Sunday, December 14, 2008

Ил тод байлгах мэдээллийн жагсаалт


НYБ-ИЙН "МОНГОЛ УЛСАД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗАСАГЛАЛЫГ БЭХЖYYЛЭХ ТӨСӨЛ"
МОНГОЛЫН YНДЭСНИЙ НОГООН ХӨДӨЛГӨӨН "НОГООН ШИНЖЭЭЧ" СУДАЛГААНЫ БАГ

Доктор А.Саруул,

Ил тод байлгах мэдээллийн жагсаалтын журам:
Олон нийтийн оролцооны гол үндэс бол мэдээлэл


Корпорэйт зочид буудал 2008-XII-11


Энд дарж илтгэлийг татаж авна уу

Tuesday, December 9, 2008

MЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ: саналаа өгнө үү

Байгаль орчны төрийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдлын үлгэрчилсэн журам/Төсөл/

НЭГ. Нийтлэг зүйл

АМГТХЭГ - Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газар
БОАЖЯ - Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Green-SOS hotline- 3 дугаартай мэдээлэл хүлээн авах байнгын ажиллагаа (7/24)-тай
төлбөргүй утас. Ирсэн мэдээллийг байнга хадгалах, бичгэн мэдээлэлд
хөрвүүлэн нэгдсэн сайт-д цэнзүргүй бүрэн эхээр байршуулна
Мэдээллийн дотоод урсгал-
Мэдээллийн гадаад урсгал-
Мэдээллийн дэд бүтэц- /тодорхойлолтыг оруулж өгөх/
Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль- Нээлттэй нийгмийн форум-ын
www.forum.mn сайтд дээрх төсөл /батлагдсан эсэхийг тодруулах/
Мэдээлэл мониторингийн алба - Яам, агентлаг тус бүр өөр нэр /Мэдээлэл,
хяналт шинжилгээ, үнэлгээний газар, хэлтэс гм/-тэй байх боловч үндсэн чиг үүргээрээ төрийн байгууллага тус бүрийн олон нийттэй харилцах чиг үүрэг бүхий нэгж
Мэдээллийн нэгдсэн порталь- /тодорхойлолтыг оруулж өгөх/
Мэдээллийн нэгдсэн сан - /тодорхойлолтыг оруулж өгөх/

Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага- «акци хийдэг» ТББ
УМХГ - Улсын мэргэжлийн хяналтын газар
ХХААҮЯ - Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам
СЭЗЯ /СЯ/ - Санхүү эдийн засгийн яам /Сангийн яам/
ТББ - төрийн бус байгууллага
Төвлөрсөн мэдээллийн сан /ТМС/ - /тодорхойлолтыг оруулж өгөх/
Төрийн нууц - /хуулиас заалт дурьдан тодорхойлолтыг оруулж өгөх/

2. Зохицуулах харилцаа. Байгаль орчныг хамгаалах үйлсэд иргэд, олон
нийтийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд төрийн
байгууллагын татвар төлөгчийн мөнгөөр цуглуулсан мэдээллийг ил тод болгох, татвар төлөгч/сонгогч олон түмэнд нээлттэй байлгахтай холбогдсон харилцааг энэхүү үлгэрчилсэн журмаар зохицуулна.

3. Журам гаргах шаардлага. Төрийн байгууллагуудын мэдээллийн менежментийн
хоцрогдол байгаль хийгээд хүний аюулгүй амьдрах
орчныг хамгаалахад иргэд, олон нийтийн оролцооны боломжийг хумин боомилж байна. Төрийн байгууллагын ажилтнууд ч энэ тал дээр нэлээд шүүмжлэлтэй хандаж, сайжруулах эрмэлзэлтэй байгааг судалгааны дүн харуулж байна.

i) Төрийн байгуулагуудын мэдээллийн менежмент хангалтгүй байгааг
судалгаагаар тогтоолоо. Үүнд:
а. Төрийн байгууллагын дотоод мэдээлэл ил тод бус
б. Төрийн байгууллагуудын хоорондын мэдээлэл ил тод бус,
мэдээллээ харилцан солилцдоггүй, “Статистикийн нэгдсэн мэдээлэл”
товхимлоос өөр нэгдсэн мэдээллийн лавлах байдаггүй
в. Төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн менежмент
хангалтгүй байгаа зэргээс үндсэндээ шалтгаалан иргэд, олон нийтэд
мэдээлэл хүргэх, түгээх асуудал орхигдож байна.
ii) Байгаль орчны төрийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдлыг чадавхижуулах нэн тулгамдсан асуудал болсон байна.
iii) Мэдээллийн менежмент хоцрогдсон тул ил тод байх зарчим алдагдаж, төрийн ба төрийн бус байгууллага, иргэд олон нийтийн хооронд үл ойлголцол, үл итгэх уур амьсгал давамгайлж, улмаар итгэл алдарч, иргэд олон нийтийн хамаг дэвшилтэт идэвхитэй төлөөлөл болох нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагууд зөрчил, тэмцлийн хэлбэрийг сонгож байна.

4. УМХГ, АМХЭГ, БОАЖЯ, ХХААЯ, Дорнод болон Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар зэрэг төрийн байгууллагын нээлттэй болгож, ил тод байлгах мэдээллийн жагсаалтад тавигдах шаардлага
а. Төрийн байгууллагууд олон нийтэд зориулсан нэгдмэл мэдээллийн жагсаалттай байх шаардлагатай. Энэхүү мэдээллийн жагсаалтад олон нийтийн хяналтыг багтаан оруулах, тухайлбал төрийн бус байгууллага болон иргэдээс ирсэн гомдол, санал, тайлбар, шүүмж зэрэг нэмэлт мэдээллийг нэгдсэн бүртгэлд оруулж, зэргэцүүлэн харьцуулах маягаар оруулах. Хяналтын энэхүү систем нь байгаль орчны мэдээллийн цахим засаглалын анхны бөгөөд урьдчилсан нөхцөл бөгөөд ийм хяналтгүйгээр ор нэр төдий зүйл болон хувирна.
б. Өнөөгийн гаргаж байгаа жагсаалт нь зөвхөн тухайн байгууллагын өгөх хүсэлтэй мэдээллийн л жагсаалт. Мэдээлэл бол байгаль орчин, хүний аюулгүй амьдралыг хамгаалахад чиглэх учиртай. Иймийн тул мэдээллийн нэгдсэл сан байгуулах нь зүйтэй.

