Saturday, January 17, 2009

“Алт” хөтөлбөрийн балаг: 80-аад оноос л алт гээч дэлхийг эрчтэй мөхөөж эхлэв

1. Ганц нарийхан алтан бөгжний төлөө 1.89 метр өргөн, 1.89 метр урт, 3 метр гүн хөрсийг амьтан, үржил шимтэй нь хөнөөдөг. Хэдэн тонн ус, шороо, олон зүйл амьтан, ургамлыг мөхөөнө. Алтны төлөө хүмүүс алтан амиа хөнөөнө. Алт бол “алуурчин” гэдэг имиж дэлхийн тэргүүлэх соёл болчихоод байна. Дэлхий даяар алтны төлөө жилд 15 000 орчим хүн амь үрэгддэг гэсэн тооцоог International Labor Organisation гаргажээ. Манай 100 000 нинжагийн эрүүл мэнд, Хонгорын 2500 хүнийг энэ тоонд оруулбал Монгол улсад алтны золиос бологсдын тоо дэлхийн дунчаас удахгүй хол давах нь!!!
2. “Алт” хөтөлбөрийн буруутан хэн бэ? Монгол улсад хариуцлагагүй энэ хөтөлбөрийг анхлан санаачлагч П.Очирбат. Тэр хүн өнөөг хүртэл ам нээхгүй байна. Уучлал хүсэхгүй байна.
3. “Алт”-ны төлөө дэлхийг мөхөөж байгаа хэмээн шүүмжлэлд хүчтэй өртөж буй гэмтнүүд бол Дэлхийн Банк, ОУВС. Тэдний шахалтаар дэлхийн ядуу буурай 70 улс, Африкийн 31 улс “Ашигт матлмалын хуулиа” том концернүүдэд ашигтай, татваргүй болгон зөөллөсөн. Монгол улс ч мөн тэдний тоонд ороод алхалж явна. (Гэхдээ Бороогийн алтыг завшигч Сү.Батболд, мөн П.Очирбат мэтийн гэмтнүүдийн бурууг бусдад чихэх хэрэггүй). ДБ, ОУВС хэмээх хоёр байгууллага ядуу буурай орнуудад шахалт үзүүлж байж том концернүүдийг тэдгээр орнууд руу дураар нь оруулан алтыг нь чөлөөтэй ухаад авч явах боломж олгосны хүчинд өөрсдөө олон мянган тонн алт хуримтлуулж чаджээ. Дэлхийн олон нийт өдгөө ДБ, ОУВС хэмээх нүгэлтнүүдийг хүчтэй шүүмжилж, хуритмлуулсан олон мянган тонн алтаа эрглэтэд оруулах, ахин алт ухуулахгүй байхыг хүчтэй шаардаж байна. Дэлхий мөхөхдөө тулад байна. Бид агаарын оронд тоос амьсгалж, хортой ус ууж байна. Хорт хавдраар үхэх нь байгалийн жам аятай болжээ.
4. Дэлхийн банк, ОУВС-ийн дэмжлэгээр ядуу бурай улс орнуудад “Алт”-наас зөвхөн үндэсний цөөнх л хөлжиж чаддаг. Олонхид алтнаас юу ч наалддаггүй. Үндэсний цөөнх буюу хэдхэн улс төрчид, тэдний хармааны алтны компанийн эзэд л хувь хүртдэг. Хууль тогтоогчид, уул уурхайн цөөн хэдхэн компани л хувь хүртэнэ. Нийгэмд огт хүртээлгүй. Уул уурхайн салбарт ажлын байр ч олноор бий болдоггүй. Ахархан настай, ирээдүйгүй салбар.
5. Дэлхий даяар алт ухахыг эсэргүүцэж, хуучин алтаа эргүүлэн хэргэлэх, ухсан алтны нөөцөө эргэлтийн хөрөнгө болгохыг хүчтэй шаардаж байна.
6. Нийт олборлосон алтны 85% нь ердөө л бөгж, зүүлт гоёл болон хувирна. 10%-ийг үйлдвэрлэлд хэрэглэж байна. 5% нь эрүүл мэндийн салбарт зарцуулагдана. Дэлхий даяар алтыг үнэт эдлэл хэмээн ойлгодог имижийг халахын төлөө соёлт хүн төрөлхтөн тэмцэж эхэллээ.
7. Алтны төлөө хүний эрүүл мэнд, байгаль экологийг мөхөөж байна. Энэ бүхнийг ямар ч мөнгөөр үнэлэх боломжгүй. Эд барааны үнийг экологийн хохирлоор нь хэмжих уриалга Дэлхийн Ногоонтнууд гаргаж байна. Иймээс алт гээч үнэгүй эд болж байна.
8. Соёлт хүн төрөлхтөн алтыг гоёл чимэглэл болгон хэргэлхээс татгалзаад эхэлчихчээ. Алт, үнэт эдлэл байнга зүүх, “Алт зүүсэн хүн л хүн” хэмээн арцалдах бүдүүлэг сэтгэлгээ “гүйлгээнээс” гарч, бүдүүлэг, бурангуй бүсгүй хэмээн тооцогддог болчихжээ. Бүсгүйчүүд ээ, та бүхэн өнөөгийн хөгжилтэй мөр зэргэцэн алхалцгаана уу!



“Алт” хөтөлбөрийг зогсооцгооё!

Монголын Үндэсний Ногоон Хөдөлгөөн, Ногоон Эвсэл, МоАХ

No comments: