Friday, November 28, 2008

Welcome to Ochiro's blog: Санхүүгийн зуднаас мэнд гарах жор

http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=6106&mode=thread&order=0&thold=0

Saturday, November 22, 2008

Санхүүгийн зуднаас мэнд гарах жор

http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&file=article&sid=6106

Friday, November 21, 2008

БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ (òºñºëä ñàíàëàà ºãíº ¿¿)

ТӨСӨЛ

Жич: Нэмсэн
Өөрчилөн найруулсан
Хассан
2008 оны 11 сарын 17-ны өдөр


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь байгалийн нөөц баялгыг зохистой ашиглах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор төрийн стратегийн баримт бичиг болон төслийг хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэхэд баримтлах үндэслэл болох байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх үйл ажиллагаатай холбогдох харилцааг зохицуулахад оршино.
байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцэл алдагдахаас сэргийлэх, байгалийн баялгийн ашиглалтыг зохицуулах, төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, төслийг хэрэгжүүлэх эсэх талаар шийдвар гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын
үнэлгээний тухай хууль тогтоомж

2.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль1, Байгаль орчныг хамгаалах тухай хууль2, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.




3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. "байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм, эдийн засагт учирч болзошгүй сөрөг хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах багасгах, арилгах арга хэмжээ тогтоохыг;

3.1.2. "төсөл" гэж шинээр байгуулах болон одоо ажиллаж буй үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх болон бусад хэлбэрээр байгалийн нөөц баялаг ашиглах үйл ажиллагааг;

3.1.3. “байгаль орчны стратеги үнэлгээ” гэж стратегийн баримт бичигт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийхийг;

3.1.4. “стратегийн баримт бичиг” гэж Улсын Их хурал, Засгийн газраас батлах улсын хэмжээнд хэрэгжих хөгжлийн бодлого, хөтөлбөр болон хот, дүүрэг, бүс нутгийн хөгжлийн урт хугацааны төлөвлөгөөг;

3.1.5."төсөл хэрэгжүүлэгч" гэж тухайн төслийг хариуцагч иргэн,
хуулийн этгээдийг;
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

3.1.6. "ослын үнэлгээ" гэж төслийг хэрэгжүүлэх явцад байгалийн
гэнэтийн үзэгдэл, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарч болзошгүй осол , түүний үр дагаврыг тодорхойлж, түүнээс урьдчилан сэргийлж, сөрөг нөлөөллийг бууруулах, ослоос сэргийлэх, ослын үр дагаврыг тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг;

3.1.7. ”эрсдлийн үнэлгээ” гэж химийн хорт болон аюултай
бодис, тэдгээрийн нэгдэлтэй харьцах явцад хүний эрүүл мэнд, байгаль орчид үзүүлж болзошгүй сөрөг нөлөөлөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээг тодорхойлохыг;

3.1.8. “нөлөөлөл” гэж төлөвлөж буй стратегийн баримт бичиг
болон төслөөс байгаль орчин, хүний эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт учруулах үзүүлэлтийг;

3.1.5. “үнэлгээний шинжилгээ” гэж төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагын томилсон хөндлөнгийн шинжээчийн гаргасан дүгнэлтийг;
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.1.9. “үнэлгээний хяналт” гэж төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагын дүгнэлтийг;

3.1.10.”үнэлгээний шинжээч“ гэж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон аймаг, нийслэлийн хэмжээнд ажиллаж буй байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийх, нарийвчилсан үнэлгээний тайланд хяналт хийж дүгнэлт өгөх эрх бүхий ажилтныг;

3.1.11. “үнэлгээний мэргэжлийн шинжээч” гэж байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний үйл ажиллагаанд тодорхой мэргэшсэн чиглэлээрээ оролцон судалгаа хийх, үнэлгээ, дүгнэлт үнэлэлт өгөх эрх бүхий этгээдийг;
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.1.12. “үнэлгээ хийх хуулийн этгээд” гэж байгаль орчны стратеги үнэлгээ хийх ажлын баг болон төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагыг;

3.1.6.”шинжээч” гэж төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, дүгнэлт гаргах эрх бүхий этгээдийг;
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.1.13. “олон нийт” гэж төсөл санаачлах, төсөл боловсруулах,
төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний үйл ажиллагаанд оролцоогүй иргэд, иргэдийн төлөөлөл, хуулийн хүрээнд байгуулагдсан төрийн бус байгууллага, эвсэл, хөдөлгөөнийг;

3.1.14. “урьдчилсан судалгаа” гэж тухайн төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах явцад төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлын үзүүлэлт болон болзошгүй нөлөөллийг.

3.1.8. ”төсөл захиалагч” гэж тухайн төслийг санхүүжүүлэгч иргэн, хуулийн этгээдийг.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Байгаль орчны стратеги үнэлгээнд тавигдах
ерөнхий шаардлага

4 дүгээр зүйл. Байгаль орчны стратеги үнэлгээ

4.1. Байгаль орчны стратеги үнэлгээг Засгийн газраас байгуулсан байгаль орчны стратеги үнэлгээний ажлын баг холбогдох эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч хийнэ.

4.2. Байгаль орчны стратеги үнэлгээний санхүүжилтийг Засгийн газар хариуцна.

4.3. Байгаль орчны стратеги үнэлгээнд байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдал, нийгэм, эдийн засаг үүний дотор дэд бүтцийн хөгжлийн асуудлыг хамруулан авч үзнэ.

4.4. Байгаль орчны стратеги үнэлгээг засгийн газраас баталсан журмын дагуу гүйцэтгэнэ.

4.5. Байгаль орчны стратеги үнэлгээг шийдвэр гаргахын өмнө
техник эдийн засгийн үндэслэл боловсруулах явцад хийнэ.

4.6. Стратегийн баримт бичгийг хэрэгжүүлэх шийдвэр гаргахын
өмнө байгаль орчны стратеги үнэлгээ хийгдсэн байна.

4.7. Байгаль орчны стратеги үнэлгээнд хамрагдах нутаг дэвсгэр,
үнэлгээ хийх хугацаа зэрэг ерөнхий шаардлагыг стратегийн баримт бичгийг санаачлагч тодорхой гаргаж өгнө.

4.8. Байгаль орчны стратеги үнэлгээ хийхэд шаардагдах мэдээ
сэлтийг үнэлгээ хийх хуулийн этгээдэд холбогдох байгууллага үнэ төлбөргүй гаргаж өгнө.

5 дугаар зүйл. Байгаль орчны стратеги үнэлгээнд
хамруулан судлах зүйл

5.1. Байгаль орчны стратеги үнэлгээнд хамруулан судлах зүйл.

5.1.1. Байгаль орчны төлөв байдлын үндсэн үзүүлэлтүүд
5.1.2. Төслийн хувилбарыг зэрэгцүүлэн судлан үзэх
5.1.3. Байгаль орчны байдал, үндсэн хүчин зүйлүүдэд үзүүлэх
сөрөг нөлөөллийн хуримтлал / агаар, ус, хөрс /
5.1.4. Ундны усны хүртээмж , хангамж
5.1.5. Дэд бүтцийн хөгжил, агаарын болон газрын дээрх болон
доорхи зам байгууламж, дулааны болон эрчим хүчний хангамж, хүртээмж
5.1.6. Бохир ус зайлуулах систем
5.1.7. Хог хаягдал цуглуулах, зөөвөрлөх боловсруулах систем
5.1.8. Газрын хэт ашиглалт
5.1.9.Улс, орон нутгийн тусгай хамгаалалттай болон олон
улсын хэмжээний анхаарал татсан байгалийн нэн ховор болон ховор амьтан, ургамал бүхий газар нутагт нөлөөлөх
5.1.10.Цахилгаан дулаан хангамж, түлш шатахууны өөрчлөлт
нүүрс хүчлийн хийн хэмжээ зэрэг бусад озоны давхаргад нөлөөлөх бодис
5.1.11.Байгалийн нөөц ашиглалтыг өөрчлөх тухайлбал ус,
хөрс, эрдэс баялагийн ашиглалт
5.1.12.Хатуу, шингэн хог хаягдлын хэмжээг хэт ихэсгэх, ус,
хөрс, агаарт гарах хаягдлын хэмжээнд өөрчлөлт гарах
5.1.13.Хүн амын тээврийн хэрэгсэлд өөрчлөлт гарах
5.1.14.Хүн амын амьдрал ахуйд өөрчлөлт үзүүлэх дуу шуугиан
үнэр ихсэх
5.1.15. Байгаль орчин, хүний эрүүл мэнд, нийгэм эдийн засагт
үзүүлэх сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах, арилгах
арга хэмжээтэй холбогдох бүх мэдээлэл
5.1.16. Олон нийтийн санал авах.

5.2. Байгаль орчны стратеги үнэлгээгээр байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх төслийг тогтооно.

5.3. Байгаль орчны стратеги үнэлгээний тайлан, мониторингийн хөтөлбөр боловсруулна.

5.4. Байгаль орчны стратеги үнэлгээний тайланд хөндлөнгийн аудит хийлгэсэн байна.

6 дугаар зүйл. Стратег үнэлгээг батлах.

6.1. Стратег үнэлгээг Байгаль орчны яам, Санхүү эдийн засгийн яамны хамтарсан зөвлөлөөр зөвшөөрч, Засгийн газар батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ

7 дугаар зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ

7.1. Шинээр байгуулах болон одоо ажиллаж буй үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх болон бусад хэлбэрээр байгалийн нөөц баялаг ашиглах төслийн боловсруулалтын шатанд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх бөгөөд энэхүү үнэлгээний хүрээнд төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилан тогтоож дүгнэлт гаргана.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ нь ашигт малтмал ашиглах, газар эзэмших, ашиглах эрх авах буюу хэрэгжүүлж эхлэхийн өмнө хийгдсэн байна.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.3. Төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэхэд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид хяналт тавина.

7.3. Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн товч тодорхойлолт, техник-эдийн засгийн үндэслэл, технологийн шийдэл, ажлын зураг болон холбогдох бусад бичиг баримтыг бүрдүүлэн төслийн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл орон нутгийн захиргааны байгууллагад хүргүүлж, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

7.4. Томоохон төсөл хэрэгжүүлэгч байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийн тулд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн урьдчилсан судалгаа хийлгэж болно.

7.5. Төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийх аргачилсан зааврыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

7.6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 12 өдөрт багтаан хийж дараахь дүгнэлт гаргана:

7.6.1. байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ
хийлгэлгүйгээр төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх;
7.6.2. төслийг тодорхой нөхцөл, болзолтойгоор хэрэгжүүлэх
боломжтой гэж үзэх;
7.6.3. байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ
хийлгэх;
7.6.4. холбогдох хууль тогтоомжид нийцээгүй, техник, технологи нь
байгаль орчинд халтай, буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй зөрчилдөх төлөвлөгөөнд тусгагдаагүй төслийг буцаах.
/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.7. Энэ хуулийн 7.6.3-д заасан шийдвэр гарсан нөхцөлд үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгжийн жагсаалтыг үнэлгээний шинжээч төсөл хэрэгжүүлэгчид гаргаж өгнө.

7.8. Үнэлгээний шинжээчийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хянах хийх мэргэжлийн чадвар, байгалийн шинжлэх ухаанаар мэргэшсэн байдал, тухайн мэргэжлээр 5 доошгүй жил ажилласан зэрэг мэргэжлийн чадвар, ажлын дадлага туршлагыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр томилно.

7.9. Үнэлгээний шинжээчийн гаргасан дүгнэлтийг Мэргэжлийн комиссын хурлаар оруулж баталгаажуулна.

7.10. Мэргэжлийн комиссыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр байгалийн шинжлэх ухаан болон үйлдвэрлэлийн голлох салбарын тэргүүлэх зэргийн мэргэжилтэн, эрдэмтэд, төрийн захиргааны холбогдох мэргэжилтэнийг оролцуулан 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.

7.11. Мэргэжлийн комиссын бүрэлдэхүүнийг 2 жилийн хугацаатайгаар сольж байх, тэдгээрийн ажиллах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

7.12. Мэргэжлийн комиссын гишүүд нь орон тооны бус зохион байгуулалтаар ажиллах бөгөөд комиссын ажиллах зардал, гишүүдэд олгох урамшууллыг байгаль орчны асуудал эрхэлсэн сайдын төсвийн багцад жил бүр тусгана.

7.13. Шаардлагатай бол Мэргэжлийн комисс үнэлгээний ажилд холбогдох мэргэжилтнийг татан оролцуулж болно.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

8.9. Мэргэжлийн комисс нь шаардлагатай гэж үзвэл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 4.6-д заасан хугацааг сунгаж болно.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

8 дугаар зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын
нарийвчилсан үнэлгээ

8.1. Энэ хуулийн 7.6.3-д заасан дүгнэлтэд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд хамруулах асуудлыг үнэлгээний хүрээг тодорхой заана.

8.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг энэ хуулийн 15 дугаар зүйлийн дагуу эрх авсан аж ахуйн нэгж гүйцэтгэнэ.

8.3. Эрх бүхий аж ахуйн нэгж нь нарийвчилсан үнэлгээний тайлан гаргана.

8.4. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд дараахь асуудлыг тусгана:

8.4.1. байгаль орчны төлөв байдлын үндсэн үзүүлэлтүүд;
8.4.2. төсөл, түүний төслийн болон технологийн оновчтой
хувилбар;
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
8.4.3. төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөлөл, сөрөг
нөлөөллийн хэмжээ, тархалт, үр дагаврыг тогтоосон тооцоо, судалгаа;
8.4.4. сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээний
зөвлөмж;
5.4.4. төслийн сөрөг нөлөөллийн хэмжээ, тархалт, үр дагаврыг тогтоосон тооцоо, судалгаа;

8.4.5. осол, эрсдлийн үнэлгээ;
/Энэ заалтыг 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
8.4.6. байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө;
8.4.7. орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр;
8.4.8. төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн иргэд, сум, дүүрэг, баг,
хорооны иргэдийн санал, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн санал;
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

8.4.9. газар ашиглалт тухайн газрын газар ашиглалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан байдал, төсөл хэрэгжих газрын соёлт давхрага, төслийн онцлогтой уялдсан бусад асуудал;
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

5.4.10. нөхөн сэргээлтийн төсөл.
/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

8.5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн төсөлд төсөл хэрэгжүүлэгчээс албан ёсоор санал авна.

8.6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх, дүгнэлт, шийдвэр гаргуулахад шаардагдах зардлыг төсөл хэрэгжүүлэгч захиалагч эрх бүхий аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний үндсэн дээр шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

8.7. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг 4 хувь хийж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төсөл хэрэгжүүлэгчид, тухайн орон нутгийн захиргаанд түс бүр өгөх ба нэг хувийг үнэлгээ хийсэн компани өөртөө хадгална.

8.8. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон орон нутгийн захиргаанд архивын тусгай нэгж болгон хадгална.

8.9. Төсөл хэрэгжүүлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 39.1.6-д заасны дагуу төслийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө-хяналт шинжилгээний хөтөлбөрийг орон нутгийн байгаль орчны хяналтыгн албанд хүргүүлсэн байна.

8.10. БОНҮ нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий байгууллага хариуцлагын даатгалд даатгуулж болно.

5.7. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж нь үнэлгээний мэргэжилтний судалгааны ажлын дүнг эх хувиар нь хадгалах бөгөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг гурван хувь бэлтгэж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төсөл хэрэгжүүлэгчид тус бүр нэг хувийг өгч, нэг хувийг өөртөө үлдээх бөгөөд тэдгээр нь адил хүчинтэй байна.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/





ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Байгаль орчинд нөлөөөлөх байдлын үнэлгээнд олон
нийтийн оролцоо, хяналт тавих

9 дүгээр зүйл. Үнэлгээний явцыг олон нийтэд мэдээллэх

9.1. Энэ хуулийн 4 ,7, 8 дугаар зүйлд заасан үнэлгээг хийх шатанд
төсөл хэрэгжүүлэгч болон үнэлгээ хийх хуулийн этгээд дараахь мэдээллийг ил тод байлгана.
9.1.1. төслийн дэлгэрэнгүй танилцуулга
9.1.2. төслөөс байгаль орчин, хүний эрүүл мэнд, нийгэм эдийн засагт үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөлөл

9.2. Төслийн талаар олон нийтээс санал авах бөгөөд санал авах хугацааг зааж, түүнийг амаар болон бичгээр авна.

9.3. Төсөл хэрэгжүүлэгч, байгаль орчны стратеги үнэлгээ хийж буй хуулийн этгээд энэ зүйлийн 9.1-д заасан мэдээллийг төсөл хэрэгжих орон нутгийн баг, хорооны Засаг дарга, иргэдийн нийтийн хурлаар дамжуулан иргэдэд мэдээлсэн байна. Үндэсний өдөр тутмын хэвлэл болон орон нутгийн мэдээллийн хэрэгслээр орон нутгийн иргэдэд хүргэж болно.

10 дугаар зүйл.Үнэлгээний тайланд олон нийтийн санал авах

10.1 Энэ хуулийн 4 , 8 дугаар зүйлд заасан үнэлгээнд санал авсан явцыг баталгаажуулсан тэмдэглэл болон дүрс бичлэгийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд хавсаргана.

10.2. Энэ хуулийн 4, 8 дугаар зүйлд заасан үнэлгээг батлах шатанд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь стратегийн баримт бичиг, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгдэх, төслийг бүртгэж, энэ хуулийн 9.1-д заасан мэдээллийг дараахь хэлбэрээр олон нийтэд түгээнэ .
10.2.1. үнэлгээтэй холбогдох мэдээллийг цахим хуудсандаа
байрлуулах
10.2.2. хэвлэл мэдээллийн байгууллагаар / үндэсний өдөр тутмын
болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар тараах/

10.3. Байгаль орчны стратегийн үнэлгээнд олон нийтээс санал ирүүлэх хугацаа нь 30-аас доошгүй хоног байх бөгөөд амаар болон бичгээр санал өгч болно.

