Wednesday, October 1, 2014

TERMINOLOGY STANDARDIZATION OF MONGOLIAN TECHNICAL VOCABULARY


TERMINOLOGY STANDARDIZATION OF MONGOLIAN TECHNICAL VOCABULARY

I have written several formal recommendations to both the former ATVET and its successor, the new TVET, as well as Oyu Tolgoi concerning issues related to technical terminology. The logic for these recommendations came from my consulting work with Oyu Tolgoi, visits to 10 public and 4 private technical institutions as well as reviews of numerous existing dictionaries and word lists (glossaries). In the following, I have compiled the discrete comments in an amalgamated recommendation.

OBJECTIVE
Use of professionally developed bilingual (Mongolian/English) competency-based curricula with clear outcomes related to the work required by most international companies and using a standardized technical terminology

RATIONALE
Through the combination of my own translation team’s efforts, discussions with OT internal translators, OT provider translators, higher education institutions, Mongolian technical specialist contacts elsewhere, and perusal of definitions from at least 6 technical dictionaries, I can confidently say that there is a dearth of uniformity in technical terms leading to confusion and potential safety concerns. This is caused by the changes in both education and technology, resulting in older technicians being more familiar with Russian terms, while younger ones are current with some English terminology, thus availing translation for one technical term in two to three different ways.
For some English terms there is no Mongolian word, although there may be no need to translate all technical words into Mongolian. Some translators try to “Mongolianize” terms, while others favour anglicizing them. Ongoing monitoring of assessment processes which I have been involved with has thus elicited several terminological errors and the replacement of more common usage terms. Although the Mongolian Agency for Standardization and Metrology (MASM) has a standardization mandate, it has focused on sectors other than TVET up to now. The foregoing predicates a need for a committee to standardize technical terminology in Mongolia.

Dictionaries
A common issue with some existing technical dictionaries is that the words are ordered thematically, not alphabetically, making it difficult for non-specialists to find specific terms. Comprehensive indexes are also lacking and there is a dearth of uniformity in technical terms.

Translation:
At least six dictionaries are available on-line, with another half dozen hard copies purchasable at various bookstores and academic publishers in Mongolia. OT itself has a compilation of human resource and technical terms, while private providers have developed their own glossaries.

Cooperative effort:
Currently there is no coordination of government, companies and institutions working separately on similar projects: e.g. one major multinational in Ulaan Baatar has 6 translators working on technical manuals from English to Mongolian for their use; their translations, once vetted for relevance, could be standardized for the trades they covered, with due credit given; while similar products by other entities could be also standardized, thus avoiding duplicative efforts and abetting the sharing of cooperative efforts. However, at present each company develops and retains its own translations.

Safety:
Having had incidental discussions with numerous subject-knowledgeable staff, it became evident that some safety manuals were found to be deficient in the translation leading to potential safety issues; the reason for this was that the content in the Mongolian language does not look or sound really Mongolian, but rather is a literal[1] translation. While effort had been extended to make the translations identical to the English, when Mongolians read them, the sentences become unclear or unfinished or incoherent. In some, what is described in the middle is transformed again by the end.

PROPOSAL
There need be a thorough review of all manuals with the help of Mongolian linguists, expatriate translation along with firm-specific and other technical experts. Properly written, the public and staff will perceive the information positively and Mongolian documents would become truly standard setting.
I therefore advocate for a national technical terminology standardization commission to set the standard technical terminology so that all institutes throughout Mongolia, especially as they update and expand their curricula, use the same vocabulary. Such a commission could be responsible for:
·       Standardization of terminology
·       Preparation of specialized glossaries for each trade
·       Revision of glossaries produced by foreign operators and clients
·       Storage, management and dissemination of terminology

Respectfully submitted,

Ivan G. Somlai
Director - Global Collaboration (http://globalcollaboration.blogspot.ca/)
Ivan.Somlai@INSEAD.edu (alternatively, ivansomlai@gmail.com)
Associate - Centre for Asia Pacific Initiatives, University of Victoria (www.capi.uvic.ca/)
Managing Editor (since 2006) - International Journal of Social Forestry (
www.IJSF.org)
Skype & LinkedIn---Ivan G. Somlai



[1] Literal language refers to words that do not deviate from their defined meaning, most common in machine-aided translations. Figurative language refers to words, and groups of words, that exaggerate or alter the usual meanings of the component words. Idiomatic translation conveys the meaning of the original, or source text, by using equivalent language and the forms and structures of the target language, in order to produce a translation that reads like an original.

Printed with authorization from the author

Wednesday, October 24, 2012

ЗАМ БОЛ ХӨГЖЛИЙН ТОЛЬ


ЗАМ БОЛ ХӨГЖЛИЙН ТОЛЬ

2012-10-24 09:16:53
КОЛУМБЫН САН
Хаана хүрэхээ, хаана ирснээ, хаана байснаа бүрэн ойлгоогүй хүмүүсийг Энэтхэгийг судлахаар яваад Америк тивийг нээснээ мэдэлгүй, Зүүн Энэтхэгт аялав гэсэн далайчин Кристофер Колумбтай заримдаа зүйрлэдэг. Монголын төр засагт олширч буй “Колумбууд”- ын тухай гэхээсээ тэдний “уран бүтээлүүд” өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурд, шаардлагыг гүйцэхгүй, бидний амьдралын өдөр тутмын хэм хэмжээг алдагдуулж байгааг илүү онцлоё. Монголын авто замын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн тухай ярилцах, өөрчлөх цаг хэдийнэ болжээ.
Монголчууд зам барьчихаад жил хүрэхгүй нөхөөс тавьж эхэлдэг, замууд нь там болсон, өөрсдөө машинаараа урсаж биш, царцаа мэт дэвхэрч явах болсны зовлонг бид яс махаараа мэдэрч, яахаа мэдэхээ байлаа. Гэтэл япончууд болохоор Нарны зам, Нарны гүүр гээд Наран улсад байгаа юм шиг зам, гүүр барьчихаад байгааг харахаар өөрийн эрхгүй асуудлын гол нь удирдлага, хөрөнгө мөнгөнийхөө зарцуулалтад байгааг ойлгож болно.
ЗАМ БОЛ ХӨГЖЛИЙН ТОЛЬ
Эдийн засаг гурав дахин өсөх энэ арван (2010-2020) жилд Монгол Улсын авто замын сүлжээ дөрөв дахин өргөжих ёстой. Эдүгээ 4000 гаруй км инженерийн шийдэлтэй авто зам байгаагаас гуравны хоёр нь хатуу, гуравны нэг нь хайрган хучилттай ажээ. Мянга гаруй км сайжруулсан хөрсөн зам дээрээ “жолоочийн” шийдэлтэй 42700 км замаа нэмээд харвал Монгол Улс 50 мянган км замын сүлжээтэй. Хөрш рүүгээ сайжруулсан хайрган болон шороон замаар сэгсчүүлэн жирийдэг цөөхөн улсын нэг нь бид нар.
Соёл иргэншлийн наад захын шаардлага болсон хатуу хучилттай замын уртыг энэ арван жилд тав дахин өргөжүүлэх ёстой. Энэ бол монголчууд жилд 1000 км зам тавих хөрөнгө оруулалт хийж, үр өгөөжтэй удирдана гэсэн үг. Монгол Улс ДНБ-ийхээ 1.5-2.0 хувийг авто замын салбарт зарцуулж буй нь олон улсын түвшинтэй ойролцоо боловч түүний үр өгөөж нь ихээхэн зөрүүтэй буюу жилд дунджаар 100 км хатуу хучилттай зам тавьж ирсэн нь харьцангуй бага гэж Азийн хөгжлийн банкны тайланд бичжээ.
Монгол Улсын төр засаг зөвхөн зарцуулсан хөрөнгө мөнгөний хэмжээгээр хөрөнгө оруулалтаа хэмжиж, харин иргэд нь гарсан үр дүнгээр нь хэмжихийг шаардаж байгаа өнөөгийн нөхцөлд авто замын салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын өгөөж болон засаглалын чанарын салбарт тулгамдсан ихэнх асуудлыг шингээсэн Замын сангийн зарим асуудлууд дээр тогтож харъя.
ТӨӨРСӨН ЗАНГИЛАА
Замын санг 20 жилийн өмнө авто замын хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зорилгоор бий болгож, 1998 онд Авто замын хуулиар эрх, үүргийг нь баталгаажуулжээ. Гэвч Монгол Улсад мөрдөж буй бусад олон хууль, журмын адил энэ хууль “байнд ч биш, банзанд ч биш” туссаар ирэв. Замын сангийн орлогыг эхэндээ бензин болон дизель түлшний импортын татвараас, яваандаа зам ашиглалтын болон тээврийн хэрэгслийн татвар, улсын төсөв, гадаадын зээл зэрэг эх үүсвэрээс бүрдүүлэх шийдвэрүүд гарч, алдаг оног хэрэгжүүлж иржээ.