ХОЁР. Мэдээллийг нээлттэй байлгах бүтэц

2.1. Хуулиар тусгайлан төрийн нууцад хамаарахаар заагаагүй бол байгаль орчинтой холбоотой бүхий л мэдээллийг олон нийтэд ил тод байлгах үүргийг төр хүлээх учиртай.
2.2. “Мэдээлэл, мониторингийн албад” мэдээлэл түгээх ажлыг бүхлээр нь хариуцан ажиллана.
2.3. “Мэдээлэл, мониторингийн алба” нь мэдээллийн дотоод, гадаад урсгалыг хариуцна.
2.4. “Мэдээлэл, мониторингийн алба” нь энэхүү журмаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бүрэн эрхээр хангагдсан байна.
2.5. Байгууллага тус бүрийн байгаль орчинтой холбоотой бүхий л мэдээллийг шинээр байгуулахаар төлөвлөгдөж буй “Төвлөрсөн мэдээллийн сан”-д нэгтгэн төвлөрүүлнэ. ТМС нь мэдээллийн бүх урсгалыг хооронд уялдуулан нэгтгэж олон нийтэд цэгцтэй болгон мэдээлэл хүргүүлэх үүрэг хүлээнэ.
2.6. Мэдээллийг олон нийтэд ойлгомжтой, цэгцтэй хүргэхийн тулд мэдээллийн тусгай жагсаалт гарган, жагсаалтын дагуу мэдээллээ тогтмол түгээнэ.
2.7. Мэдээллийг иргэд, олон нийт зөвхөн өөрсдөө шаардаж авах албагүй. Төрийн байгууллагууд өөрсдөө идэвх санаачлага гарган иргэдэд хүрч, иргэд өөрсдөө тэднээс мэдээллээ шаардах хүртэл нийгэмд үйлчлэх үүрэгтэй. Олон улсын жишгийн дагуу жилийн төсвийн тодорхой хувийг мэдээлэл түгээх, олон нийтэд хүргэх, нөлөөлөх үйл ажиллагаанд зарцуулах нь Монгол улсын Yндсэн хуулийн “Хүн бүр эрүүл, аюулгүй орчин амьдрах эрхтэй” гэсэн заалтад нийцнэ.
2.8. Төрийн мэдээлэл нь энгийн иргэдийн хувьд хэт нүсэр, мэргэжлийн нарийн нэр томьёо ихээр хэрэглэж, ойлгомж муутай үг хэллэгтэй байдаг. Иймд, “олон нийтэд зориулсан мэдээлэл” хэмээн ангилал тогтоож өгөх, энгийн иргэнд ойлгомжтой хялбар үг хэллэгтэй, сүүлийн үеийн эмзэг асуудлыг ойлгомжтой байх шаардлагад нийцсэн байна.
2.9. Төрийн мэдээллийг телевиз, сонин хэвлэл, баримтат кино, цахим хуудас зэрэг хэлбэрээр хүргэж байх. Иргэдэд кино, комикс цуврал болон тэдгээрийг цахим архивт байнгын байдлаар хадгалах хэлбэрээр өөрсдөө мэдээлэл шаарддаг болгон хөгжүүлэх.
2.9. Цахим хуудсанд иргэдийн гомдол саналд хариулт өгөх “Эргэх холбоо” буланг заавал ажиллуулах.
2.10. Цахим хуудаст «Тайлбар», «Санал, шүүмж» буланг байнга ажиллуулж ямар нэг цэнзургүй гаргаж байхад анхаарах.
2.11. Мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалтыг хэвлэж тараах: ил тод мэдээллийн жагсаалтаас ажил үүргийг хуваарилж өгөн иргэдийг чирэгдүүлэлгүй, түргэн шуурхай үйлчилнэ.
2.12. Олон нийтэд зориулсан мэдээллийн нэгдсэн товхимолыг гаргах. “Статистикийн нэгдсэн эмхэтгэл” нь илүүтэй төрийн байгууллагуyдад зориулсан мэдээлэл байдаг. Иймээс тухайн жилд маш ноцтой хөндөгдсөн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн талаархи олон нийтэд зориулсан нэгдсэн тайлан, товхимол тогтмол гаргаж нийтлэн олон нийтийн хүртээл болгоно.
2.13. Мэдээллийн нэгдсэн порталийг төрийн ба ТББ-ууд хамтран ажиллуулах, ТББ-ууд хяналтын үүрэг гүйцэтгэхийн тулд энэхүү мэдээллийн санг хариуцан ажиллуулах нь үр өгөөжтэй болохыг судалгааны дүн харууллаа. Энэ бол олон нийтийн оролцоог бодитойгоор хангаж буй хэрэг мөн. Өөрөөр хэлбэл энэхүү төслийн гол зорилго биелэх гол хэргэсэл мөн.
2.14. Green-SOS hotline ажиллуулах
2.15. Тухайн төрийн албан хаагчид хариуцлага ноогдуулах бүтцийг бий болгох : мэдээллийг санаатайгаар нуун дарадуулах, санаатайгаар мушгин гуйвуулах явдалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ... дахин нэмэгдүүлсэн байдлаар мөнгөн торгууль ногдуулах, албан тушаалаас нь чөлөөлөх, эрүүгийн хариуцлагад татах хүртэл арга хэмжээ авдаг байх.