10.4. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан үнэлгээний ажлын баг нь олон нийтийн саналыг дараахь хэлбэрээр авна.
10.4.1.үндэсний олон нийтийн телевизээр хэлэлцүүлэг хийх
10.4.2. олон нийтийн санал авах уулзалтыг 2-оос доошгүй удаа
зохион байгуулах
10.4.3. төсөл хэрэгжих орон нутгийн иргэдийн төлөөлөл
оролцсон уулзалтыг хоёроос доошгүй удаа зохион
байгуулан явуулах

10.5. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад үнэлгээний тайлантай холбогдох саналаа өгч болно.

10.6. Энэ хуулийн 4, 8 дугаар зүйлд заасан үнэлгээний талаархи мэдээллийг олон нийтэд хүргэх, санал авах уулзалтыг зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна.

10.7. Энэ хуулийн 4, 8 дугаар зүйлд заасан үнэлгээг баталсан шийдвэр, түүний үндэслэлийг энэ хуулийн 10.2-д заасан хэлбэрээр олон нийтэд мэдээлнэ.

10.8. Төсөл хэрэгжүүлэгч нь тухайн төслийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөртэй танилцахыг хүссэн орон нутгийн иргэдэд түүнийг танилцуулж, хэрэгжилтийн талаар тодорхой мэдээлж өгч байна.

11 дүгээр зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын
үнэлгээнд тавих хяналт

11.1. Төсөл хэрэгжүүлэгч байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэхэд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний Тэргүүлэгчид хяналт тавина.

11.2. Улс, нийслэл, дүүргийн хяналтын байгууллага болон сум, багийн төрийн захиргааны байгууллага тухайн төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр хийгдсэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт- шинжилгээний хөтөлбөрийн биелэлтийг хянаж байна

11.3. Төсөл хэрэгжүүлэгч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө болон орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтэд дотоодын хяналтыг тогтмол тавьж байна.


12 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө,
орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр

12.1. Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн үйл ажиллагааны явц, үр дүнг хянах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөртэй ажиллана:

12.1.1. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах бууруулах, арилгах арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгасан байна тусгана;

12.1.2. Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрт үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас байгаль орчны төлөв байдалд үзүүлж буй өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, шаардагдах хөрөнгө, зардал, хугацааг тодорхойлон тусгана.
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

12.2. Байгаль орчныг хамгаалах тухайн жилийн төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр болон тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага батална.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.3. Ашигт малтмалынхаас бусад төрлийн төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэхийн баталгаа болгон тухайн жилийн байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах зардлынхаа 50-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг байгаль орчныг хамгаалах сум, дүүргийн тусгай дансанд төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлтийг жил тутам тайлагнана. Ашигт малтмалтай холбогдсон төслийн байгаль орчныг хамгаалах арга хэмжээний зардлын баталгааг ашигт малтмалын тухай хууль тогтоомжоор зохицуулна.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.4. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтэд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид хяналт тавина.

12.4. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн тайлан болон 11.1-д заасан хяналтын дүнг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчийн баталгааны мөнгийг буцаан олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

12.5. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нөхөн сэргээлтийн стандартыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага тус тус батална
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

13 дугаар зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан
үнэлгээний тайланд хяналт тавих, шийдвэр гаргах

/Энэ зүйлийн гарчигт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

13.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж нь үнэлгээний ажлын тайланг холбогдох бусад бичиг баримтын хамт байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагад хянуулахаар хүргүүлнэ.

13.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хүлээн авсан үнэлгээний шинжээч ажлын 18 өдөрт багтааж уг тайланд хяналт хийж батлах эсэх асуудлаар дүгнэлт гарган энэ хуулийн 7 дугаар зүйлийн 9-д заасан мэргэжлийн комиссын хуралд танилцуулна. шинжилгээг хийлгэнэ. Шаардлагатайд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хугацааг сунгаж болно.

13.3. Мэргэжлийн комиссын хурал шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг сунгаж болно. Хугацаа сунгах үндэслэлийг мэргэжлийн комиссын ажлын журамд тодорхой заана.

13.4. Үнэлгээний шинжээч нь үнэлгээний тайланд хяналт хийхдээ шаардлагатай бол агаар, ус, хөрсний хими, цацраг, нян судлалын шинжилгээг байгаль орчны шинжилгээний итгэмжлэгдсэн лабораториор дүгнэлт гаргуулж болно.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

14.4. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нарийвчилсан үнэлгээний тайланд хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн, тухайн төсөл хэрэгжих газрын иргэдийн саналыг харгалзан төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.5. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн төслийг хэрэгжүүлэх эсэх талаар шийдвэр гаргахдаа дараахь шаардлагыг харгалзан үзнэ.
13.5.1. төслийн үнэлгээний тайланд хийсэн шинжээчийн
дүгнэлт
13.5.2. Мэргэжлийн комиссын хурлын дүгнэлт
13.5.3. төсөл хэрэгжих газрын олон нийтийн санал

13.6. Шийдвэр гаргахдаа энэ хуулийн 13 5-д заасан шаардлагыг харгалзан үзээгүй бол уг шийдвэр хүчин төгөлдөр бус байна.

13.7.Үнэлгээний хяналт шинжилгээ хийх журам, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хүлээн авсан байгууллага түүнийг олон нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулна.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.8. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдох мэдээллийн нэгдсэн санг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулна. мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

14 дүгээр зүйл. Хянан магадлагаа

14.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсний үндсэн дээр төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны улмаас байгаль орчин, хүний эрүүл мэндэд байгаль орчинд хохирол учруулж байгаа болон учруулсан бол үнэлгээний үнэн зөв эсэхэд хянан магадлагаа хийнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

14.2. Хянан магадлагаа хийх ажлын хэсгийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан тухай бүр томилон ажиллуулна.

14.3. Хянан магадлагаа хийхэд шаардагдах зардлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах бөгөөд хэн буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэн авна.

14.4. Хянан магадлагаа хийхэд шаардагдах баримт бичгийг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж болон төсөл хэрэгжүүлэгч саадгүй бүрдүүлж өгнө.

14.5. Хянан магадлагаа хийх хугацааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох талуудтай тохиролцсоны үндсэн дээр тогтооно.

14.6. Хянан магадлагаагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь тогтоогдвол уг ажлыг зохих шаардлагын түвшинд хүртэл дахин хийлгэж, энэ хугацаанд бусад төсөлд нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр түдгэлзүүлж болно.

14.7. Хянан магадлагаагаар нэмэлт ажил хийх шаардлагатай нь тогтоогдвол холбогдох зардлыг анх нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж хариуцна.

15 дугаар зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан
үнэлгээ хийх эрх олгох, хүчингүй болгох
/Энэ зүйлийн гарчигт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

15.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх авахыг хүссэн Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллага нь энэ тухай өргөдлөө байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

15.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх авахыг хүссэн өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргасан байна:

15.2.1. аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тухай танилцуулга;
15.2.2. аж ахуйн нэгж байгууллагын удирдлагын байгаль орчны
чиглэлээр мэргэшсэн буюу шинжлэх ухааны зэрэг цолтой болохыг баталгаажуулсан албан ёсны баримт бичиг,
15.2.3. үнэлгээний мэргэжлийн шинжээчийн мэргэжилтний
тодорхойлолт.
/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.3. Үнэлгээний мэргэжлийн шинжээчийн эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн зархиргааны төв байгууллага олгоно.

15.4. Энэ зүйлийн 15.1-д заасны дагуу өргөдөл гаргасан аж ахуйн нэгжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх чадварыг энэ хуулийн 8 дугаар зүйлийн 7-д заасан Мэргэжлийн комисс ажлын 26 өдөрт багтаан шалгаж, дүгнэлт гаргана.

15.5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

15.6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх аж ахуйн нэгжид Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалтыг үндэслэн эрх олгоно.

15.7. Аж ахуйн нэгжид байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг мэргэжлийн комиссын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр хоёр жилийн хугацаатай олгоно.

15.8. Аж ахуйн нэгж нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн хугацаа дуусахаас 2 сарын өмнө эрх сунгуулахыг хүссэн өргөдлөө хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн хамт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргэсэн байна.

15.9. Өргөдөл болон ажлын тайланг Мэргэжлийн комисс хянан үзэж, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн хугацааг сунгах эсэх талаар дүгнэлт гаргана.

15.10. Мэргэжлийн комиссын дүгнэлтийг үндэслэн аж ахуйн нэгжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр нэг удаад 2 жил хүртэл хугацаагаар сунгаж болно.

15.11. Эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь үнэлгээний хяналт болон хянан магадлагаагаар нотлогдвол түүнд захиргааны хариуцлага ногдуулан холбогдох зардал, нөхөн төлбөрийг төлүүлэх бөгөөд үнэлгээ хийх эрхийг нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүчингүй болгоно. Үнэлгээний мэргэжлийн шинжээч үнэлгээг хангалтгүй гүйцэтгэсэн нь үнэлгээний хяналт болон, хянан магадалгаагаар тогтоогдвол байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн аж ахуйн нэгж байгууллагын үнэлгээ хийх эрх болон тухайн мэргэжлийн шинжээчийн эрхийг тус тус 2 хүртэл жилийн хугацаагаар хасч болно.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.12. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үнэлгээний мэргэжилтэнд байгаль орчны үнэлгээ хийх эрх олгох буюу хүчингүй болгоно.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/


ТАВДУГААР БҮЛЭГ

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд
оролцогчдын эрх үүрэг, маргааныг шийдвэрлэх

16.Төсөл хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг
/Энэ зүйлийн гарчигт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
16.1. Төсөл хэрэгжүүлэгч дараахь эрх эдэлнэ:
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

16.1.1. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх хүсэлтээ
эрх бүхий аж ахуйн нэгжид тавих;
16.1.2. байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ
хийлгэх аж ахуйн нэгжийг сонгох;
16.1.3. тухайн төслийн техник, технологи, бизнесийн холбоотой зарим
мэдээллийг нууцлахыг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх аж ахуйн нэгжээс шаардах.
16.1.4. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ
хийх явцад хяналт тавина.

16.2. Төсөл хэрэгжүүлэгч дараахь үүрэг хүлээнэ:

16.2.1. төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй
холбогдол бүхий төслийн техник эдийн засгийн үндэслэл, технологийн шийдэл, ажлын зураг болон нөхөн сэргээлт, хаалтын нөхөн сэргээлтийн төсөл, хийх арга зүй зэрэг холбогдох бичиг баримтыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж өгөх;
16. 2.2. Энэ хуулийн 16.2.1-д заасан бичиг баримтын үнэн зөвийг
төсөл хэрэгжүүлэгч хариуцна.
16.2.3. байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-
шинжилгээний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж, биелэлтийг тогтоосон хугацаанд тайлагнах.

17 дугаар зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан
үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгжийн эрх, үүрэг

17.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж дараахь эрх эдэлнэ:

17.1.1. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажилд
шаардлагатай баримт бичгийг төсөл хэрэгжүүлэгчээс гаргуулж авах;
17.1.2. байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ
хийхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажлын байранд саадгүй нэвтрэн орох, сорьц дээж авах.
17.1.3. байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд
тусгагдсан төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, шаардлагатай бол төслийг үргэлжлүүлэх эсэх талаархи дүгнэлтийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тавих.
/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
17.1.4. урьд хийгдсэн шинжилгээ, судалгааны дүгнэлтийг
ашиглах ашиглаж болно;
17.1.5. шаардлагатай тохиолдолд гадаадын зөвлөх ажлын баг
буюу мэргэжилтэн авч ажиллуулж болно.

17.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж дараахь үүрэг хүлээнэ:

11.2.1. урьд хийгдсэн шинжилгээ, судалгааны дүгнэлтийг ашиглах;
17.2.1. байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний
тайланд хийсэн шүүмжийн дүгнэлтийн дагуу нэмэлт, өөрчлөлт оруулах;
17.2.2. байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний
үр дүнгийн үнэн зөвийг хариуцах;
17.2.3. тухайн төслийн техник, технологи, бизнесийн холбоотой
мэдээллийн нууцыг хадгалах;
17.3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь үнэлгээний ажилтай холбогдсон эрсдлийг даатгалын тухай хууль тогтоомжоор зохицуулна.

18 дугаар зүйл. Маргааныг шийдвэрлэх

18.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд оролцогчдын хооронд үүссэн маргааныг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.
18.2. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага маргалдагч талуудад өөрсдийн байр суурийг бичгээр илэрхийлэх болон үндэслэлээ харилцан тайлбарлах бололцоог олгоно.
18.3. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гарсан маргааныг ажлын 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.

18.4. Маргаанд оролцогч тал Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

19 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд
хариуцлага хүлээлгэх

19.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд зөрчлийн шинж байдал, хохирлын хэмжээг харгалзан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

19.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эсхүл эрх бүхий байгаль орчны хяналтын улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

19.2.1. энэ хуулийн 7 дугаар зүйлийг зөрчсөн, зөрчлийн шинж
чанараас хамааран холбогдох албан тушаалтныг 50000-150000 төгрөгөөр торгох;
19.2.2. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, зохих
шийдвэр гаргуулалгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус олсон орлогыг улсын орлого болгож сум, дүүргийн төсвийн дансанд шилжүүлэх;
19.2.2. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан
шаардлагыг биелүүлээгүй бол зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг нь түдгэлзүүлэн зогсоож, гэм буруутай албан тушаалтныг 100000-250000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 500000- 800000 төгрөгөөр торгох;
19.2.3.байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-
шинжилгээний хөтөлбөргүй ажилласан, эсхүл уг төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж, холбогдох газарт тайлагнаагүй бол гэм буруутай албан тушаалтныг 100000-250000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 250000-500000 төгрөгөөр торгох;
19.2.4. Энэ хуулийн 8.7 болон 8.8 дугаар заалтыг зөрчсөн албан
тушаалтныг 50000-100000 төгрөгөөр торгох;
19.2.5. Энэ хуулийн 9 дүгээр зүйлийг биелүүлээгүй албан
тушаалтныг 250000-500000 төгрөгөөр торгох;
19.2.6. Энэ хуулийн 10 дугаар зүйлийг зөрчсөн албан
тушаалтныг 100000-150000 төгрөгөөр, аж ахуйн нэгж,
байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох;
19.2.4. өөрийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд нөлөөлөх
байдлын нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь үнэлгээний шинжилгээ, хянан магадалгаагаар нотлогдвол үнэлгээг хийсэн аж ахуйн нэгжийг 250000-500000 төгрөгөөр торгох;
/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.2.5. Энэ хуулийн 18 дугаар зүйл заасан маргааныг цаг
хугацанд шийдвэрлээгүй албан тушаалтныг 25000-50000 тогрогоор торгох.

19.3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүйгээр үйл ажиллагаа явуулсан буюу үнэлгээгээр тавигдсан шаардлагыг зөрчсөний улмаас байгаль орчин үлэмж хэмжээгээр бохирдон доройтож, хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон бол эрүүгийн хариуцлага ногдуулна.

20 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлүүлэх

20.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүйгээр төслийг хэрэгжүүлснээс буюу үнэлгээгээр тавигдсан шаардлагыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

13.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь нотлогдвол үнэлгээ хийлгэсэн зардал болон учирсан шууд хохирлыг нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.

20.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь нотлогдвол үнэлгээ хийлгэсэн зардлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн байгууллагаар төлүүлэх арга хэмжээ авна

20.3. Энэ хуулийн 20.2-д заасан үнэлгээ буруу хийсэн тогтоогдож, байгаль орчин, хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг төсөл хэрэгжүүлэгчээр нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.


МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ
ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ХАВСРАЛТ

Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий
үнэлгээ хийх төслийн ангилал



Нэр Хариуцан гүйцэтгэгч Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
1.Уул уурхайн төсөл Үйлдвэрийн зориулалтаар олборлох бүх төрлийн ашигт малтмалын олборлолт Тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд ашиглагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт
2.Хүнд үйлдвэрийн төсөл Бүх төрөл -
З.Хөнгөн, хүнсний үйлдвэрийн төсөл Улсын чанартай томоохон үйлдвэр Орон нутгийн жижиг, дунд үйлдвэр
4.Хөдөө аж ахуйн төсөл -усан сан
-усжуулалтын систем
-атар газар эзэмших үйл ажиллагаа
- Фермерийн аж ахуй эрхлэх Бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа
5.Дэд бүтцийн хөгжлийн төсөл -1 мвт-аас илүү хүчин чадал бүхий эрчим хүчний станц
-35 кв ба түүнээс дээш хүчдэл бүхий цахилгаан дамжуулах шугам
-дулааны шугам
-усан цахилгаан станц
-төмөр зам, холбогдох байгууламж
-нисэх буудал
-улс, хот хоорондын зам
-улс хот хоорондын холбоо
- 50м3 дээш багтаамжтай Шатахууны агуулах, шатахуун түгээх байгууламж -1 мвт хүртэл хүчин чадал бүхий эрчим хүчний станц
-35 кв хүртэл хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам
-тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд дамжуулах дулааны шугам
-орон нутгийн чанартай зам, холбоо
-50м3 хүртэл багтаамжтай Шатахууны агуулах, шатахуун түгээх байгууламж
6.Үйлчилгээний салбарын төсөл -50 ор хоногоос дээш хүчин чадалтай зочид буудал, амралт, сувилал, бусад үйлчилгээний газар
-аялал, жуулчлал эрхлэх үйл ажиллагаа -50 хүртэл ор хоногийн хүчин чадалтай зочид буудал, амралт, сувилал, бусад үйлчилгээний газар
7.Бусад төсөл:
-хот байгуулалт
-батлан хамгаалах болон иргэний хамгаалалтын онцгой байдлын зориулалтаар хэрэгжүүлэх төсөл
-усан хангамжийн систем
-цэвэрлэх байгууламж
-хог хаягдлын нэгдсэн цэг гэх мэт -10000-аас дээш хүн амтай төв, суурин газрын усан хангамж, цэвэрлэх байгууламж, хог хаягдлын нэгдсэн цэг
-батлан хамгаалах болон иргэний хамгаалалтын онцгой байдлын зориулалтаар байгуулах улсын чанартай барилга байгууламж -10000-аас доош хүн амтай төв, суурин газрын усан хангамж, цэвэрлэх байгууламж, хог хаягдлын нэгдсэн цэг
-батлан хамгаалах болон иргэний хамгаалалтын онцгой байдлын чиглэлээр байгуулах орон нутгийн чанартай барилга байгууламж

8.Биологийн төрөл зүйлийн төсөл -улсын чанартай томоохон загасны аж ахуй
-ан амьтан, ургамал нутагшуулах, ашиглах болон бусад үйл ажиллагаа -ан агнуурын болон ойн аж ахуй, ангийн отог
-тухайн дэвсгэр нутгийн хүн амын хэрэгцээг хангах зориулалттай загасны аж ахуй
9.Химийн хортой болон цацраг идэвхт бодис, аюултай хаягдлын төсөл Химийн хортой болон цацраг идэвхт бодис, аюултай хаягдлыг боловсруулах, ашиглах, хадгалах, тээвэрлэх, устгах үйл ажиллагаа
10.Тусгай хамгаалалттай газар нутагт явуулах үйл ажиллагаа Улсын тусгай хамгаалалттай газрын хилийн цэсэд явуулах үйл ажиллагаа -орон нутгийн хамгаалалтад авсан газар нутагт явуулах үйл ажиллагаа

БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ-д ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛАГААР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

2008 оны 11 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот

Нэг. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ /БОНБҮ/- ний тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи 10 жилийн хугацаанд тус хууль нь энэ чиглэлд хууль эрх зүйн харилцааг зохицуулахад зохих үр дүнгээ өгч ирсэн билээ. БОНБҮ-ний тухай хуулийг боловсруулан, баталж, мөрдүүлснээр байгалийн нөөц, баялгийг үр ашигтай, зохистой ашиглах, үүсч болох сөрөг нөлөөлөлийг тодорхойлох, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой манай улсын байгаль орчныг хамгаалах ерөнхий хуулийн нэг болсон байна. Хууль хэрэгжиж эхэлсэн анхны үедээ БОНБҮ-ний үүрэг зорилго, ач холбогдлыг мэдрүүлэх, үнэлгээнд хамруулах чиглэлийн үйл ажиллагаа илүү түлхүү хийгдэж байлаа. Уг хууль хэрэгжсэнээр аливаа төсөл БОНБҮ хийлгүйгээр үйл ажиллагаа явуулж болохгүй гэдэг ойлголттой болжээ.
Гэвч сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хурдсан хөгжиж, ялангуяа байгалийн нөөцийн ашиглалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор байгаль орчин доройтох, бохирдох үйл ажиллагаа улам ихсэх боллоо.
Иймд эдийн засаг, нийгмийн харилцааны шинэчлэлийн өнөөгийн түвшинд улс үндэстнийхээ тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн үр ашигтай, нийгмийн хувьд шудрага, хариуцлагатай, байгаль орчиндоо зохистой хөгжлийг дээдлэх үүднээс байгаль орчин, хөгжлийн холбоог нягт хамтруулан үзэх үйл ажиллагааны зохицуулалтыг улам сайжруулахын тулд уг хуулийг шинэчилсэн найруулга хийж өөрчлөх шаардлага гарч байна.

Энэхүү шинэчилсэн найруулга хийсэн төслийн гол үзэл баримтлал нь:

Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдац мөн байгаль, цаг уурын эрчимтэй өөрчлөлтын улмаас байгалийн өөрөө цэвэрших процесс алдагдаж байгаа өнөөгийн үйл явцтай зайлшгүй уялдуулан, түүнтэй дасан зохицох асуудлыг тооцоолон авч үзэх үүднээс улсын хөгжлийн бодлого, хөтөлбөр бүс нутгийн урт хугацааны төлөвлөгөөнд байгаль орчны стратеги үнэлгээг хийдэг болох асуудлыг тусгах
Хүн амын амьдралд улам бүр өсөн нэмэгдэж байгаа газрын ашиглалт, түүний баялагийн хэрэгцээ нь өрсөлдөөн сөргөлдөөнийг бий болгосоор байна. Зөрчлийг аль болох багасгаж, хамгийн үр өгөөжтэй, зохицсон сонголт нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчныг хамгаалах асуудалтай холбон авч үзэх нь юу юунаас чухал учраас үйлдвэрлэлийн зохистой бүтэц үр өгөөжтэй байдлыг сонгон хэрэгжүүлэх, газрын нөөц баялагийн ашиглалт, хүн амын суурьшил, нутгийн иргэдийн хүсэл сонирхолыг тусгасан өргөн цар хүрээтэй бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхэд төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх бүтэц, зохион байгуулалтын асуудлыг тодорхой болгон, хуулийн харилцаанд оролцож буй төрийн байгууллагуудын үүрэг, хариуцлагын механизмыг нарийвчилан тусгах, хэрэгжилтэд тавих хяналтыг чанаржуулан, чангатгах үүднээс олон нийтийн оролцоо, мониторингийн тогтолцоог тодорхой болгон оруулах

Хуулийг шинэчлэн боловсруулах гол үндэслэл :

1.Улсын хөгжлийн бодлого, хөтөлбөр, бүс нутгийг хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөөнд байгаль, цаг уур, орчны хувьсан өөрчлөгдөх явц чанар, даацын байдал болон хүний үйл ажиллагаанаас үүсэж болзошгүй ялангуяа хуримтлагдан бий болох сөрөг нөлөөллөөс үүсэх эрсдэлийн аюулын шинж чанарыг тодорхойлох улмаар шинээр бий болох дэд бүтэцтэй уялдуулан судлаж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдээгүйн улмаас уг бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа явдал түгээмэл болсон.
2. Бусад улсын туршлагаас авч үзэхэд тухайлбал Европын холбооны улсууд 2000 оноос нэгдсэн бодлоготойгоор улс бүр өөрсдийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний баримт бичгүүдэд байгаль орчны стратеги үнэлгээг хийж байх шийдвэр гарган мөрдөж байгаа юм. Түүнчлэн олон улсын байгууллагаас удирдлага чиглэл өгч улс үндэстэний хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд байгаль орчны стратегийн үнэлгээ хийснээр байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хүн амын хөгжлийн зохистой уялдааг хангаж, тогтвортой хөгжих үндэслэл болно гэж үзэх болсон юм.

3. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй БОНБҮ хууль нь зөвхөн төслийн хэмжээнд үнэлгээ хийж ирсэн бөгөөд үнэлгээг хийх үйл ажиллагааг нарийвчилан судлан, хуулийн хийдэл, орхигдлыг тодруулах, хувийн аж ахуй давамгайлан хөгжиж буй эдийн засгийн системтэй уялдуулан авч үзэх шаардлагатай болсон.

4. Төслийн хүрээнд хийсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний
хэрэгжилт хангалтгүйн улмаас байгаль орчин бохирдон, доройтох улмаар зарим бүс нутагт сүйрлийн байдалд ч орох нөхцөл байдал үүсэх болж улмаар орон нутгийн иргэдийн амьдах орчин, амьдралын нөхцөлийг алдагдуулан иргэдийн хөдөлгөөн, эвсэл байгуулан тэмцэхэд хүргэж байна.

5. Өнөөдрийг хүртэл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх
эрх олгох зөвшөөрлийг тодорхой мэдээлэл, хяналтгүйгээр олгож ирснээс гадна үнэлгээ мэргэжлийн чанарын зохих шаардлагыг хангахгүй, түүнчлэн зохиогчийн хяналт тавих механизм байхгүйгээс үнэлгээний хэрэгжилтийн асуудал сул байна.

6. Өнөөдөр мөрдөгдөж буй байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний
холбогдох харилцааг зохицуулах чиглэлээр гарсан журмуудыг уг хуульд тусгаж өгөөгүйгээс эдгээр нь хууль эрх зүйн үндэслэлтэй баримт бичиг болж чадахгүй байгаа юм.
7. БОНБ-ын нарийвчилсан үнэлгээг батлахаас өмнө орон нутгийн байгууллага, иргэдийн саналыг авах ёстой ч төслийн зорилго, ач холбогдол, байгаль орчны менежмент болон орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр зэргийг ойлгомжтой байдлаар сонирхогч этгээдүүдэд ямар хэлбэрээр, хэн хариуцаж танилцуулахыг тодорхой тусгаагүй байгаа нь төслийг олон нийтэд танилцуулах ба зөвлөлдөх шаардлагыг хангахгүй байна.