Шатах тослох материалаас авах татварын хэмжээг 1995 онд 90 хүртэл октантай бензиний тонн тутамд 20.350 төг, 90 ээс дээш октантэй бол 25.700 төгрөг, дизелийн тонн тутамд 20.140 төг байхаар тогтоож “түлшний гаалийн татвар” нэрээр хурааж байсан ч замын сан руу бүрэн төвлөрдөггүй байжээ. Мөн бензин шатахууны онцгой албан татвар байдаг боловч замын санхүүжилтэд алдаг оног орж байжээ. Нийслэл болон аймгуудад орон нутгийн замын сангуудыг байгуулж, тээврийн хэрэгслийн хураамжийг дамжуулан авах ёстой байсан ч орон нутгийн захиргаа өөртөө үлдээж, өөр зориулалтаар ашигласаар ирэв.
Замын хураамж авах хуулийн шийдвэрийг Авто замын газар 2002 онд хэрэгжүүлж, бага оврын машинаас 500, бусад хэрэгслээс 800-1500 төгрөг тус тус авч байгаа ч 2008 онд нийт 830 сая төгрөг орсны 80 хувь нь хураах зардалдаа явжээ. Хурдны замын хураамжийг цуглуулах зардал олон улсын дунджаар нийт орлогын 10 хувь болдог байтал бараг зардлаа нөхдөггүй юм бол замын хөдөлгөөнийг хоосон боох шаардлага байна уу?
Тус сангаас зам барих хамгийн том ажлыг нь харьяа яам нь өөр дээрээ салгаж аваад, зөвхөн зам засах, арчлах хэсгийн эх үүсвэрийг нь бүрэн өгөхгүйгээр Замын агентлагтаа даалгаад орхиж. Замын сан нь үүргээ биелүүлсэн болж, засаг төр нь шалгасан болж явсаар замын нөхцөл өнөөгийн “өрөвдмөөр” байдалдаа орсон байна. Олон улсын жишгээр замын засварыг урсгал (богино хугацааны), ээлжит (дунд хугацааны) гэж хоёр ангилдаг ч Замын сан зөвхөн урсгал засварыг л хийж, ээлжит засварыг нь “мартсан” учир Монголын бүх замыг нэг бол жил бүр засдаг, эсвэл арван жилийн дараа цоо шинээр тавьдаг өнөөгийн өндөр зардалтай жишиг тогтов.
Уг нь зохих стандартынх нь дагуу ээлжит засварыг 4-5 жил тутам хийгээд байвал хатуу хучилттай замыг их засвар хүртэл 20-30 жил өлхөн ашигладаг гэж үздэг.
ХӨШҮҮРЭГ БА ЗАМЫН ЗӨВЛӨЛ
Уг нь зам бол хөгжлийг хөдөөд авчирдаг, ажлын шинэ байр орон даяар бий болгодог хөгжлийн хөшүүрэг билээ. Харин Монголд авлига авах, нийтийн хөрөнгийг завших, улс төрд мөнгөөр зодож орох, төрөөс тэрбумтан төрүүлэх, төр засгийн өндөр албан тушаалд хүрэх хөшүүрэг болсныг хүн бүр ярьсаар олон жил боллоо. Гэтэл замыг хөгжлийн хөшүүрэг жинхнээс нь болгож, байгаль орчиндоо ээлтэй байхаар ашиглах шаардлага тулгараад байдаг. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчин, хөрс, бэлчээрийн доройтол, тоосжилтыг бууруулах зэрэг эдийн засаг, экологийн эерэг үр дүнтэй байхаар энэ салбарыг хөгжүүлэх шаардлага тулгараад байна.
Замд зориулсан хөрөнгө нь замдаа алга болчихоод, засаглал ил тод биш болчихоод байгаа энэ салбарт бусад орны жишгээр Замын зөвлөл байгуулж ажиллуулах цаг болжээ.
Замын үндэсний зөвлөл нь замын үйлчилгээг бүтээгчид, нийлүүлэгчид, хэрэглэгчдийг төлөөлсөн, замын барилга, засварын ажлын тендер, дүгнэлт, хэрэгжүүлэлтийг, ялангуяа замын санд төвлөрсөн хөрөнгийн хууль ёсны зарцуулалтыг хангах тогтолцоо юм.
Замын зөвлөл нь нийслэл хотын хөгжлийн шаардлагаас гарч буй олон асуудлуудыг шийдэхэд бас оролцох учиртай. Нийслэлийн замын түгжрэлийг бууруулахын тулд хотоо тойрог замаар холбох, урд уулаа тойрсон хурдны замтай болох зэрэг ажил хийх хэрэгтэй. Хөдөөд замын дохио, тэмдгийг бий болгож, тодорхой эзэнтэй болгох шаардлагатай. Тэгэхийн тулд зам тээврийн салбарт зах зээлийн өрсөлдөөний орчныг бүрдүүлэх шаардлагатай
Замын сангийн зорилго, санхүүгийн эх үүсвэрийг тодорхой, удирдлагыг ил тод, өгөөжтэй болгож, сайхан замтай болох цаг болжээ.