ГУРАВ. Тэргүүн ээлжинд нээлтэй болгож, ил тод байлгах мэдээллийн жагсаалт
Тэргүүн ээлжинд ил тод байлгах мэдээллийн жагсаалт. Энэхүү жагсаалтыг нээлттэй орхих хэрэгтэй бөгөөд цаашид нэмэлт өөрлөлт оруулах бололцоог хангана. Мөн жагсаалтад багтаагүй мэдээллийг гаргаж өгөхгүй байх үндэслэл болгохгүйн тул нээлттэй орхисон болно.
3.1. Иргэдийн булан: ТББ, иргэд гол нь тухайн орон нутагт иргэдийн аюулгүй байдал алдагдсанаас мэдээлэл шаарддаг. Иймээс иргэдийн гомдол, үүссэн нөхцөл байдал, гомдлыг хэрхэн барагдуулсан тухай мэдээлэл
3.2. Олон улсын ба дотоодын төсөл хөтөлбөрүүдийн жагсаалт, тэдгээрийн тайлан, санхүүжилт, гарсан үр дүн
3.3. Хамтын ажиллагааны гэрээнүүд, явц, үр дүн, тайлан
3.4. Тусгай зөвшөөрөл: ИТХ, төрийн байгууллагуудын шийдвэр, аймаг, сумын засаг даргын шийдвэр, явц, үр дүн
3.5. Тусгай зөвшөөрлийг цааш дамжуулан зарсан тухай мэдээ, тухайн газар нутгаас ирсэн төрийн ба төрийн бус байгууллага, иргэдээс ирсэн санал гомдол ба тэдгээрийг барагдуулсан байдал.
3.6. Харьцуулсан мэдээлэл:
- Лиценз эзэмшигч аж ахуйн нэгжийн байгаль орчны тайлан, эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд өгсөн байгаль орчны үнэлгээ
- Нутгийн иргэд, ТББ-уудын дүгнэлт, санал шүүмжлэл, баримт мэдээ
3.7. Харьцуулсан мэдээлэл:
- Лиценз эзэмшигч аж ахуйн нэгжийн тухайн орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмэрийн тайлан
- Энэ талаар нутгийн иргэд, ТББ-уудын өгсөн бодит үнэлгээ, баримт мэдээ
3.8. Харьцуулсан мэдээлэл:
- Байгаль орчны хууль тогтоомжуудын танилцуулга, сурталчилгаа
- Эдгээр хуулиудын хэргэжилтийн бодит байдал: иргэд, аж ахуйн нэгжүүдийн гомдол санал
3.9. Харьцуулсан мэдээ:
- Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтэд зарцуулах хөрөнгийн төсөв, мөнгөн дүн
- Зарцуулах хөрөнгийн хэмжээ, юунд зарцуулсныг дүгнэсэн жагсаалт
3.10. Харьцуулсан мэдээ: хуулийн хариуцлага
- Байгаль орчинд учирсан хохирлын талаарх төрийн байгууллагуудын дүгнэлт: хорт бодис, ан агнуур, ширгэсэн гол мөрний тоо, сөнөсөн ой модны тоо, гал түймэр, хүн амд учирсан аюул занал, эрүүл мэндийн статистик, хууль бус лиценз олголт г.м.
- ТББ, иргэдийн дүгнэлт, тоо баримтыг дээрхтэй харьцуулан гаргах
- Мэдээлэл нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн төрийн албан хаагчдын жагсаалт, тэдэнд оноосон төлбөр, торгууль ногдуулсан, арга хэмжээ авсан эсэх, хариуцлага хүлээлгэсэн эсэх тухай мэдээлэл ил тод байна.
3.11. Гадаргын ба гүний усны тооллогын дүн (жил бүр)
3.12. Химийн хордлогод өртсөн нутгийн нэрсийн жагсаалт, нутаг дэвсгэрийн зураг, сармагжуулсан арга хэмжээний зардал, үр дүн
3.13. Уул уурхайн ашиглалтын болон хайгуулын лицензэд хамрагдах нутаг дэвсгэрийн зураг, эзэмшиж буй газар нутгийн хэмжээ
3.14. Цөлжилтөд нэрвэгдсэн ба нэрвэгдэх эрсдэлтэй газар нутгийн жагсаалт, нутаг дэвсгэрийн зураг
3.15. Ой модоор хуичгдсан нутаг дэвсгэрийн зураг, ой модны тооллогын дүн (жил бүрийн)
3.16. Байгаль орчинд жил бүр учирсан хор хохирлын тухай нэгдсэн мэдээлэл
3.17. Байгаль орчны хууль, тогтоол зөрчигсдийн нэрсийн жагсаалт, тэдэнд тооцсон хариуцлагын тухай мэдээлэл
3.18. Нэр хүндтэй шагналын эзэд, шилдэг бүтээл г.м....

Tuesday, December 2, 2008

Medeelliin erch choloonii tuhai xuuli

Medeelliin erch choloonii tuhai xuuli 16FOI-Milan_mn.ppt

Байгаль орчны мэдээллийн ил тод байдал: Олон улсын жишиг


НҮБ-ын “Байгаль орчны засаглал” төсөл

Монголын Yндэсний Ногоон Хөдөлгөөн
«Ногоон шинжээч» судалгааны баг



Доктор А.Саруул

Байгаль орчны мэдээллийн ил тод байдал: Олон улсын жишиг

Энд дарж илтгэлийг татаж авна уу

Monday, December 1, 2008

Ц.ОЮУНБИЛЭГ Судалгааны дүнгийн хэлэлцүүлэг

Ц.ОЮУНБИЛЭГ
“Байгаль орчны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, байгалийн баялагийн нөөцийг ашиглах, нөхөн сэргээх, хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн байгууллагын бодлого, шийдвэр үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтэд мэдээлэх үүргийн хэрэгжилтийг хангах, мэдээллээ ил тод тайлагнах механизмыг сайжруулах нь”
Судалгааны дүнгийн хэлэлцүүлэг

Илтгэлийг энд дарж татаж авна уу?

Unmanned Aircraft in Action