8. БОНБ-ын нарийвчилсан үнэлгээ нь маш том судалгааны ажил болохын хувьд энэхүү ажлын үр дүн тайланг нийтэд нээлттэй болгох асуудал хуулинд тусгагдаагүй, түүнийг сурталчлах ажил өнөөгийн шаардлагыг хангахгүй байна.

9. БОНБҮ-тэй холбогдох маргаан, хариуцлагын механизмыг тодорхой болгох шаардлагатай байна.

Хоёр. Хуулийн төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ:

1. Хуульд стратеги үнэлгээ хийх асуудлыг шинээр нэмж оруулсантай холбогдуулан одоо мөрдөж буй хуулинд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн хэмжээ, цар хүрээг харгалзан шинэчилсэн найруулгын төслийн хэлбэрээр боловсруулав.

2. Хуулийн зорилтыг “Энэ хуулийн зорилт нь байгалийн нөөц баялгыг зохистой ашиглах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор төрийн стратегийн баримт бичиг болон төслийг хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэхэд баримтлах үндэслэл болох байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх үйл ажиллагаатай холбогдох харилцааг зохицуулахад оршино” гэж өөрчлөн найруулав.

3. Хуулийн нэр томъёонд хуулийг шинэчлэн найруулгаар өөрчилсөнтэй холбогдох ойлголтуудыг нэмж орууллаа.

4. Хуулийн хоёрдугаар бүлэгийг “Байгаль орчны стратеги үнэлгээнд тавигдах ерөнхий шаардлага” гэж шинээр нэмж оруулав..

5. Хуулийн гуравдугаар бүлэгийг “Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэж гарчигласан бөгөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээтэй холбогдох асуудлыг энэ бүлэгт оруулж өглөө.

6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг байгалийн нөөц баялаг ашиглах төсөлд төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах явцад аль болох эхний шатанд хийлгэж байхыг шинээр нэмж оруулж өгөв.

7. Үнэлгээний шинжээчийн гаргасан дүгнэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр баталсан Мэргэжлийн комиссын хурлаар оруулж баталгаажуулж байхыг шинээр хуульчилж өглөө. Мэргэжлийн комиссын бүтэц бүрэлдэхүүн, санхүүжилтын асуудлыг мөн хуульд тодруулж орууллаа.

8. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан 3 хувь хийж байгаа нь олон нийт түүнтэй танилцах үйл ажиллагаа хаалттай байдаг, орон нутгийн холбогдох газрууд хяналт тавих боломж бага байгаа талаар их шүүмжлэл ирдэгийг харгалзан үзэж уг хуульд тайланг 4 хувь хийж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төсөл хэрэгжүүлэгчид, тухайн орон нутгийн захиргаанд бүс бүр өгөх ба нэг хувийг үнэлгээ хийсэн компани өөртөө хадгална гэж нэмж оруулж өглөө. Мөн уг тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон орон нутгийн захиргаанд архивлан хадгална гэдгийг шинээр нэмж оруулсан болно.

9. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чанар, хэрэгжилт сул байгаа нь орон нутгийн иргэдийн оролцоо хангалтгүй байгаатай холбоотой байна. Ялангуяа ашигт малмал олборлох боловсуулах төслийн үйл ажиллагаанд олон нийтийг оролцуулж байж эдийн засгийн зөв бодлого, зөв хувиарлалт байгалийн нөөцийн зохистой ашиглалтыг бүрдүүлнэ гэсэн олон улсын байгууллагын зөвлөмж, туршлагыг үндэслэн “олон нийтийн оролцоо” гэж тусгайлан бүлэг нэмж орууллаа. Энэ бүлэгт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх болон батлах шатанд олон нийтийн оролцоог хангах, мэдээлэл авах, мэдээллээр хангах, санал авах боломжийг тодорхой нэмж зааж өгсөн.

10. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх үйл ажиллагаанд гадаадын мэргэжилтнүүдийг зөвлөхөөр ажиллуулж болох заалтыг шинээр нэмж хуульчилж өглөө.

11. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдох мэдээллийн нэгдсэн санг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байхаар төсөлд тусгав.

12. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах чиглэлээр зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон холбогдох бусад хуулиудын заалтуудтай нийцүүлж шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг хийв.


Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм,
эдийн засгийн үр дагаврын талаар

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар учруулахгүй бөгөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдох үйл ажиллагааны зохицуулалт, хараа хяналт сайжирч, хүний эрүүл мэнд, байгаль орчинд аливаа сөрөг нөлөөлөл учрах, байгаль орчин бохирдон доройтохоос сэргийлэх нөхцөл бүрдэнэ.

Дөрөв. Хуулийн төсөл нь бусад хууль тогтоомжтой
хэрхэн уялдах талаар

Энэ хуулийг шинэчилсэн найрууллагаар өөрчилсөнөөр бусад хуультай давхцах, зөрчилдөх зүйл гарахгүй юм.

Thursday, November 20, 2008

MONGOLIA - a THREATENED PARADIES film demonstration

Die Grüne Bildungswerkstatt möchte Sie/Euch recht herzlich zu folgender Veranstaltung einladen:


DIE MONGOLEI - EIN BEDROHTES PARADIES

Filmvorführung und Vortrag

In Kooperation zwischen Grüner Bildungswerkstatt und der Österreichisch-Mongolischen Gesellschaft "OTSCHIR"

Am Beispiel Mongolei sollen an diesem Abend die Zusammenhänge zwischen Goldabbau, Umweltzerstörungen und Menschenrechtsverletzungen dargestellt werden.

Termin: Dienstag, 25. November 2008, 19.30 Uhr
Ort: Grünes Haus, Lindengasse 40, 1070 Wien

tumee: Programm:

Begrüßung
Doris Eisenriegler, (3. Präs.in des OÖ Landtags, Die Grünen) und Dr. Kurt Wagner (ÖMG "OTSCHIR")

Dokumentarfilm
Worth of Gold and Mongolian Future (2007) von Dr. G. Purewsuren (Mongolisch mit englischen Untertiteln)

Vortrag von
Olzod Boum-Yalagch (Stadtvorsitzender der Grünen von Ulan Bator, Mongolei) über die Umweltzerstörung in der Mongolei (auf Deutsch)

Diskussionsbeitrag von
Ulrike Lunacek (Außen- und Entwicklungspolitiksprecherin der Grünen)


Anschließend Diskussion und Erfrischungen Eintritt frei


******************************
Dr. Karl Schall
Büroleitung
Bundesbüro Grüne Bildungswerkstatt
Neubaugasse 8, 1070 Wien
Tel.: 01 / 526 91 11
Fax: 01 / 526 91 15

The Green education workshop would like to invite you/you quite cordially to the following meeting:
MONGOLIA - a THREATENED PARADIES film demonstration

and lecture in co-operation between the Greens education workshop and the Austrian-Mongolian society “OTSCHIR” by the example Mongolia are to be represented in this evening the connections between gold dismantling, environmental degradations and violations of human rights.

Date: Tuesday, 25. November 2008, 19,30 o'clock place:

Green house, lime tree lane 40, 1070 Vienna tumee:
Program: Greetings Doris Eisenriegler, (3. Präs.in of the OÖ of federal state parliament, the Greens) and Dr. Briefly Wagner (ÖMG “OTSCHIR”) documentary film Worth OF gold and Mongolian Future (2007) of Dr. G. Purewsuren (Mongolian with English sub-titles) lecture of Olzod Boum Yalagch (city chairman of the Greens of Ulan Bator, Mongolia) over the environmental degradation in that Mongolia (on German) discussion contribution of Ulrike Lunacek (outside and development policy spokeswoman of the Greens) Subsequently, discussion and refreshments entrance freely

******************************
Dr. Karl sound office line federal office
the Green education workshop
new building lane 8,
1070 Vienna
Tel.: 01/526 91 11
Fax: 01 / 526 91 15

Байгаль орчны ТББ-ын мэдээллийн хүртээмж, хэрэгцээ шаардлага

НҮБ-ын “Байгаль орчны засаглалыг бэхжүүлэх” төсөл
МҮНХ-ний “Ногоон шинжээч” судалгааны баг

«Байгаль орчны ТББ-ын мэдээллийн хүртээмж, хэрэгцээ шаардлага, төр ба иргэний ниймийн харьцааны өнөөгийн байдал» судалгааны нэгдсэн дүн

Доктор А.Саруул


2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр
Кемпинский зочид буудал, Улаанбаатар хот


Энд дарж илтгэлийг татаж авна уу

Monday, November 10, 2008

Mongolian Greens on Global Greens Annual Meeting

Mongolian Greens on Global Greens Annual Meeting, San Paolo, Brasil. May 2008

Australian Greens have supported Mongolian Greens representatives (Mr.O.Boum-Yalagch and Ms.A.Saruul) participation in the Global Greens 2008 Annual meeting. Many thanks on behalf of Mongolian Greens.
Mr.Boum-Yalagch, renowned green activist of Mongolia, one of initiators of Mongolian Green Movement (MGM) with a delegate from India

Ms.Saruul, Leader, MGM with Ms.Margaret Balkers, Global Greens Coordinator for Asia Pacific

Mr.Boum-Yalagch of Mongolia on Global Greens 2008 hearing

Australian greens (The tall man in the middle is Australiin Senator Bob Brown) and Ms.Saruul, Leader, Mongolian Green Movement (first from right)

Australian Greens and Mr.Boum-Yalagch of Mongolia

Байгаль орчны мэдээллийн ил тод байдлын судалгаа

Sunday, November 9, 2008

Цөлжилт тав дахин нэмэгджээ


REPRINTED FRM: http://niigmiintoli.mn/index.php?option=com_content&task=view&id=227&Itemid=33
Бэлтгэсэн Г.БАТЗОРИГ
Monday, 10 November 2008

Сүүлийн жилүүдэд манай улсын ихэнх нутаг цөлжилтөд хүчтэй нэрвэгдэх болжээ. Судалгаагаар сүүлийн 10 жилийн хугацаанд цөлжилт тав дахин нэмэгдсэн байна. Манай оронд үүссэн цөлжилт хөрш зэргэлдээ орнуудад сөргөөр нөлөөлдөг. Иймд Монгол, Японы Засгийн газар хамтран Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр манай улсад цөлжилтийн судалгааны цэгүүд байрлуулж ажиллуулах болсон. Мөн цөлжилтийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч байгаа. Цөлжилтийн судалгаа хийж буй эрдэмтэд манай оронд 2000 оноос хойш нэгэн цөлжилт нэмэгдэх хандлагатай болсныг тогтоожээ. Нэгэн цөлжилт гэдэг нь өмнө нь гол горхи, ургамал модтой байсан газар цөлжилтөд нэрвэгдэж буйн эхний шинж тэмдэг илрэхийг хэлдэг аж. Өөрөөр хэлбэл, манай оронд гол горхи ширгэн, шинэ цөлжилтүүд бий болж байна. Энэ нь ноцтой зүйл болохыг эрдэмтэд сануулсан.

Powered by !JoomlaComment 3.26
3.26 Copyright (C) 2008 Compojoom.com / Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."

Аймгуудын тал нь мөнгөн усанд бохирдсон


REPRINTED FROM: http://niigmiintoli.mn/index.php?option=com_content&task=view&id=225&Itemid=42
Бэлтгэсэн Г.БАТЗОРИГ
Monday, 10 November 2008
- ГАР АРГААР АЛТ ОЛБОРЛОГЧДЫН ХУУЛИЙГ ИРЭХ ОНД БАТАЛНА –

Манай улсын төсвийн орлогын ихээ­хэн хувийг уул уурхайн салбар бүрдүүлж эхлээд багагүй ху­гацаа өнгөрч байна. Уг салбар хөгжихийн хэрээр байгалийн нөхөн сэргээлт хурц тавигдах болсон.
Мөн химийн элдэв хорт бодис хэрэглэснээр гол горхи, хөрс бохирдон, хүн, амьтан хордох нөхцөл бүрддэг. Манай оронд хариуц­лагатай уул уур­хай жинхэнэ утгаараа хөгжиж чадахгүй байгааг хэн хүнгүй хэлж байна. Ялангуяа, гар ар­гаар алт олборлогчдын балгаар олон сум, суурин бохирдож, онгон зэрлэг бай­галь шархтай үлдэж байгаа.

Иймээс бид ашигт малт­малаас олсон мөнгөө тоолж суухаас гадна хариуц­лага­тай уул уурхайг өндөр түв­шинд хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Газрын баялаг цагийн эр­хээр дундарна. Харин бай­галь эхээ бид үе хойчдоо өвлүүлэн үлдээсээр байх бол­но. Өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн уул уур­хайн салбарт хөрөнгө оруу­лагч­дын чуулга уулзалтын үеэр байгалийн нөхөн сэр­гээлт болон химийн боди­сын хэрэглээнд хяналт хэр­хэн тавьж буй талаар хол­бог­дох хүмүүс танил­цуул­лаа.

Тэдний хэлж буйгаар 1992 оноос хойш 300 орчим аж ахуйн нэгж 14 гаруй га газарт олборлолт хийж, эвдрэл үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, нөхөн сэр­гээлт хийгээгүй гэсэн үг. Дээрхээс 1000 гаруй га газрыг гар аргаар алт олбор­логчид буюу “нинжа” нар сүйтгэжээ. Алтны шороон ордоос олборлолт хийж байгаа иргэд химийн бодис хамгийн их хэрэглэж, мөн нөхөн сэргээлт хийхдээ хойрго ханддаг байна. Иймд алтны шороон болон бага нөөцтэй орд, мөн ой, усан сан бүхий газраас ашигт малтмал олборлохыг хориг­лох нь зүйтэйг мэр­гэжилт­нүүд хэллээ. Үнэхээр ч алтнаас илүү үнэ цэнэтэй зүйл бол газар шороо, чанд­мань эрдэнэ болсон ус, үзэсгэлэнт байгаль гэдгийг хүн бүр ухамсарлах нь зүйтэй мэт. Нөгөөтэйгүүр, уул уурхайн нөхөн сэргээлт хийх аргачлал, технологийг шинэчлэх шаардлагатайг одоогийн нөхцөл байдал харуулсан хэмээн мэр­гэжилтнүүд дуу нэгтэй дуга­рч байв.

Өнгөрсөн хугацаанд 11 аймгийн 36 сум мөнгөн усанд хорджээ. Энэ бол сэтгэл түгшээм тоо. Нийт аймгийн тэн хагас нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой хөнөөл учруулах химийн бодисоор бохир­логдсон гэдэг манайд уул уурхайн салбар дахь хяналт ямар байгаагийн нотолгоо гэхэд болно. Одоогийн байд­лаар бохирлогдсон нут­гуудыг саармагжуулж бай­гаа бөгөөд нэгмөсөн хийхэд багагүй цаг хугацаа зар­цуулах аж.

Мөнгөн усаас гадна циа­нит натри зэрэг ашигт малт­мал олборлоход хэрэглэдэг төрөл бүрийн химийн боди­соор 200 гаруй мянган ам метр талбай хорджээ. Тал­байг хоргүйжүүлэх ажил хийгдсээр байна. Химийн бодис эмх замбараагүй хэрэглэх болсон хэд хэдэн шалтгаан бий гэнэ. Ялан­гуяа, химийн бодис ашиглах үед тавих лабораторийн хяналт сул байгаа нь ихээ­хэн нөлөөлж байна. Түүнч­лэн, “нинжа”-нууд химийн бодисыг ямар ч хяналтгүй ашиглаж байгаа юм. Тухайл­­бал, Хэнтий, Сүх­баатар, Төв, Дорнод зэрэгт аймагт байгаа гар аргаар алт олборлогчид эмх зам­бараа­гүй, ямар ч хяналтгүй байна.

Удахгүй УИХ-аар Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэл­цэнэ. Мөн ирэх жил Гар аргаар алт олборлогчдын тухай хуулийг батлах талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Т.Зоригт хэл­сэн. Хэрэв хууль эрх зүйн орчин нь тодорхой болчих­вол зохицуулалтын хүнд­рэл багасах болом­жтой. Гэхдээ хууль эрх зүйн орч­ноос гадна түүнийг дагаж мөрдүүлэх нь илүү хэцүү гэдгийг мартаж болохгүй.

Powered by !JoomlaComment 3.26
3.26 Copyright (C) 2008 Compojoom.com / Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."
Сүүлд шинэчилсэн ( Monday, 10 November 2008 )

Water Deficit in Mongolia

MONGOLIA TO FACE PURE WATER DEFICIT
2008-11-07 19:10:36 | | Хэвлэх | Найздаа илгээх |

REPRINTED FROM: http://www.montsame.mn/index.php?option=com_news&task=news_detail&tab=200811&ne=349

Ulaanbaatar, /MONTSAME/ The Parliamentary Standing Committee on Environment, Food and Agriculture has discussed a draft government platform.
At the meeting, a report was given warning that Mongolia will probably face a shortage in pure water in the future. The global warming affects Mongolia. In the last 60 years, an average air temperature upped by 1.8 degrees. If the environment is not protected, Mongolia will suffer greatly a deficit of pure water by the year 2070, according to researchers. The government platform reflects several issues concerning the state water policy.
The State Secretary of the Ministry of Environment and Tourism said Ulaanbaatar will not face a shortage in pure water in the near future, because the capital consumes the first water resources. The second and third resources are preserved. As for the fourth resources, a Korean company had been granted a license on using 50 hectares of the area for golf court on the basin of these resources. The Ministry of Environment and Tourism has annulled the document and stopped activities.
The Ministry also proposes retaining water of some rivers flowing abroad for reserves.
Ya.Indra
16.43

Collapse


Reprinted from http://ununderstand.wordpress.com/2008/11/08/collapse/#comment-21

I just finished reading Collapse:How Societies Choose to Fail or Succeed by Jared Diamond. I highly recommend it. This quote on pages 515-516 seemed to summarize major theme of the book:

First ask some ivory-tower academic ecologist, who knows a lot about the environment but never reads a newspaper and has no interest in politics, to name the overseas countries facing some of the worst problems of environmental stress, overpopulation, or both. The ecologist would answer: “That’s a no-brainer, it’s obvious. Your list of environmentally stressed or overpopulated countries should surely include Afghanistan, Bangladesh, Burundi, Haiti, Indonesia, Iraq, Madagascar, Mongolia, Nepal, Pakistan, the Philippines, Rwanda, the Solomon Islands, and Somalia, plus others.”

Then go ask a First World politician, who knows nothing and cares less about the environment and population problems, to name the world’s worst trouble spots: countries where state government has already been overwhelmed and has collapsed, or is now at risk of collapsing, or has been wracked by recent civil wars; and countries that, as a result of those problems of their own, are also creating problems for us rich First World countries, which may end up having to provide foreign aid for them, or may face illegal immigrants from them, or may decide to provide them with military assistance to deal with rebellions and terrorists, or may even have to send in our own troops. The politician would answer, “That’s a no-brainer, it’s obvious. Your list of political trouble spots should surely include Afghanistan, Bangladesh, Burundi, Haiti, Indonesia, Iraq, Madagascar, Mongolia, Nepal, Pakistan, the Philippines, Rwanda, the Solomon Islands, and Somalia, plus others.”

…Today, just as in the past, countries that are environmentally stressed, overpopulated, or both become at risk of getting politically stressed, and of their governments collapsing. When people are desperate, undernourished, and without hope, they blame their governments, which they see as responsible for or unable to solve their problems. They try to emigrate at any cost. They fight each other over land. They kill each other. They start civil wars. They figure that they have nothing to lose, so they become terrorists, or they support or tolerate terrorism.

The thesis of the book seemed to be that the world is fucked if we don’t change how we care for the environment.

Diamond rightly warns of alarming trends in biodiversity, soil loss, freshwater limits (China is depleting its aquifers at a breakneck rate), overfishing (much of the developing world relies on the oceans for protein) and climate change (there is a strong scientific consensus that future warming could be dangerous). These and other trends may lead to a global crash: ”Our world society is presently on a nonsustainable course.” The West, especially, is in peril: ”The prosperity that the First World enjoys at present is based on spending down its environmental capital.” Calamity could come quickly: ”A society’s steep decline may begin only a decade or two after the society reaches its peak numbers, wealth and power.”

-from a New York Times review by Gregg Easterbrook

I definitely agree with the Diamond’s main thesis. My reading of this book happened to coincide with the recent WWF’s Living Planet Report.

“The world is currently struggling with the consequences of over-valuing its financial assets, but a more fundamental crisis looms ahead – an ecological credit crunch caused by under-valuing the environmental assets that are the basis of all life and prosperity,” said WWF International Director-General James Leape, in the foreword to the new report. “Most of us are propping up our current lifestyles, and our economic growth, by drawing - and increasingly overdrawing - on the ecological capital of other parts of the world,” Leape said. (Source)

I hope Obama can grasp the importance of environmental sustainability just a BIT more than Bush does (he doesn’t at all).

Comment:
I highly recommend reading ‘Collapse’ too. This book has transformed myslef into a firm environmentalist and now I am an advisor to Mongolian Green Movement.

I also have translated the book into my language- Mongolian and willing to invite professor Jared Diamond to Mongolia at his convenience. ‘Collapse’s Mongolian translation is to be published pretty soon. Anyway, if you could get in touch with professor Jared Diamond please convey my best regards and my invitation to Mongolia at his convenience. I have tried a few time to get in touch with him, but failed most probably because of spam-monitor.
Regards,

Ochiro
Yansanjav Ochirsukh
(former Finance Minister)
Economic Advisor
Mongolian Green Movement
http://www.mongolia-greens.blogspot.com
Email: yochir@hotmail.com
Yahoo messenger ID: yochir2001
Peace Avenue
Ulaanbaatar-44/753
Mongolia

Yansanjav Ochirsukh - November 9, 2008 at 11:43 am

Sunday, November 2, 2008

Political Prisoners’ Families- 1/VII-ний улс төрийн хоригдлуудын ар гэр

1/VII18-year-old boy said on the court: ‘I support Democrats. Came there to express my opinion. I have thrown some stones.’ These words cost him 4 year imprisonment sentence by communist court. There are no words left to say. His name is Mr. Khurelsukh. Most of the political prisoners are saying such words.

18 настай хүү шүүх хурал дээр “Би ардчиллыг дэмждэг. Үзэл бодлоо илэрхийлэх гэж очсон. Чулуу шидсэн” гэж хэлээд 4 жилийн ял авч байх жишээтэй. Хэлэх үг олдохгүй нь. Түүнийг Хүрэлсүх гэдэг. Олонх ийм үг хэлж байгаа.
Zulaakaa is 1,8 years old. She asks for her father and keeps beating windows. When answered ‘We are busy on a meeting’ she replies ‘Yes’ and leaves the room. There are many babies like Zulaakaa children loosing their fathers. Many babies are born while their fathers are in prison. Sometimes, foreigners come, take pictures and leave. We do not know who they are. It is impossible to get what is going on;
maybe they are spies. Here are some pictures sent.

Зулаакаа 1,8 настай. Аавыгаа нэхэж цонх нүддэг. Хуралтай байна гэхээд “Да” гээд өрөөнөөс гараад явчихдаг. Зулаака шиг аавыгаа алдсан хүүхэд олон байна. Эцэг нь улс төрийн хоригдол болон шоронд сууж байх зуур олон хүүхэд ертөнцөд мэндэлж байна
Заримдаа гадаадынхан ирж, баахан зураг авч байгаад учрыг мэдэлгүй яваад өгдөг. Юу болоод байгааг мэдэх арга байхгүй, магад тагнуул ч юм бил үү? Юутай ч ийм зурагнууд ирүүлсэн байна.



Temporary Committee for ‘July 1st Victims’
Center for Human Rights Abuse Prevention (Head Ms. G.Baasan) Mongolian Green Movement /Head A.Saruul/ is collaborating with them.
People on the photos are all family members of the July 1st political prisoners. Many children come here. Kids eat cold food, some make toilets in their pants, some have customized to Baasan’s office, so that they already used to come and leave Baasan’s office, like if it is their own home for the whole summer and autumn now.

1/VII-ний хохирогсдын түр хорооныхон

Хүний Эрх Зөрчигдөхөөс Хамгаалах Төв /тэргүүн Г.Баасан/. Монголын Үндэсний Ногоон Хөдөлгөөн /Тэргүүн А.Саруул/-тэй хамтран ажилладаг. Зураг дээр байгаа хүмүүс бүгд 7 дугаар сарын 1-ний хохирогсодын ар гэрийнхэн. Энд олон хүүхэд ирдэг. Хүүхдүүд хүйтэн хоол идэж, өмдөндөө шээж, Баасангийн офисоор ирж яваад бүр сурчихсан, зунжин намаржингаа л эргэлдэж байна.



Saturday, November 1, 2008

State of Political Prisoners in Mongolia: USA Support for Communism and Dictatorship



As per Dr. Saruul, MGM Leader interviewed on October 31, 2008

Although companies which rented MPRP building did not file an appeal to the court on the damages, the political detainees, mostly children (some are disabled) are getting fines of 6000-100,000 togrogs and getting a sentence of 3-7 years.

No witnesses or accusers show up on those court sessions. However, both witness’ as well as accuser’s testimonies somehow appear in the court minutes, nobody knows how and when.
Even mentally disabled got a 4 year imprisonment sentence.

For the moment there about 120 political detainees, still kept in prison cells, amongst which there are 68 kids of 15-17 age, and 6 females.

The major sentence accused is Article 179.1 of Criminal Code of Mongolia ‘Riot organization and abetting and inciting others to violence ’

The sentences are read or decided not individually but in packages of 5-10 persons.

Torturing and other inhuman and cruel, degrading treatment and punishment is in place in Mongolian courts and police prison cells. Cruel methods are used to force the convicts to sign statements to implicating themselves in violent activities during the process.

This is the state of affairs with political prisoners of Mongolia convicted with the July 1, 2008 protests against allegedly falsified Parliamentarian elections. The major ruling party-communists (MPRP) are still in power.

PS: Most shaming, US Ambassador in Ulaanbaatar has joined the communists in dealing and torturing the democracy and the Mongolian people both mentally and physically against all the international norms stated in the UN Human Rights Declaration.

The question is: Are the American people support US Government in suppressing democracy and directly trying to bring back communism and dictatorship into the heart of Asia?