Monday, October 19, 2009

10 сарын 24 - уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх өдөр

Сайн байцгаана уу,

Та бүгд 350 Олон улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцдэг үйл ажиллагаанд нэгдэх сонирхолтой байсан болохоор би энэхүү захиаг бичиж байна. Энэ үйл ажиллагаанд 100 орны 1400 үйл ажиллагаанууд төлөвлөгдөөд байна. 10 сарын 24 нд бид хамтдаа өөрсдийн амьдардаг газраа дэлхий даяар явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээр цуглардаг.
10 сарын 24 нд хэсэг хүмүүс цуглан 350 гэсэн тоог бичиж зургаа авхуулдаг. Бид орон даяар явагдасан энэ үйл ажиллагааны зургийг авч НҮБ-н Копегагенд болох хурлын үйл ажиллагаанд бид бүгдээрээ хамгийн оновчтой шийдвэрийг хүсч байна, энэ дэлхийг хамгаалж өөрсдийн хүүхдүүд, тэдний хүүхдүүдийг хамгаалсан шийдвэрийг хүсч байна гэдэгээ хэлэх юм. Бид тийм их цаг зарцуулахгүй гэхдээ 10 сарын 24 ныг хүн бүр санах болно. Энэ бол дэлхийн түүхэн дэх байгаль хамгааллын хамгийн том арга хэмжээ болох юм. Энэхүү үйл ажиллагаанд Монгол улс нэгдэх байх гэж би итгэж байна.
Монголд авч болох арга хэмжээний талаар хэд хэдэн гайхалтай доорх санаанууд гарсан:
• Концерт
• Хог цэвэрлэх
• Гэрээс гэрт төслийнхөн гэрийг дулаалахад нь туслах
• Боловсролын үйл ажиллагаанууд
• Монгол гэрт мэдээллийн гэр барих
• Байгаль орчны урлагийн үзэсгэлэн, нүүрс зэрэг янз бүрийн материалаар хийх
Энэ бүгд бол их сайхан санаанууд гэж би бодож байна. Миний нэг санаа бол Сүхбаатарын талбай дээр дээрх арга хэмжээг хийх явдал юм.
Үүний тулд хүмүүс өөрсдөө эхлээд уулзацгаагаад энэ талаар ярилцаж төлөвлөгөөгөө гаргавал сайн байх. Мөн өөрсдийн үйл ажиллагааг 350-н вэбсайтад бүртгүүлээд бусад хүмүүст бас мэдэгдвэл сайн байх, арга хэмжээний төлөвлөгөөг та нар дахин өөрчилж болох юм.
Эцэст нь энэхүү санаааг та нар бусад хүмүүст мөн дамжуулаад энэ тал дээр юу хийж болох тал дээр ярилцаарай, удахгүй Монгол хэлээр орчуулагдах байх.Уур амьсгалын өөрчлөлтийг зогсооход бид нарт хүн бүр хэрэгтэй байна. Бидэнд уран бүтээлчид, хөгжимчид, оюутан сурагчид, лам, итгэгчид, улс төрчид гэх мэт бүгд хэрэгтэй мөн та ч бас хэрэгтэй байна.
Сайн сайхныг хүсье.
Мөн би өөрөөр яаж туслахыг надад хэлээрэй.
Миний явуулах гэж хүссэн захидал:
Дэлхийн хүмүүст—
Энэ бол дэлхийн дулаарлыг зогсоох нэг өдрийн хөдөлгөөнийг явуулах урилга юм. Бид бол дэлхийн эргэн тойронд амьдарч буй хөгшин, залуу, эрдэмтэн, зохиолч, уран бүтээлч бөгөөд бид нэг зүйлээрээ нэгддэг. Бид 350 гэсэн тоо хэр чухал болохыг ойлгодог. Мөн бид энэ тоогоор хэрхэн олон улсыг хамран хүн төрлөхтөн нүүр тулж буй энэ асуудалыг хөндөж ярихыг мэддэг. Гэхдээ мэдээж үүн дээр таны тусламж хэрэгтэй.
Жилийн өмнө НАСА-н хамгийн агуу цаг уур судлаач эрдэмтэн Жэймс Хансэн түүний баг хамтдаа хэд хэдэн судалгаа хийсэн. Тэд бид агаар дах нүүрсхүчлийн хийг 350 ппм хэмжээнээс дээш гаргавал “дэлхийн хөгжин ирсэн соёл иргэншил, дасан зохицсон дэлхийн амьдрал байх боломжгүй” болно хэмээн хэлсэн байдаг.
Муу мэдээ гэвэл бид энэ хэмжээнээс аль хэдийн даваад 390 болсон бөгөөд үүнээс үүдэн хойд мөсөн далай хайлж, хуурайшилт дэлхий даяар явагдаж, янз бүрийн өвчинүүд гарч ирж байгаа юм.
Сайн мэдээ нь: энэ тоо биднийг зорилготой болгож байна. 12 сард дэлхийн удирдагчид Копенгагэнд уулзаж уур амьсгалын өөрчлөлтөнд ямар арга хэмжээ авах зөвшилцөлд хүрэх үйл ажиллагаа явуулах юм. Үүн дээр бид тэдэнд илүү нөлөөлж : тэднийг эрдэмтдийн гаргасан сүүлийн үеийн мэдээг анхааран үзэх, биднийг аюулгүй байдалд хийх оновчтой шийдвэр гаргана хэмээн итгэж байгаа гэдгийг сануулах болно.

