тонн алтаа эрглэтэд оруулах, ахин алт ухуулахгүй байхыг хүчтэй шаардаж байна. Дэлхий мөхөхдөө тулад байна. Бид агаарын оронд тоос амьсгалж, хортой ус ууж байна. Хорт хавдраар үхэх нь байгалийн жам аятай болжээ.
4. Дэлхийн банк, ОУВС-ийн дэмжлэгээр ядуу бурай улс орнуудад “Алт”-наас зөвхөн үндэсний цөөнх л хөлжиж чаддаг. Олонхид алтнаас юу ч наалддаггүй. Үндэсний цөөнх буюу хэдхэн улс төрчид, тэдний хармааны алтны компанийн эзэд л хувь хүртдэг. Хууль тогтоогчид, уул уурхайн цөөн хэдхэн компани л хувь хүртэнэ. Нийгэмд огт хүртээлгүй. Уул уурхайн салбарт ажлын байр ч олноор бий болдоггүй. Ахархан настай, ирээдүйгүй салбар.
5. Дэлхий даяар алт ухахыг эсэргүүцэж, хуучин алтаа эргүүлэн хэргэлэх, ухсан алтны нөөцөө эргэлтийн хөрөнгө болгохыг хүчтэй шаардаж байна.
6. Нийт олборлосон алтны 85% нь ердөө л бөгж, зүүлт гоёл болон хувирна. 10%-ийг үйлдвэрлэлд хэрэглэж байна. 5% нь эрүүл мэндийн салбарт зарцуулагдана. Дэлхий даяар алтыг үнэт эдлэл хэмээн ойлгодог имижийг халахын төлөө соёлт хүн төрөлхтөн тэмцэж эхэллээ.
7. Алтны төлөө хүний эрүүл мэнд, байгаль экологийг мөхөөж байна. Энэ бүхнийг ямар ч мөнгөөр үнэлэх боломжгүй. Эд барааны үнийг экологийн хохирлоор нь хэмжих уриалга Дэлхийн Ногоонтнууд гаргаж байна. Иймээс алт гээч үнэгүй эд болж байна.
8. Соёлт хүн төрөлхтөн алтыг гоёл чимэглэл болгон хэргэлхээс татгалзаад эхэлчихчээ. Алт, үнэт эдлэл байнга зүүх, “Алт зүүсэн хүн л хүн” хэмээн арцалдах бүдүүлэг сэтгэлгээ “гүйлгээнээс” гарч, бүдүүлэг, бурангуй бүсгүй хэмээн тооцогддог болчихжээ. Бүсгүйчүүд ээ, та бүхэн өнөөгийн хөгжилтэй мөр зэргэцэн алхалцгаана уу!



“Алт” хөтөлбөрийг зогсооцгооё!

Монголын Үндэсний Ногоон Хөдөлгөөн, Ногоон Эвсэл, МоАХ

“Хонгор сумыг нүүлгэн шилжүүлж, алтны золиос бологсдыг авраач”

2008 оны 5-р сарын 1 – 4-ний хооронд Бразилийн Сао Пауло хотноо болсон 82 орны 1000-аад төлөөлөгчид чуулсан Дэлхийн ногоонтнуудын 2-р их хуралд Монголын ногоон эвслийн тэргүүн О.Бум-Ялагч, Монголын үндэсний ногоон хөдөлгөөний тэргүүн А.Саруул нарыг Австрали улсын ногоон нам дэмжин урьж орлцуулав. Энэ хурал дээр О.Бум-Ялагч Монгол улс дахь “Алт” хөтөлбөр, Хонгор сумын хохирогдчдын талаар илтгэл тавьж, дэлхийн олон нийтийн анхаарлыг Монгол улсын хямралт байдал руу хандууллаа.

Дэлхийн алтны эсрэг сүлжээ байгуулагдсан ба энэ сүлжээнд тус Монголын Ногоон эвсэл, Ногоон хөдөлгөөн элсэн орлоо.

Хурлын төгсгөлд цаг хугацаа давчуу байсан үед Хонгорын төлөө өөрсдийн санаачилгаар 30-аад орны 38 иргэд гарын үсгээ цуглуулж өглөө. Хурлын эхэнд гарын үсэг цуглуулсан бол бүгд зурах байсан. Зөвхөн “хүүхдийн биеэр тууралт гарсан” гэдэг үг л гарын үсэг зуруулахад хүргэсэн билээ.

Хонгор суманд өнөөдөр цаг агаарын дулаарлаас шалтгаалан хүмүүсийн биеэр тууралт ахин ихсэж, хүмүүсийн цусны даралт огцом унах, өгсөх, биеийн хэсгүүдээр хавдар гарах, гэдэс хатууран хөөх, уур уцаартай болох, ер нь л адил өвчний шинж тэмдгүүд ихээр илэрч байна.

Саяхан явсан эмч (нэрийг хэлбэл эмч хэцүүднэ) өөрийн багтай явж нийтдээ 80 орчим хүний биеийг л үзэж амжжээ. Нөхцөл хүнд, бүгд хордлогын шинжтэй байгааг хэлсэн. Гэтэл Хонгор сумын засаг дарга тухайн эмчийг “хүмүүсийн эрүүл мэндийг зөвшөөрөлгүй үзлээ” хэмээн ад үзсэн байна. Энэ чинь юу гэсэн үг вэ? Хонгор суманд үсгүй тугал төрсөөр л. Малын эмч нь ч таг.

Хонгор суманд Дархан-Уул аймгийн засаг дарга Ханхирваа “хоргүй” хэмээн дарамт үзүүлсээр л. Хонгор сумынхан хоол унд, утасны нэгж авах ч мөнгөгүй болж, холбоо барих хүндрэлтэй болжээ. Ийм ядуурал дээр дөрөөлөн МАХН-ынхан сонгуулийн сурталчилгаагаа хууль бусаар эхлүүлж, 5000 төгрөг тараан “Хонгорынхон хордоогүй” хэмээн эрүү шүүлт туглгаж байна. Өлсөөд цангачихсан хүн 5000 төгрөгийн төлөө юу ч гэж худал ярина биз дээ????

“Хонгор сумын” гэх дуулиант хэрэгт холбогдогсдыг УИХ-д нэрийг нь дэвшүүлэхгүй байхыг хэвлэл мэдээллээр дамжуулан ард түмэнд дуулгахыг хүсч байна. Үүнд:
1. Хаянхярваа МАХН - Дархан-Уул аймгийн засаг дарга, хор алдсан алтны үлдвэрээс хамтран хувь эзэмшигч, Хонгор сумынхныг хүйс тэмтрэгдчдийн нэг
2. Туяа, МАХН – Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн, хариуцлагагүй албан тушаалтан, худалч
3. Отгонболд, ҮШН – Эрүүл мэндийн дэд сайд асан, УИХ-д санаархагч, Хонгор сумыг хоргүй гэгч хам хэрэгтэн, гүтгэгч
4. Отгонбаяр, МАХН – Онц байдлын сайд асан, УИХ-ын гишүүн, “Хонгор суманд ямар ч гахай тугал үхээгүй, хариуцлагатай мэдэгдчихий” хэмээн худлаа яригч, МИ-8-ын ослын буруутан, хариуцлагагүй албан тушаалтан, Туул голд загас үхэхэд ам ч нээгээгүй
5. М.Энхболд, МАХН – Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, Хонгорын хэрэг, МИ-8-ын хэргийн буруутан, ямар ч хариуцлагагүй, газрын наймаачин, юу ч хийдэггүй
6. Хүрэлсүх, МАХН – 2 жилийн хорих ялтай авч УИХ-ын гишүүн хэвээр, Мэргэжлийн хяналтын сайд асан, юу ч хийгээгүй, Хонгорн талаар дуулаа ч үгүй бололтой, Туул голд загас үхэхэд ам ч нээгээгүй
7. Эрдэнэбаатар, “Эрэл”-ийн МАШСН, Байгаль орчны сайд асан, УИХ гишүүн, “Хонгорын байгаль орчин хордоогүй, ногоог нь идэж болно” хэмээсэнн хариуцлагагүй худалч, Туул голыг хордуулаад байхад юу ч хийгээгүй, ам ч нээгээгүй
8. Батнаран, МАХН – Хонгор сумын засаг дарга асан, суудал горилогч
9. С.Баяр, МАХН – Ерөнхий сайд, Хонгор сумын шинжилгэний хариуг сонгууль өнгөртөл нуун дарагдуулах даалгавар өгсөн, асуудлыг шийдэхгүй удааж байгаа хам хэрэгтэн
Ер нь МАХН – Хонгор сумыг бүлгээрээ нуун дарагдуулж байгаа улс төрийн хүчин.

Монголын Үндэсний Ногоон Хөдөлгөөн