тийм учраас бидний төлөвлөгөө бол: 10 сарын 24нд бид өөрсдийн амьдардаг газраа энэ тоог хүмүүст харагдахуйцаар мөн энэ хэр чухал болохыг сануулахаар арга хэмжээг зохион байгуулах явдал юм. Дэлхийн эргэн тойронд байгаа 1000 гаруй байгууллага, хувь хүмүүс өөрсдийн төлөвлөгөөг бидэнд илгээсэн байгаа. Жишээ нь Бангладешийн сурагчид 350 ширхэг модыг тарих, иистер арал дээрх эрдэмтэд 350 гэсэн баннерийг хөшөөн дээр өлгөнө гэх мэд хэдэн мянган санаанууд манай сайтэд бий. Арга хэмжээ бүрт бүлэг хүмүүсээр 350 гэсэн тоог бичээд зургаа аваад www.350.org гэсэн хаяг руу илгээгээрэй. Дэлхийн эргэн тойронд авсан зургуудыг бид вэб дээрээ тавьж хэвлэл мэдээллээр цацаж дэлхийн удирдагч нарт хүргэх болно.
Одоогийн байдлаар 100 үндэстэн нэгдэж байгаа бөгөөд олон нийтийн энэхүү дороос гарсан санаачлага дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг эсрэг арга хэмжээ авах том өдөр юм. Гэхдээ бид илүү өргөн хүрээг хамрах хэрэгтэй байна, бидэнд таны оролцоо хэрэгтэй байна. Бидэнд таны амьдарч буй сум, дүүргийн хүмүүсийн оролцоо хэрэгтэй байна. Энэ бол тийм хэцүү ажил биш бөгөөд бид хэрэгтэй мэдээлэл, материал санаануудаар та бүгдийг дэмжих болно. Та бүхэн registering an action гэсэн манай вэб сайтын энэ хэсэгт орж өөрийн үйл ажиллагааны санаагаа бүртгүүлж өөрийн найз, хөршдөө энэ тухайгаа дуулгаарай.
Та өөрийн харъяалагддаг бүлэг жишээ нь сүм хийд, хэлний ярианы, дугуйны клуб гэх мэт ямар нэгэн бүлэгт байдаг бол тэдгээр бүлгийн хүмүүсийгээ энэхүү арга хэмжээнд уриарай. Хүмүүс чухал гэсэн зүйлд бүгдээрээ туслах боломж гарвал оролцох туслах хүсэлтэй байдаг бөгөөд энэ бол дэлхийд явагдаж буй үйл явцыг өөрчлөн гэрэл асаан тулалацаа үзүүлэх боломж юм. 10 сарын 24 ны дараа 6 долоо хоногийн дараа НҮБ-с зохион байгуулж буй Копенгагенд болох хурал болно. Энэ бол бид бүгд нэгдэн босч эрдэмтдийн дэлхийн дулаарлын талаар хэлж байгааг сануулах боломж байж болох юм.
Гэхдээ энэ дэлхийн дулааралд туслах нэгэн хөдөлгөөн бөгөөд өнцөг булан бүрт эхэлж байна. Камеруны фермерүүд, Хятадын оюутнууд, бүр дэлхийн хөл бөмбөгийн тамирчид 350-н талаар дуу хоолойгоо хүргэж эхэлсэн. Христийн сүм өөрсдийн хонхыг 350 удаа цохино, Буддын шашны лам нар Гималайн уулын цас хайлж байгааг зогсоохын тулд 350 гэсэн тоог өөрсдөө хийсэн байгаа. 350 бол бүх хэл соёл харгалзахгүйгээр хүнд хүрнэ. Үүний санаа нь шууд, тодорхой байдгаараа шинжлэх ухааны аливаа шугамыг давж хүмүүст шууд хүрэх боломжтой юм.
Энэ бол хүн төрлөхтөнд ирж буй сүүлийн шалгалт юм. Оройтохоос нь өмнө бүгдээрээ энэ дэлхийг хэвийн байлгахад нь зоригтойгоор, бүтээлчээр хувь нэмэрээ оруулах уу? 10 сарын 24 бол бид чадна, энэ боломжтой юм гэдгийг харуулсан баяртай, эрч хүчтэй өдөр юм.
Энд дарж бидэнтэй нэгдээрэй: register your local action today.
Таныг хүндэтгэсэн,

Bill McKibben –Зохиолч, идэвхитэн, АНУ
Vandana Shiva - Физикч, идэвхитэн, зохиолч- БНЭУ
David Suzuki - Судлаач, зохиолч, идэвхитэн-Канад
Bianca Jagger - дэлхийн ирээдүйн зөвлөлийн тэргүүн-Англи
Tim Flannery - судлаач, зохиолч, шинжээч
Bittu Sahgal - Санктура сэтгүүлийн редактор-Энэтхэг
Andrew Simmons - St. Vincent & The Grenadines-Байгаль орчны өмгөөлөгч,
Christine Loh - Байгаль орчны өмгөөлөгч, хууль тогтоогч

Жич: бид ямар нэгэн юм хийх хэрэгтэй байна, шууд, тэр нь илүү хялбар. Та бүхэн энэ захидалыг энэ хүн, байгууллага хийж чадна, боломжтой гэсэн хүмүүср үү илгээгээрэй. Эсвэл та энд дарж шууд найздаа илгээж болно: "tell-a-friend" tool та е-мэйл хаягаа бичээд илгээх хүнийхээ хаягийг оруулаад энэ захидалыг илгээж болно.
--
Kevin Buckland
Skype: change.of.art
kevin@350.org

Thursday, March 5, 2009

Монголын төр шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын зарлиг

“Эрхэм сүлд тахилга бүхий газар болбоос эрхэмлэж үл малтах зүйл мөн. Бус энгийн зэрэг газар нутаг дан ганц алт бус ямар зоорь бий аваас зохихыг үзэж нээн авбаас зохилтой. Авсан түүнийгээ ганцхан миний төлөө хэмээн бүү санагтун! Харьяат бүх улсын хэрэглэл болмой. Улс хэмээгч нь Та бүхнийг цөмийг өгүүлсний тул учрыг бүрнээ ухамсарлаж, ёс журмыг дагаж явтугай! Битгий зөрүүд бурууд дурлаж зөрчигтун”

Monday, February 23, 2009

Дархан цаазтай газар алт ухах мунхаглалаа зогсоохыг шаардаж байна

2009-02-18
Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Ш.Сайхансамбуу нарт

2009 оны 2-р сарын 12-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр ерөнхий сайд С.Баяр маш хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Тэрбээр Монгол улсын Дархан цаазтай нутаг дэвсгэр дээр алт олборлох, Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн тухай хуулийг өөрчлөх санал гаргав. УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, Э.Бат-Үүл, С.Баяр нар нэн ялангуяа 40 тонн алтыг Монгол улсын нутаг дэвсгэрийн амин судсыг таслан авахаар идэвхийлж байгаагийн учир юу вэ?
Дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулахад хөрөнгө, тэр тусмаа алт хэрэгтэй хэмээн эдийн засагчид тайлбарлаж байгаа авч тэрхүү 40 тонн алт “Монгол газар”, “Эрэл”, “Шижир алт” зэрэг цөөн хэдэн компаниудын эзэд, аймаг, сумыг засаг дарга нарыг хөрөнгөжүүлж, байгаль орчныг хүн, малтай нь хордуулаад л дуусна. Заамарын АШБ зэрэг хятадын компаниудын хөрөнгө л болно.
Балмад “Алт” хөтөлбөрийг 15 жилийн туршид хэргэжүүлж ирсэн авч Монгол улс нийгэм, эдийн засгийн хямрал, ядуурлаасаа салаагүйгээр барахгүй дээр нь байгаль орчноо хөнөөн устгасаар байна. Монгол улс бүхэлдээ хариуцлагагүй “Алт” хөтөлбөрийн балгаар ядууран хямарсаар яваад дэлхийн хямралд давхар өртөж эхэллээ. Энэ хугацаанд нийт нутаг дэвсгэрийн 60 илүү хувьд дийлэнхдээ алтны орд ашиглах лиценз олгогдсон байгаа.

Өнгөрсөн 15 жилд Монгол улс олон зуун тонн алт ухаад хямралаас гараагүй атлаа өнөөдөр 40 тонн алт ухаад л хямралаас гарна гэж бүү сэрүүн зүүдэл.

Хариуцлагагүй “Алт” хөтөлбөрийн балаг:

1. Хүн, мал хордож, удмын гажигтай үр сад төрөх болов
2. Олон гол горхи, нуур цөөрөм ширгэж, ой мод сүйдэв
3. Нинжа хэмээх мөнгөн усанд хордсон нийгмийн давхарга бий болов
4. Байгалиа хайрлах ухамсарыг мөхөөв
5. 1992 оноос эхлэн хэрэгжиж буй хариуцлагагүй ”Ал” хөтөлбөр Монгол улсад дарга хэмээх улс төрийн давхаргыг хүчирхэгжүүлж, хээл хахуулийг гааруулав
6. Химийн хорт бодисын мафия сүлжээ бий болов
7. Монгол улс Ази, Африк, Латин америкийн 70-аад орны замаар орж ядуурлын хямралд идэгдэв
8. Монгол улсын тусгаар тогтнол ганхаж байна

Хариуцлагагүй “Алт” хөтөлбөрийн гай гамшиг нь олзноосоо давж байна. Дэлхийн хямралыг даван туулсны дараа Монгол улс байгаль орчноо нөхөн сэргээхэд түүнээс хэд дахин их хөрөнгө шаардлагатай болно гэдгийг тунгаан бодоцгоож, Дархан цаазтай, тусгай хамгаалалтын нутаг дэвсгэртээ гар хүрэхгүй байхыг УИХ, Засгийн газраас шаардаж байна.

Монголын Үндэсний Ногоон Хөдөлгөөн

Монголын ардчиллыг бүрхэгдүүлэгч бараан сүүдэр


Өнгөрсөн зуны цуст мөргөлдөөнийг өнөө хэр тайлбарлахад бэрх байна

Өнгөрсөн зун Монгол улсад реформ коммунистууд сонгуульд ялсны дараа цуст мөргөлдөөн гарав. Хүний эрхийг хамгаалагчид тухайн үеийн үйл явдлыг нэн учир битүүлэг байсан талаар цохон дурдаж урдаас төлөвлөсөн санаатай хуйвалдаан байсан хэмээн дүгнэж байна.

7 сарын 1-ний үйл явдал дэлхий дахины анхаарлыг ихэд татсан ба монголчуудыг ч өөрсдийг нь нэлээд цочирдуулсан билээ. Өнөөг хүртэл амар амгалан аж төрж ирсэн эгэл бор амьдралтай малчин, тариачин голдуу хүн амтай Монгол улсад эхлээд тайван өрнөж байсан жагсаал сүүлдээ хүчирхийлэл болон хувирч, цагдаа нар 5 хүнийг буудан хороож, 1000 орчим хүнийг баривчлав. Засгийн газар Улаанбаатар хотод 4 хоног онц байдал зарлан тогтоов. Асар уудам газар нутагтай, 2.6 сая хүн амтай, уул цөл хосолсон энэ улсад ийм явдал өмнө нь огт тохиолдож байсангүй.

Өнгөц ажихад үлгэр жишээ ардчилал
ЗХУ задран унаснаас хойш Монголын улс төрийн амьдралыг харин ч үлгэр дуурайл болгон үздэг байв. Хуучин коммунист нам хэдийгээр МАХН хэмээх нэрээ хадгалж үлдсэн авч шинэчлэл, зах зээлийг дэмжих замыг сонгосон байлаа. Ялагдашгүй МАХН тайван сонгуулиар нэгэнтээ бүтэн 4 жилээр сөрөг хүчин АН-д титмээ алдаж байсан удаатай. 2004 онд ижил тооны суудал авсан хоёр том нам энэ удаа эвслийн засгийн газар байгуулав.

Хөрш ОХУ-ынхаас хүчтэй, БНХАУ-аас тэс өөр маягаар Монголд нэлээд сэргэг иргэний нийгэм бий болжээ. Олон тооны ТББ идэвхжиж, хэвлэл мэдээллээр хараат бус дуу хоолой сонсогдох болов. Харин 2008 оны 6-р сарын сүүлчээр ардчилагчид УИХ дахь 76 суудлаас ердөө л 25-ыг авч, ганц нэгхэн бие даагч парламентад орсны дараа олон нийт сонгууль булхайтай болсон гэдэгт бат итгэлтэй болов. Парламентын өмнөх том талбай дээр эхлээд тайван өрнөж байсан жагсаал 7-р сарын 1-ний өдөр хүчирхийлэл болон хувирлаа. Жагсагчид МАХН-ын төв байр руу довтолж, түймэр асч, үймэн бужигнав. Цагдаа нар эхлээд тун учир битүүлэг байдлаар ухарч байсан атлаа хожмоо үй олноор нь хомроголон баривчлах давалгаа эхлүүлжээ.

Урдчилан төлөвлөсөн санаатай турхиралт байв уу?
Үүнээс хойш 7 сарын 1-ний үйл явдлыг Монголд олон янзаар тайлбарлаж байна. Албан ёсны тайлбарт хувьсгалт эргэлт, гэмт этгээдүүдийн халдлагаас ардчиллыг аварч байдлыг намжаасан гэдэг бол хүний эрхийн тэмцэгч нар 7 сарын 1-ний үйл явдлыг эрх баригч коммунистуудын урьдчилан төлөвлөсөн хорлонтой турхиралт байсан гэж үзэж байна. Мөн тэд эрх баригчид хуучин коммунист аргаараа эрх мэдлээ бэхжүүлж, шүүмжлэгчдийн амыг барихыг санаархсан үйлдэл хэмээн үзэж байна.
Улс төр судлаач Саруул (Монголд овог хэргэлэх шаардлагагүй) хүн амын цөөнх болон эрх мэдлээ тогтоогчид, авилгалд гүн нэвчсэн улс төрийн эсрэг тэмцсэн жагсаал байсан гэдэгт бүрэн итгэлтэй байна. Монголын ногоон хөдөлгөөний удирдагчдын нэг энэ эмэгтэй сонгууль хуурамч болсон, албан тушаалын наймаа газар авсан хэмээн үзэж байна. Саруулын хувьд тайван жагсаал цуглааныг энгийн хувцастай цагдаа нар санаатайгаар турхирсан тул хүчирхийлэл болон хувирсан нь ойлгомжтой гэж үзэв.
Монголын хүний эрхийн төлөө тэмцэгч Ундаряа нийт 30 орчим ТББ, өмгөөлөгч нартай хамтран хийсэн судалгаагаар маш олон учир битүүлэг зүйлийг илрүүлсэн байна. Үймээний үеэр болон дараа нь хийсэн баривчилгааны үеэр хуулийг маш олон удаа ноцтой зөрчсөн, маш олон зөрчилдөөнтэй тохиолдлыг илрүүлжээ. Баривчлагдсан маш олон иргэдийн мэдүүлснээр жагсагчдын дүрээр намын байрны хаалга руу довтолж байсан энгийн хувцастай цагдаа нар харин ч сүүлд нь тэд нараас байцаалт авч байсан гэдэг. Үмээний улмаас олон жилээр хоригдох ял авсан 250 орчим хүнээс нэлээд нь тухайн газарт очоо ч үгүй хэмээн мэдүүлжээ. Үймээн өдрийн цагаар болсон учраа тэдний дүрс бичлэг үлдсэн байх ёстой авч шүүх хурлууд дээр ганц ч дүрс бичлэг үзүүлээгүй байна. Өнөөг хүртэл 5 хүнийг хүчний байгууллагынхан хэрхэн буудан хороосон талаар ч нарийн тодруулаагүй байгаа аж. Ундаряа ч мөн өөрсдийн улс мөрийг баллахын тулд хийсэн санаатай турхиралт байсан хэмээн үзэж байна.

Учир битүүлэг явдлууд ба айлган сүрдүүлэг
Иймэрхүү хуйвалдаан байдаг тухай ойлголт хуучин ЗХУ-д нэлээд их яригддаг ба үнэн баттай болохыг тогтоосон нь бараг үгүй. Гэтэл хэдийгээр гадаадын ажиглагчид сонгуулийг шударга, харьцангуй чөлөөтэй явагдсан хэмээн дүгнэсэн ч сонгууль өнгөрсний хойно хачирхалтай явдлууд өрнөсөөр байна. Олон улсын хүрээллийнхэн үймээн эхлэхийн өмнө жагсагчдад гэнэт архи тарааж эхэлсэн тухай ярьж хэлээд байгаа. Улаан загалмайн олон улсын хорооныхон тухайн үйл явдлын дараа хоригдогсодтой уулзаж ярилцаж үзэх хүсэлт гаргасан байдаг. Гэтэл энэ хүсэлтэд Монголын ХЗДХЯ албан ёсоор татгалзаагүй атлаа өнөөг хүртэл “мөрдөн байцаалтын” гэсэн шалтгаанаар тэдэнтэй уулзуулахгүй л байна. Үймээний үеэр алуулсан хүмүүсийн цогцост задлан шинжилгээ хийсэн багийг ахалж байсан эмч удалгүй зуны байшиндаа учир битүүлэг шалтгаанаар шатаж нас барсан байдаг. Талийгаачийн охин “UB Post” сонинд эцгийг нь айлган сүрдүүлж, задлан шинжилгээний талаар хэнд ч бүү ярь хэмээзаналхийлж байсан тухай ярьжээ.
Амнести Интернэшнл хэмээх хүний эрхийн байгууллага 1-р сард талийгаачдын ар гэрийнхэнд нөхөн олговор өгсөн гэх боловч баривчлагдсан цагдаа нарыг эргүүлэн суллаж явуулсан санаа зовниж буйгаа албан ёсоор мэдэгджээ. Буудуулж нас барсан нэг хүн тэр өдөр хот орж дэлгүүр явж байгаад цагдаагийн машинд хөөгдөж ар дагзандаа буудуулж үхсэн байна.
7 сарын 1-ний үйл явдлын учрыг олохыг шаардсан монголын хүний эрхийг хамгаалагчдыг айлган сүрдүүлсээр байна. ХБНГУ-д төгсөж доктор цол хамгаалсан Саруул 8-р сард хоригдогсдод өршөөл үзүүлэн суллахыг шаардаж жагссаныхаа төлөө амгалан тайван байдал алдагдуулсан шалтгаанаар 14 хоног шоронд хоригдов. Хүний эрхийн зөрчлөөс хамгаалах төв хөдөлгөөнийг санаачлагч нятаршгүй хатагтай Баасан хоригдсон жагсагчид, буудуулж нар барсан иргэдийн төлөө тэмцэж, тэдний ар гэрийнхний өмнөөс ХЗДХЯ-ныхантай уулзах гэж очоод мөн дээрх шалтгаанаар 2 долоо хоног шоронд хоригдов. Өөрийнх нь мэдүүлснээр цагдаа нар түүнийг баривчилж байхдаа үйл ажиллагаагаа зогсоохгүй бол үхнэ гэсэн утгатай үгээр заналхийлсэн байна.

Эдийн засгийн ухралт
Эвлэрч байна гэдгээ харуулахын тулд парламентад хэдийгээр олонхи болсон ч ганцаараа засгийн эрхэнд гарахаас татгалзан МАХН ардчилагчидтай эвсэн засгийн газар байгуулав. Зарим бие даагчид үүнийг сонгууль будлиантуулсны ахин нэг баталгаа, хуйвалдаан хэмээн үзэж байна. Харин МАХН Монгол улс хүнд бэрх цагт тулж ирээд байна, хамтрах хэрэгтэй гэж тайлбарладаг нь нэгийг хэлж байна. Сонгууль нэн ялангуяа популист амлалтуудаар бялхаж өнгөрлөө. Бүхий л улс төрийн намууд хүн амын олонхи болох нэн ядууст олон төрлийн халамж амлаж, энэ бүх зардлаа ашигт малтмалаас санхүүжүүлнэ хэмээж байв. Монгол улс нь зэс, алт, бусад эрдэс баялгийн ашиглаагүй ихээхэн нөөцтэй орон. Гэтэл эрдэс баялгаа олборлож эхлэх төслийн хугацаа өнгөрчихөөд байна.
Энэ хугацаанд ашигт малтмалын үнэ ихэд унав. Санхүү, эдийн засгийн хямрал Монголд ч мөн илэрч байна. Монголын банкууд хэцүүдэж, улсын сан хөмрөг хасах руугаа оров. Ядуусыг мөхөөх инфляц өсч, эдийн засаг доройтсоор. Монголын засгийн газар ОУВС, Хятад, ОХУ-тай түр зуурын зээл авах талаар хэлэлцэж байна. Монгол улсын хувьд улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолоо авч үлдэхийн тулд том гүрнүүд болох БНХАУ, ОХУ-тай харьцахдаа АНУ, Европтой тогтоосон сайн харилцаагаа тэнцвэртэй авч үлдэх том асуудалтай тулгараад байна.
Реформ коммунистууд хөрш автократ дэглэмүүддээ орогнол хүсэхгүйн тулд үндэсний эвлэрлээ нэн тэргүүнд тавьмаарсанж. 7 сарын 1-ний хэрэг холбогдогсдод өршөөл үзүүлэх нь энэхүү эвлэрлийн чухал гараа мөн.

Neue Zuericher Zeitung

2009-02-20